НИЙГЭМНийгэм мэдээ

ХХЕГ: Ерөнхийлөгчийг газар нутгаа зарсан гэх мэдээлэл худал. Монгол Улсын хил бүрэн бүтэн байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нууц тушаалаар Өмнөговийн хилийн Овоотын хилийн долоодугаар отрядыг байршлаас нь нүүлгэсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл өгөв.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч Х.Лхагвасүрэн "Үндсэн хуульд Монгол Улсын хилийг халдашгүй дархан байхыг заасан. 1962 онд БНХАУ-тай хилийн гэрээ байгуулсан. Хилийг 20 жил тутамд нэг удаа шалгадаг. Ирэх жил буюу 2024-2026 онд гурав дахь удаагаа шалгана.

Улсын хилийн шугам нь олон улсын гэрээ, эрх зүйн актаар баталгаажна. мөн НҮБ-д бүртгэлтэй байдаг тул хөдлөх учиргүй. Хамгийн сүүлд хилийн дэгдэмийн гэрээг 2010 онд байгуулсан юм. Гэрээний дагуу хоёр улсын хилчид хилийг хамгаалж байна.

Тиймээс нийгмийн сүлжээнд тархсан мэдээлэл нь ташаа юм. Энэ бол мянга мянган хилчдийг үгүйсгэж буй явдал. Худал мэдээлэл тараасан этгээдийг олж, илрүүлэх хүсэлтийг тагнуул болон цагдаагийн байгууллагад гаргасан. Улсын хилийг үл хүндэтгэсэн, худал мэдээлэл гарсан явдалд харамсаж байна. Дахин хэлэхэд БНХАУ-тай 4709.6 км орчим хил бий. Бүрэн бүтэн байгаа" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Өмнөговийн Оршог гашууны толгой хаана бн

Зочин
Зочин

Орчим хил бий гэдэг чинь л но- той байж болзошгүй юм даа!

Гилгэр гил
Гилгэр гил
Reply to  Зочин

Яг үнэн сайтар ш�##�гах хэрэгтэй юм байна.

Гилгэр гил
Гилгэр гил

Худлаа мэдээлэл тарааж хүн гүжирдсэн хүн байгууллагад ямар хариуцлага тооцдог юм бол доо. Энэ худлаа мэдээлэл тараагаад байгаа сайтуудыг болиулах хэрэгтэй. Ард нь элбэгдорж тэргүүтэй ардчилсан намынхан л байгаа даа. Ш�##�гаад болиулах хэрэгтэй. Харин АН төр барьж байх үед Сонгогчийн Боловсролын Төвийн тэргүүн асан АН-н гишүүн Бурмаа Дорнод аймагт гучин мянган га газрыг Солонгосчуудад өгөх гээд хөөцөлдөөд явж байсан гэсэн мэдээ ETVийн эрэн сурв�##�жлах мэдээгээр гарч байсныг санаж байна.

Зочин
Зочин

та нар хэзээ нэг ийм эргүү юмаа больцгоохийм бээ? үхэж байсан цүнх долоогч пя�####� нараа? та нарын тэр хаацайлаад байгаа ерөнхийлөгч чинь газар нутаг орноо зарах нь битгий хэл хаагуур татагдсаныг нь ч мэдэхгүй . харин тэр нүүрс шааж ард түмнээсээ хулгайлахыг жэнко баттулгатай нийлээд хийцэн юм шиг байгаам шүү

Холбоотой мэдээ

Back to top button