ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ
Төмрийн хүдэр, баяжмалыг анх удаа биржээр арилжаална

Төмрийн хүдэр болон баяжмалыг анх удаа биржээр арилжаалахаар бэлдэж байна. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр буюу баасан гарагт арилжаалах юм.
Одоогоор "Монголросцветмет" ТӨҮГ, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК худалдагчаар бүртгүүлж, гэрээ байгуулсан байна.
УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталж, 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн билээ.
Улмаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн ТУЗ-ийн 2023 оны есдүгээр сарын 4-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор "Төмрийн хздэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам"-ыг баталсан юм.
Дуудлага арилжааны хуваарь:
- "Монголросцветмет" ТӨҮГ - 12:00 цагаас - 90 ам.доллароос эхэлнэ
- "Монголросцветмет" ТӨҮГ - 14:00 цагаас - 93 ам.доллароос эхэлнэ
- "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК - 16:00 цагаас - 56 ам.доллароос эхэлнэ.
Дуудлага арилжааны хуваарийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
delgersaikhnii tomot huder birjeer zarahgui bhda