Гадаад мэдээДЭЛХИЙ
“IHC” баг “DOTA 2”-ийн аварга болжээ

“IESF” буюу Олон улсын э-спортын холбооноос явуулсан “DOTA 2”-ийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлсөн “IHC” баг нэгдүгээр байранд оржээ. “IHC” гранд финалд Мьянмарын багтай тоглон 2:1 харьцаатай тэднийг буулган авсан байна.

Тус тэмцээн 100 мянган ам.долларын шагналын сантай. Ялагч “IHC” шагналын мөнгөний талыг буюу 50 мянган ам.доллар авчээ. Тэмцээнийг зохион байгуулсан Румын улсын баг 10-р байрт орсон аж.
“IESF” нь Өмнөд Солонгост үйл ажиллагаа явуулдаг 2009 оноос хойш “FIFA Online”, “CS:GO”, “DOTA 2”, “League of Legends”, “PUBG Mobile”, “Mobile Legends”, “Tekken” гэх мэт видео тоглоомуудаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиох байгуулжээ.
Эх сурвалж: Liquipedia
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.