ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Газрын ховор элементийн зах зээлийн үнэлгээ 2030 онд 49 их наядад хүрнэ

Газрын ховор металлын үнэ дэлхий даяарх аж үйлдвэрүүдийн тогтвортой байдал, технологийн шинэчлэл, хувьцаа эзэмшигчийн үнэ цэн өсөж буйтай холбоотойгоор нэмэгдэх хандлагатай байна.

Онцгой шинж чанар бүхий 17 металлаас бүрдсэн газрын ховор элементийн зах зээл нь автомашины үйлдвэрлэлээс электроникийн үйлдвэрлэл хүртэлх салбаруудад чухал байр суурийг эзэлдэг. Тодруулбал, өнгөрсөн онд буюу 2022 онд газрын ховор элементийн үнэлгээ 5.37 тэрбум ам.доллар байсан юм.

Тэгвэл "Verified Market Research" байгууллагын гаргасан тайлбанд 2030 онд газрын ховор элементийн үнэ 14 тэрбум ам.долларт хүрэх тооцоотой байгаа ажээ. Төгрөг рүү хөрвүүлбэл одоогийн ханшаар 49 их наяд төгрөг буюу манай улсын нэг жилийн улсын төсвөөс 2-2.3 дахин их тооцоолол юм.

Ийм хэмжээний өсөлтийг харуулж буй гол шалтгаан ногоон, байгальд ээлтэй эрчим хүчний гол эх үүсвэрийг дэлхийн хэмжээнд түлхэж буйтай холбоотой. Газрын ховор элемент нь салхин турбин болон цахилгаан тээврийн хэрэгслийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, ногоон эрчим хүчний ирээдүй рүү шилжих шилжилтийг хөдөлгөгч юм.

Түүнчлэн эрүүл мэндийн салбар ч инновацлаг, техникийн өсөлтөд зайлшгүй хамаарах бөгөөд судалгаа, хөгжлийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд эдгээр металлын эрэлтийг нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button