УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Аюурсайхан: Надтай холбоотой нүүрсний хэрэг шүүхэд байхгүй. Сонсголд оролцоно

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.12/ 09.00 цагт товлогдсон билээ. Улмаар шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг 13.30 цаг хүртэл хойшлуулсан юм.

Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Тун удахгүй нөхцөл байдлыг харах байх. Над дээр хоёр хэргийг холбогдуулсан. Зохион байгуулалттай жагсаалд бусдыг элсүүлсэн хийгээд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх зүйлс бий.

Нэгдүгээрт, энэ бол санаанд оромгүй, төсөөлөмгүй зүйл. Шинэчлэлийн хороо 2016, 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулаагүй. Үндсэн хуулиар бол хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үндсэн хуулиар хэнийг ч эвлэлдэн нэгдсэний төлөө шалгаж, болохгүй. Хэн нэгнийг олон сарын турш хилсээр хэлмэгдүүлж, гүтгэн доромжилж, харлуулж, нэг ёсны эрүү шүүлт хэмээн харж байгаа. Тиймээс өнөөдрийг хүртэл хуулийн дагуу шалгуулж байна.

Хоёрт, Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудалд би удаа дараа тайлбар өгсөн. Нийтийн албан тушаалтан, ялангуяа УИХ-ын гишүүн багахан ч гэсэн эргэлзээ байсан бол шалгуулна хэмээгээд шалгуулаад явж байгаа. Бусдыгаа ч гэсэн уриалсан. Жижиг гэлтгүй орд газар завшсан, барилга байгууламж эзэмшиж, барьсан гэх мэт асуудлууд байгаа бол нийтээрээ шалгуулж, төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэх хэрэгтэй. Тиймээс надад шүүхээр шүүлгэхдээ эсэргүүцэх зүйл байхгүй.

Зөвхөн нүүрсний хэрэг байна уу гэх агуулгаар над дээр шалгалт явуулсан. Өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын ямарваа нэгэн асуудал Т.Аюурсайхан дээр байна уу гэдгийг хатуу чанга шалгалааа. Ямар нэг зүйл байгаагүй. Байх ч үгүй" хэмээсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр "Туслахууд маань хаана юу хийсэн, гэдгийг 24 цагийн турш хянана гэж байхгүй. Миний ажлын албанд ажиллаж байсан хүмүүс "Эрдэнэс Тавантолгой" компанид ажилд оржээ. Тэр хүмүүсийг хэн яаж томилсон гэдгийг та бүхэн удахгүй харна. Би энэ талаар мэдэхгүй. Би лавшруулж хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны нууц руу орох гээд байна. Тэдний хаана ажиллах нь хуулийн дагуу өөрсдийнх нь эрх юм. Хүмүүсийн холбогдсон хэргийг бусдад нялзааж болохгүй.

Мөн би Ерөнхийлөгчтэй уулзаагүй удаж байна. Түүнтэй хамгийн сүүлд сайдын албан тушаалтай байхдаа л уулзаж байсан. Намынхантайгаа ч уулзаагүй удаж байна. Цахим хэвлэлд яриад буй морины жүчээг бол өөрийн хөрөнгөөр барьсан.

Эцэст нь хэлэхэд шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй байлгахыг хүсэж буй шалтгаан нь иргэдэд нүүрсний гэх энэ хэргийг үнэн зөвөөр мэдээсэй гэж хүссэндээ тэр. Яг одоогийн шүүх хурал дээр ирсэн хэргүүд дунд надтай холбоотой нүүрсний гэх хэрэг байхгүй. Бусад хүмүүсийнхийг мэдэхгүй байна. Намайг бусад хүмүүсийн материалтай танилц гэсэн ч би танилцаагүй. Надад тэдэнтэй холбогдсон асуудал байхгүй.

Түүнчлэн удахгүй нүүрсний сонсгол болох гэж байх шиг байна. Хууль шүүхийн байгууллагууд нь холбогдох газрууд нь үнэн зөвөөр шийдвэрлэх байх. Өнгөрсөн 10 сарын хугацаанд зохон байгуулалттайгаар намайг харлуулах гэж буй үйл ажиллагаа, захиалгат мэдээлэл зэрэг нь нүүрсний хэргийг замхруулах гэж байгаа мэт харагдаж байгаа юм. Зарим этгээдүүд энэ хэргээс мултрах вий гэх хардалт байна. Хэвлэл мэдээллийг ямар этгээдүүд гуйвуулж буйг судлах хэрэгтэй. Эзэнгүй хэрэг гэж байхгүй. Нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ би гаргана. Оролцоод яагаад есөн сарын турш намайг буруутгаад байгааг би мэдмээр байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИргэнИргэнИргэниргэнИргэнИргэн
ИргэнИргэнИргэниргэнИргэнИргэн

Чи юугаараа сүчэ барьдагий юү мөнгөгүй байж нүүрс зарж бариа бз хулгаач ялаа ав

suhee
suhee

Ene nohor ALTA N ZAGASTAI UULZAAD IIM IH HORONGOTOI BOLJ DEEE MONGOLCHUUDAA ALTANZAGSTAII UULZUULZ OGOOCH BUGDEEREI BRYAN BOLMOOR BNA SHUUU KKKKKKKKKKKKKK

Холбоотой мэдээ

Back to top button