Гадаад мэдээДЭЛХИЙ

Хойд Солонгос гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд хиймэл үс экспортолж байна

Олон улс Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй болох хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний дараа их хэмжээний хориг тавьсан. Тус улсад тавьсан экспортын хоригт нүүрс, далайн бүтээгдэхүүн, зэвсэг гэх мэт зүйлс багтдаг.

Ийм учраас олон улсаас тусгаарлагдсан БНАСАУ гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд чадах бүхнээ л хийж байгаа аж. Хойд Солонгос байж болох бүх бүтээгдэхүүнээ экспортолж байгаагийн хамгийн хачирхалтай нь хиймэл сормуус, үс хоёр юм.

Умард Солонгос Хятадаас хүний үс болон бусад материал худалдан авч, хиймэл үс болон сормуус гараар үйлдвэрлээд БНХАУ-руу буцааж экспортолдог байна. Хиймэл үс, сормуус хийх нь ядуу буурай тус улсад нэн шаардлагатай ажлын байр бий болгодог гэж эх сурвалжууд мэдээлжээ.

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас гаргасан тоо баримтыг харвал энэ оны эхний долоон сард Хойд Солонгосын хиймэл үс, сормуусны экспорт 90 сая ам.доллар хүрсэн байна. Энэ нь цар тахал эхлэхээс өмнө, 2019 оны мөн хугацаанд хийсэн экспортын дүнгээс гурав дахин их үзүүлэлт.

Ийм төрлийн экспорт нь тус улсын эдийн засгийг сэргээхгүй нь мэдээж. Гэхдээ хиймэл сормуус, үс нь гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээнд тус болж байгаа юм.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button