И.Маск тархины чипний туршилтад орох хүмүүсийг бүртгэж эхэллээ

Тэрбумтан, бизнес эрхлэгч Илон Маскийн тархины чип үйлдвэрлэдэг "Neuralink" компани саажилттай өвчтнүүдэд тархины суулгацыг анх туршихаар хяналтын зөвлөлөөс зөвшөөрөл авснаа мэдэгдэв. Энэ нь анх удаагаа хүн дээр турших гэж буй явдал юм.
Уг туршилтыг зургаан жил үргэлжлүүлэх юм. Эхний ээлжинд тархины саажилттай хүмүүсийг судалгаанд хамруулахаар тооцоолж, бүртгэлийг эхлүүлжээ. Одоогоор хэдэн хүнийг туршилтад оруулах нь тодорхойгүй байна.
Судалгаанд робот ашиглан тархи-компьютерын интерфейс суулгацыг тархинд суулгаж, хөдөлгөнөийг хянах юм байна. Ингэхдээ мэс заслын аргаар суулгана гэдгийг "Neuralink"-ээс мэдэгдээд байгаа юм.
Өмнө нь 10 өвчтөнд чипийг суулгах зөвшөөрөл авна хэмээж байсан ч тус компани АНУ-ын Хүнс, эмийн захиргаатай хэлэлцэхдээ туршилтын хүмүүсийн тоог багасгасан байна. Гэвч тухайн байгууллагаас одоог хүртэл өвчтнүүд дээр туршилт хийх зөвшөөрөл өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм.
И.Маскийн зүгээс "Neuralink"-д асар их хүлээлт тавьж байгаа. Тэрбээр таргалалт, аутизм, сэтгэл гутрал, шизофрени зэрэг өвчнийг эмчлэхэд чип төхөөрөмжөө мэс заслын аргаар суулгах билээ.
Гэвчиг мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тухайн чипийг хүн хэрэглэхэд аюулгүй болох нь батлагдахад багадаа 10 орчим жил шаардагдана хэмээн тооцоолж байгаа юм.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.