ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Нийслэл 500 тэрбумын бондын үнэт цаасны танилцуулгаа ирэх долоо хоногт хийнэ

Нийслэл 500 тэрбум төгрөгийн бонд гаргах хүсэлтээ өнгөрсөн сарын буюу наймдугаар сарын 24-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороо болон "Монголын хөрөнгийн бирж"-д хүргүүлсэн билээ. Ингэснээр нийслэл анх удаагаа бонд гаргах гэж байгаа юм.

Товчхондоо бол 2021 оноос хойш ярьсан эл асуудал одоо биеллээ олоход хэдэн алхам үлдсэн хэрэг. Хот одоо томоохон санхүүжилтийг босгоход анхаарч байна.

Эх сурвалжийн мэдээлснээр "Нийслэлийн бондны үнэт цаасны танилцуулгыг ирэх долоо хоногт хийх магадлалтай байна. Урьдчилсан байдлаар холбогдох газрууд хуралдаж, бондтой холбоотой дэлгэрэнгүй зүйлсийг ярилцдаг. Өчигдөр Сангийн яаманд нийслэлийн бондтой холбоотойгоор хуралдсан. Эцэслэж шийдвэр гараагүй байна" гэх мэдээллийг өгсөн юм.

Одоогоор бондоо хэзээ гаргах нь эцсийн байдлаар тодорхой болоогүй гэсэн үг. Юутай ч үнэт цаасны танилцуулга хийх ойрын хугацаагаа ирэх долоо хоног хэмээн тооцоолж байгаа ажээ. Харин холын хугацаагаа аравдугаар сарын эхний долоо хоног хэмээн төлөвлөж байгаа аж.

Нийслэлээс 500 тэрбум төгрөгийн бондоо тав хүртэлх жилийн хугацаатайгаар гаргана гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, таван жилийн дотор 500 тэрбумаа хувааж, санхүүжилт татна гэсэн үг. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр эхний ээлжинд 230 орчим тэрбум төгрөгтэй тэнцэхүйц үнэт цаас гаргаж, санхүүжилт татах төлөвлөгөөтэй байгаа гэх.

Ямартай ч эхний ээлжинд ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээс хамаарч эцсийн байдлаар үнэт цаасныхаа хэмжээг тогтоох ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 20, 2023 09:51

Улс нь өрийн сүлжээнд орооцолдсон.Одоо УБ болон аймгууд өр тавьж эхлэв.А�##�зны тор шиг юм болох нь байна.УБ бонд босгож өр тавина.Ховд аймаг бас өр тавьж бонд гаргаж өр тавина.МАНгаруудаа болих юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button