Чинагийн Галсан: Даанч би Монгол Улсдаа ашиглагдсангүй. Уг нь дүрэлзэж амьдрах байлаа

Хашаанд нь ургасан модод, гурван давхар байшингийн хэлбэр хийц сэлт нийлээд тусдаа нэгэн буйдхан ертөнцөд хөл тавьчих мэт мэдрэмж төрүүлнэ. Моддын навчис эхнээсээ шарлаж, ногооноороо үлдсэн заримтайгаа сүлэлдсэн нь энгүүн, сэргэг, эмзэг төрхтэй. Өнөөдөр өглөө энд цас ч унажээ. Чинагийн Галсан гарч ирлээ. Түүний эхнэр Сабина нохой хорьж байна.
Гал тогооны өрөөнд сууцгаахад Ч.Галсан “Хүйтэн байна, эхлээд дулаацаад ав” хэмээв. Сабина “Кофе уух уу, цай юу. Цай бол бор цай юу, эсвэл сүүтэй юу?” гээд нэг их эрч хүчтэй бөгөөд эелдэг асууна. Ч.Галсан Сабинатайгаа герман хэлээр ярилцах аж. Герман эмэгтэй яг л эр нөхөр, өрхийн тэргүүнээ хүндэтгэх нүүдэлчин айлын эхнэр шиг.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд тарвага зурам агнаж өссөн тува цустай өлчир хүү алс холын Герман орныг зорих аварга тохиолыг атгаж, герман хэл дээр бичсэн зохиолууд нь дэлхийн тавцанд гаран, нэг сая мод тарьж, модод дундаа амьдарч яваа нь Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Ч.Галсан. Энэ өдөр намар эхэлснийг мэдрэв. Тува болохоор хавчигдаж ирсэн түүний 79 насан дээрх өчил.
Тэр “Миний ажигласнаар хорин долоо хүний хамгийн эмзэг нас юм байна” гэлээ.
-Яагаад?
-Хорин долоотойдоо нас барсан олон хүн мэднэ. Тэдний дотор том авьяастнууд бий. Би “Аянгат цагийн тууж”-аа хорин долоотойдоо бичсэн. Гол дүрийн оргодол, эх оронч залуу мөн 27-тойдоо нас барсан. М.Лермонтов 27-хон насандаа Кавказын ууланд буудуулчихсан юм.
-Таны 27 нас ямар байсан бэ?
-Миний 27 нас маш хүнд байсан. Улс төрийн хэрэг гэдэгт орооцолдоод л. 52 цагийн хичээлээ дөрвөн дээд сургуульд заагаад гүйж явахад зүг зүгээс шоволзон дайрч байж билээ. Нэг үг халтиран хэлж, чангахан ханиачихад л Төв хороонд мэдээлчихсэн байдаг байлаа. Тэр багтарч, бачуурсан үедээ “Аянгат цагийн тууж”-ийг хоёр долоо хоногийн дотор бичсэн юм. Дараа нь монгол хэлээр орчуулах гэж хоёр сар ноцолдож, үйлээ эдэлж байж дуусгасан. Орчуулах гэдэг өөрөө урлаг юм билээ гэдгийг тэгэхэд л ойлгосон. Мөн “Аравдугаар сарын тэнгэр” гэдэг туужаа хоёр жил ноцолдож монгол хэл рүү орчуулсан.
27 настайдаа нас барсан рок, поп оддыг бол би сайн мэдэх юм. Женис Жоплин, Жим Моррисон, Жими Хендрикс, сүүлд Эми Уайнхаус гээд. Харин Ч.Галсан миний мэдэхээс даруй 100, 100 жилийн өмнөх “27 клуб”-ийнхнийг нэрлэж байх юм даа.
Тийм 27 настайдаа багтарч, тэсэрч бичсэн “Аянгат цагийн тууж” ингэж төрсөн юм.

-Гадаад хэл дээр эх хэл шигээ их эрчмээр бичиж сурахад танд хэр урт хугацаа шаардагдсан бэ?
-Хүн цай, хоолны хэлийг гурван сард л сурдаг юм билээ. Би Германд цагаан толгойг нь ч мэдэхгүй очсон хүн. Явах зүг чигээ мэдэлцэж, хүнээс сонирхсон юмаа асуучих хэмжээнд очтолоо гурван сар болсон.
Би монгол хэлээ ч сайн мэдэхгүй. Хөдөөгийн өвөгчүүдийн дэргэд очвол жулдана л даа. Үг дутна. Хэл гэдэг далай юм. Нэг хүн тэр далайгаас аягын дайтайг л амсана даа. Би герман хэлийг сурсан, мэдсэн гэж хэлж чадахгүй. Одоо ч сурч байгаа. Эрдэмд оройгүй гэдэг үнэн.
Яг хэлье гэсэн юмаа хэлж чадахгүй л байгаа юм даа. Цас ороод, дараа нь салхи гараад ирэхэд яадаг билээ. Модноос давхийтэл цочисхийгээд, байгаль нэг сэрхийж, агаар нэвсхийхийг оноод хэлье гэх нь ээ үг олдохгүй байгаа юм. Намайг магтдаг л даа, хэл сайн сурсан гэж.
Би их сургуулиа (Хумбольдтын их сургууль) манайхны хэлдгээр улаан дипломтой төгссөн. Тэр жилийн төгсөлтийн баярт гадаадын болон герман оюутнуудын нэрийн өмнөөс үг хэлэх боллоо. Би шөнөжин сууж үгэн дээрээ ажилласан. Маргааш нь нөгөө үгээ хэлсэн. Жигтэйхэн алга ташсан. Төгсгөлд нь “Герман хэлийг би гурван үгээр баяжуулах юм бол, энэ хэлний ачийг хариулсан гэж санана” гэж хэлсэн. Тэгэхэд л их алга ташаад байлаа. Сүүлд нь бодоход ичээд байдаг юм. Миний герман хэлийг баяжуулах гэж юу байх вэ. Тэр багш нар “Ишш, энэ хөөрхий ази банди, их л баярлаж дээ. Баярласан хүн юу ч гэж хэлж болно доо” хэмээгээд, өхөөрдөж алга ташсан болов уу гэж боддог юм.
Гэтэл түүнээс 33 жилийн дараа Герман улс надад нэг шагнал өглөө. Тэр бол герман хэлийг баяжуулсан хүнд өгдөг шагнал. Дагаад 30 мянган дойч марк ороод ирж байгаа юм. Дан хийтэл саятан болчихлоо. Одоогоос 30 жилийн өмнө. Аливаа юмыг зоригловол хүн чаддаг юм байна. Яг нэвтэлье гээд үзэлцэх юм бол нүцгэн гараар чулуун ханыг нүхэлж болно. “Байнгын дусал чулууг нүхэлдэг” гэдэг герман зүйр үг бий.
-Эх хэл дээр бичихийн сэтгэл, мэдрэмжийг гүйцэх үү?
-Яг санаснаа бичье гээд уйгагүй үзвэл сэтгэлээ ямар нэг хэлбэрээр илэрхийлж болно. Эхэндээ дүрсгүйтэж, охидод хоёр гурван мөр шүлэг зурвас шидэх маягаар бичдэг байлаа. Дараа нь тэр шүлгүүд их сургуулийн, хотын сонинд гарч эхэлсэн.
Дипломын ажлаа эхэлсэн өдрөө би осолд орсон юм. 1968 оны хоёрдугаар сарын 13. Бичсэн өгүүллэгээ Лайпцигийн ардын сонинд хэвлүүлэх санаатай тэвдэж гүйж яваад машинд дайруулсан хэрэг. Хөл гипстэй гурван сар болоход дипломын ажлаа ч бичиж дуусгасан, хажуугаар нь хорь, гучин өгүүллэг биччихсэн байсан. Зарим өдөр гурав, дөрвийг бичнэ. Ерөнхийдөө германаар бичиж чадах юм байна гэдэг итгэл тэгж төрсөн.
Оюутан явахдаа Германы нэг том зохиолчид захиа илгээлээ. Хүрээд ир гэж байна. Хүрээд очсон чинь юун нөгөө уран зохиол ярих, морины хоббитой хүн байв. Эрвин Шриттматтер гэж, чи дуулсан ч байж магадгүй. Би унага барьж өгөөд, туурайг нь тайралцлаа. Орой хоол идэж суухдаа “Би нэг өгүүллэг бичсэн” гэлээ. “Улиас” гэдэг өгүүллэг. Халааснаасаа гаргаж ирээд уншлаа. Нөгөө өвгөн авгайгаа дуудаж байна. “Eva, komm hier!”. “Эва, хүрээд ир. Шил юм задал” гэдэг юм байна.
Виски задлаад тэр, “Нэгэн шинэ зохиолч мэндэлснийг тэмдэглэе” гэлээ, тэгж би хүлээн зөвшөөрөгдсөн. Тэр надад “Чи уран зохиолоо л бич. Энэ замаасаа ер хазайж болохгүй. Өөрийнхөө ард түмэн, газар нутгийнхаа тухай бичээд л бай, бичээд л бай. Нэг л өдөр бичих юм чинь дуусна. Дуусаад харахад их бүтээл хураасан байна” гэж хэлсэн дээ. Тэр хожим миний номонд оршил үг бичсэн л дээ. Оноре дэ Бальзакийн Парис шиг, Лев Толстойн Москва шиг, өөрийн орныг дэлхий дахинд танилцуулах нэгэн зохиолч Монгол оронд төрлөө гэж зарласан. Тэр номыг минь (Аянгат цагийн тууж) хэвлэгдэх гэж байгааг дотоод яам мэдчихээд хорьсон л доо. Долоон жилийн дараа сая нэг хэвлэлтээс гарсан даа.
Ч.Галсан “Аянгат цагийн тууж”-аа ярьж байна.
“Нэг залуу цэргээс оргосон. Дэглэх гэдэг юмыг эсэргүүцэж. Бага даргаа “Чи намайг их дэглэсэн. Миний цэрэг байх, чиний дарга байх хугацаа үүгээр дууслаа” гээд алгадчихдаг. Даргаа алгадсан хэргээр ял хүлээсэн түүхтэй. Оргодол тэр залуу 27 настайдаа буудуулсан. Хүний ганц хүү.
Хожим “Аянгат цагийн дууль” киног хийхээр явж байхдаа 1992 оны тавдугаар сарын 17-ны 19.33 цагт Тэмээн хүзүүний Баянакийн агуйгаас бид эдгээрийг олсон. Энэ бол муна, хатсан хус. Зүгээр ч үгүй, улс төрийн хэрэгтэн болж, буудан алах ял сонссон залуу маань тэр агуйд даараад, нуугдаад сууж байхдаа ийм юм сийлжээ. “Монгол улс” гэж. Тэр үед кирилл бичиг дөнгөж заагдаж эхэлж байсан шүү. Ийм хүнийг чинь эх орноосоо урвасан гэж хэлэхийн эрх хэнд ч байхгүй”.
Ингэж хэлээд тэр ширээний ардаас томхон муна, шүүгээнээс жижигхэн сийлбэр, хавхны тэвх зэргийг гаргаж ирлээ. 27 настайдаа бичсэн 27 настай Баянак хэмээх эх оронч залуугийн орогнож байсан агуйгаас, эдэлж хэрэглэж байсан зүйлийг нь олоод тэр ингэж хураажээ.

“Би “Эр хар сур” шүлгийн түүвэртээ Баянакт хаяглаж, 27 насны тухай шүлэг бичсэн”. Ингэж хэлээд тэр шүлгээ юу юугүй дуудаж гарлаа.
Хорин долоон нас
Хорвоог оосорлоод чирвэл даамаар
Хүний нас
Хорин долоон нас
Буугаад мордох орчлонг
Буун дуу шиг цочоогоод
Зэм, сум хоёр эс гүйцэх
Холын хол явчихсан
Чиний нас
Ленин гэж лавтай дуулсан бүлгэмийн сурагч
Лермонтов гэж харин дуулаагүй байх аа?
Умрын хонгор салхи өлгийндөө үнэгчилдэг
Тэр нутгийн хүү байсан юм
Угаагдаж цэвэршээгүй Орос оронд
Гишгэх газаргүй найрагч явсан юм
Хоёр талаасаа асах зул шиг огцом гэрэлтээд
Хорин долоотой түүнийг бөхөхөд
Хов, хог хоёртоо дарагдсан эх орон минь
Хэнээр дутаж
Хэрхэн хохирсноо ухаарах сүвгүй харанхуй
Батгана ширвээд оносон сүүл шиг
Бахаа ханган годгонож
Хорон далай мэт хорсолтойгоор
Хор хор буцалж үлдсэн юм
Бүүхьнер, Боорхерт гэж
Бүүр ч дуулаагүй биз
Нөгөө л хорин долоотойдоо
Нөхөцсөн хүний үрс
Нухчих хэнээтний өөдөөс
Нударга зангидсан эрс
Хүний ганц чамайг
Хүрэн, хөх уулсаа санаад л
Ой мод шиг нөхдөө
Цэргийн албатай цуг орхиж
Оргосон гэж ярьдаг
Алтайгаа санаснаас ч
Адгийн шаарнуудтай үзэлцсэнээс ч болсон л юм билээ
Үнэн гэж байдаг л юм бол
Дийлж гарна гэж чи андгайлсан юм гэнэ лээ
Үхэж байж олддог үнэн байсныг
Даанч чи санаагүй юм байна лээ
Тэнгэр эцгээс
Тэнцүүхэн хувь хүртээж орчлонд ирсэн
Аавын үрсийг
Алаг үзэж тэрсэлсэн амьтныг
Алчхаж чи болох л байсан
Алаагүй, харин алгадчихсан
Хүрэн хөх уулсын маань
Хээ, илч хоёр шингэсэн алгыг
Хүний хүнд хүргэж болдоггүй
Хэрэв хүргэж гэм
Сум болоод эргэж ирдэг юм байна гэж
Сумын музейд байгаа
Суран оосортой бууг хараад би бодсон
Чамайг хоргоосон гөлөгний ижлүүд
Над шиг руу ч бас боргож л байсан
Тана шиг гэгээн хорин долоон насыг минь
Тамын ирмэг хүртэл гулдарч л байсан
Яс, угаадас хоёроо харамлаад
Ярзайж боорлох тэдний дунд
Дол цохисон нэгэн байсан
Долир нүднийх нь жихүүн харц
Өр зурах хутга шиг байсан
Адгийн шаарыг чам шиг
Алгадчихаж болох л байсан
Алгадаагүй харин
“Аянгат цагийн тууж”-аа бичсэн
Бичих бичихдээ бүр
Бижрүү шиг өчүүхэн тэр
Бор гөлөгнүүдийн
Боргож мэдэхгүй хэлээр бичээд
Хоёр үзүүртэй зүү шиг шуламс ухаан
Сүлбээд хүрэхгүй
Холын хол руу
Төрсөн үрээ явуулдаг шиг
Төөрүүлээд тэндээс явуулчихсан
Уулаа санасны төлөө хэн нэгэн
Хорин долоотойдоо үхэж болдгийг
Холын тэнд ойлгодоггүй юм билээ
Үнэнийг өмөөрсний төлөө
Хорин долоотойдоо үхэж болдгийг
Холын тэд ойлгодог юм билээ
Амьдралаас хорин долоотойдоо явсан хүн
Мөнхөрдөг ч юм шиг
Аргыг нь олоод хорин долоогоо давчихсан хүн
Мөнхөрсний дайтай амьдардаг ч юм шиг
1994.04.06-нд бичигджээ.

-Таны ярианд намын дарамт, шахалтад өртөж амьдарсан тухай дурсамж үе үе цухалзаж байна. Хэрэгт оролгүй яаж хэлтэрч явсан бэ?
-Зоригоор давахаас өөр аргагүй. Би хувьсгалт Монголын коммунист засагт баярладаг байхгүй юу. Намайг яагаа ч үгүй байхад миний зохиолыг хэвлэж, бусдын адил шагналаар булсан бол би тэдэн шиг хөвсгөр юм болох байсан.
Тодорхой мэргэжлээр ажиллах ч эрхийг минь хассан байдаг. Монгол төрөөс надад “Мэргэжлийн хорио” гэдэг юм тогтоосон. Тэгж түмний олон хүүхдэд герман хэл зааж гүйсэн багшийн мэргэжлээрээ ч ажиллаж чадахаа больсон.
-Яасан гэж тэгж хандаж байсан юм бэ. Та юу бичдэг байсан юм?
-Залуусыг буруу хүмүүжүүлсэн гэж. Тэр үед миний үгийг сонсох гэж залуус ээрч, хонон өнжин суудаг байлаа. Би уншсан юмаа хэлээд л тавьчихдаг. Манай нийгэм нэг л болохгүй байна гэдэг эргэлзээг залууст төрүүлж байж. Тэгээд их сургуулиас хөөгдсөн.
Дараа нь “Хөдөлмөр” сонины сурвалжлагч болсон доо. Намын гишүүн бус хэдхэн хүн байсны нэг нь би. Хамгийн олон хүн уншсан, олны талархал хүлээсэн нийтлэлийг золигийн Галсан л биччихдэг. Үндсэн цалин дээр шилдэг нийтлэлийн шагналууд нэмэгдсээр сар бүр 1388 төгрөгийн цалин авч байж. “Төрийн сайд 1300 төгрөг авч байхад, энэ хэн юм бэ” гэж зургаан цаг намайг хурлаар авч хэлэлцэж л байлаа.
-Өөр хэл дээр тэсэрч бичнэ гэдэг ганцаардал уу. Бусдын ойлгохгүй хэл дээр бичмээр санагдсаных уу?
-Миний бичсэн бүгдийг хянаж байсан. Намын, дотоод яамны даалгавартай. “Чи юу бичээд байна” гэхэд нь жижигхэн төмөр бичгийн машинаар, герман хэлээр чаг чаг хийлгээд л сууна гэсэн үг дээ. “Өө, хичээлдээ бэлдэж байна” л гэж хариулна.
-Энэ бүх хугацаанд уран зохиол гэдэг юм таны амьдралд юу байсаар ирсэн бэ?
-Би хэзээнээс зохиолч болно л гэж боддог байсан. Сургуульд байхдаа л “Монголын Лермонтов болно” гэж хэлдэг байлаа. “Эр хар сур” гэдэг шүлгийн түүврийн оршилдоо “Эрт эхэлж, эрт дуусгахаар эрхэс гарагтаа ам гарсан юм сан. Оргилыг давж оргил болохоор омогт Лермонтовд шавь орсон юм сан” гэж бичсэн.
-Та тэр мөрөөссөн хэмжээнийхээ зохиолыг бичсэн үү, эсвэл дөхөж очсон уу?
-“Аянгат цагийн тууж” бол тэдний нэг юм. Түүнээс аль хэдийнэ даваад явчихсан миний романууд, сэтгэл зүйн судалгаатай зохиолууд бий. Даанч надад маш ширүүн хандсан даа, зохиолчдын хороо.
1968 онд төгсөөд ирлээ. Зохиолчдын хороонд элсэх өргөдөл өгсөн юм. 1988 онд арай гэж элссэн, 20 жилийн дараа. Зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга Д.Тарва гэж өвгөний төмөр шүүгээнд миний өргөдөл хэвтэж байсан. Миний зохиол ардчилсан Германд хэвлэгдэх гэж байгааг дуулчихаад өдөр шөнөгүй хөөцөлдөж байгаад, хэвлэлийн газрын ажлыг зогсоосон юм.
-Таныг одоо шинэ үеийнхэн шинээр нээж, шинээр уншиж, тантай шинээр танилцаж эхэлж байна гэж бодож байна.
-Би мөн тэгж бодож байна.
-Монголд олонд танигдсан, хүндлэгдсэн олон зохиолч бий. Тэдний эгнээнд та яг бүрэн дүүрэн утгаар багтдаггүй. Та яагаад үнэлэгдээгүй, эсвэл ойлгогдоогүй юм бэ?
-Хамгийн том хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт би намд элсээгүй. Хоёрдугаарт, би Тува. Тува гэдэг үг монгол хэлэнд байж болохгүй гэдэг Монголын хар хайрцагны бодлого явж ирсэн.
Би 1977 онд Ю.Цэдэнбал даргын өрөөнд бүтэн сар сууж, орчуулга хийлээ. Ардчилсан Германд айлчлал хийх гэж байсан юм. Айлчалын үеэр хэлэх үгийг нь бэлдэж, хянуулаад араас нь германаар орчуулах ажил хийж өгсөн л дөө.
Дуусгаад “Дарга аа, өнөөдөр буцъя даа. Хийх юмаа хийчихлээ” гэлээ. Тэгтэл “Чи наашаа суу, хоёулаа аяга цай хувааж уугаад ярилцаж, танилцъя” гэж байна. Өөдөөс нь харж суулаа, дарга жигтэйхэн цай захиаллаа. Тавагтай чихэрнээс нь нэгийг авлаа. “Бага хүүдээ өгье дөө” гэлээ. "Чи хэдэн хүүхэдтэй вэ?" гэж байна. "Дөрөв" гэтэл "Дөрвийг ав л даа. Тэр томоос нь аваарай" л гэх юм.

Ю.Цэдэнбал даргын хоолойг тэр хэн хүний дуугардгаас илүү сайн дуурайж ярих юм аа.
-Чи аль нутаг вэ?
-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумынх.
-Тэгэхээр чи чинь урианхай хүн юм байна ш дээ.
-Үгүй ээ, дарга аа. Би тува хүн.
-Ямар ялгаа байна?
-Урианхайчууд бол монголжсон тува хүмүүс. Тувачууд бол одоо хүртэл эх хэлээрээ ярьдаг хүмүүс.
Ч.Галсанг ингэж хэлтэл дарга нэг л барайгаад явчихжээ. Нэг хартал нүдний нь үзүүрт хөл үзэгдэж. Улс төрийн товчооны гишүүд ороод ирсэн нь тэр байж. Ю.Цэдэнбал дарга жигтэйхэн ууртай, “Ойртоод ир, ойртоод ир чи” гээд дууджээ. Чингээд “Монгол Улсад нэг ч тува байхгүй, мэдэв үү чи, нөхөр!” гээд нүд рүү нь чичилжээ. Ч.Галсан дуугүй толгой дохичхоод гараад явсан байна.
(Сэтгүүлчийн тэмдэглэл: Түүхийн хувьд авч үзэхэд урианхайчуудыг тува цустай гэж үздэггүй. Урианхайчууд нь алс хязгаарын монголчууд юм.)
Тэрбээр “Дараа нь хөөрхий, их зуунги хүн байна лээ дээ. Ардчилсан Германы 40 жилийн ой болж, 1979 онд тэнд МОНЦАМЭ-гийн сурвалжлагчаар ажиллаж явахдаа даргатай таарсан юм. Миний сэтгүүлчээр мандаж явсан он. Миний бэлдэж өгсөн үгийг нэг дарга нь уншиж л байна. Дарга өөрөө ерөөсөө надтай мэндчилэхгүй, нэг ч гар барихгүй, хүн гэж харахгүй. Өөр бусадтай инээд алдаад л. Танихгүй хүн шиг мөсөн царайлж, тойруулж харсаар нутаг буцсан” гэлээ.
“1984 оны намар боллоо. Зургадугаар сарын хорин хэдэнд л дээ. Нэг Армен сурвалжлагч, баруун германы коммунист намын дарга байсан нэг өвгөнийг аваад дарга дээр орсон юм. Тэр хоёр хүн “Энхтайван, социализмын асуудал” гэдэг сэтгүүл гаргадаг. Тэр шугамаар ирээд, явахынхаа урд даргатай уулзсан хэрэг, би орчуулахгүй юу.
Ю.Цэдэнбал өс хонзон үгүй юм шиг дэвэн дэлхийн нарийн ширийн юмаа ярьж өглөө. Жу Вэн Лайтай Хархоринд хэрэлдсэнээ, том хүлээн авалтад Мао Зэндунд чадуулчих шахснаа. Нэг цаг дөчин минут ярилаа. Цаг болоод байгаад явах гэтэл “Та нар гурван өөр үндэстний залуу хүмүүс байна. Та нарт хэлж захих юм байна. Олон хүнд дуулгая гэж бодсон нарийн бодлуудаа та нарт ярьчихлаа. Би хүн байгаа биз дээ. Хүн юм чинь ярьж, хэлмээр зүйлс байна шүү дээ” гэлээ.
Дараа нь бодоход өөрийг нь аваад хаяна гэдгийг тэр мэдчихсэн байж. Хоёр сарын дараа тэр суудлаасаа буусан л даа. Гурван өөр үндэстний гурван өөр залууд дуулгачихсан байхад миний яриа хүн төрөлхтөнд үлдэнэ гэж санаад намайг царайчилж л дээ.
-Нам төрийн ийм хандлагууд уншигчдад таны зохиол бүтээл хүрэх замд нөлөөлж байсан уу.
-“Аянгат цагийн тууж” 10 мянган хувь хэвлэгдээд хэдхэн хоногийн дотор дууссан. 2 сая хүрээгүй хүн ам дунд энэ том тоо. Гагцхүү миний зохиолыг хэвлэдэггүй байсан, үүнд л нэг учир байгаа юм. Атаархал маш их. Би дэлхийн олон орны 20 гаруй шагнал авлаа. Тэр шагнал, миний ном, харь хэлэнд гарч буй өгүүллэг бүр атаархлын хар хорхойг тэжээдэг.
-Та Монголын төрөөс хүртсэн аль шагналдаа илүү хайртай вэ?
-Би сая Н.Энхбаяртай таараад “Намайг хүн гэж үзсэн ганц ерөнхийлөгч шүү” гэж хэлсэн. Тэгэхэд “Би чадлаараа үзсэн шүү” гэж байна лээ.
-Өөрөө утга зохиолын хүн болохоор ойлгож явсан байх. Н.Энхбаяр ерөнхийлөгчийн үед та ямар шагнал авлаа?
-Соёлын гавьяат зүтгэлтэн.
-Та тэгэхээр тува хэлээр хэлд оржээ?
-Тува байлгүй яах вэ. Хоёрдугаар хэл хасаг. Хажууд хасаг айлууд ойрхон байдаг байсан. Хэрэлдэж, хэдрэлцэхдээ хасагаар л үзнэ.
-Монгол хэлийг хэзээнээс сурсан гэсэн үг үү?
-Сургуульд ороод, долоон настайдаа. Жинхэнэ хөдөөгийн, зэрлэг амьтан байлаа даа. Тарвага зурмын цус хөлс болчихсон, үнэр танар ханхлуулсан зэрлэг амьтан. Би тэр үед бөөгийн шавь байлаа. Энэ их хүндтэй бөө. Миний авга ахын авгай. 15 хүүхэд төрүүлсэн хүн. Харин сургаалиа надад хайрласан. Таван наснаасаа би бөөд шавь орж, бөөлж эхэлсэн. Бөөлнө гэдэг дуу л юм шүү дээ.
Ингэж хэлээд тэр Вангагийн зурагтай зэрэгцэж байсан хар цагаан нэг “дүрс”-ийг шүүгээнээс аваад надад өглөө. Энэ бол дэлхийд нэрд гарсан тува бөө, Пүрэв гэдэг хүн, Ч.Галсанг таван настайгаас нь өвөр дээрээ өсгөж, хийморь сүлдийг нь хамгаалж явсан нэгэн аж.
Түүний өрөөнд бөөгийн сахиус хэрэглэл, хэц хэнгэрэг өлгөөтэй байсан нь анхнаасаа анхаарал татсан юм.

-Та тэгэхээр онгодтой хүн үү?
-Онгодгүй хүн гэж байхгүй. Онгодоо сэрээж, удирдаж явах хэрэгтэй. Би зохиолч биш ч байж магадгүй. Бичиж бөөлсөн онгодын дуудлага харин байж магад. Тэнд сууж байгаа Л.Бэтховэн ч тэр, И.Гёте ч тэр (ханан дахь зургууд руу заав), айхтар том зайран хүмүүс байсан. Ядарсан үедээ хэц хэнгэргээ бариад уулан дээр гарна шүү дээ. Хурайгаа хурайлна.
-Танд тува хүн гэдгээс өөр гэм байсан уу?
-Хүн юм хойно байлгүй яах вэ. Хамгийн том юм нь л атаархал. Сүүлд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид сонинд намайг алж устгана гэж ард түмнийг уриалсан юм бичсэн шүү дээ.
Пүрэв бөө түүнийг амьдралынх нь турш "ивээж" ирсэн.
"Их сургуулиас хөөгдөнө гэдэг моралын хувьд оюутнуудын өмнө маш хүнд цохилт. “Хөдөлмөр” сонинд очиход уншигчид намайг маш халуун дулаан хүлээж авсан л даа. Намайг 12 жил ажиллаад явахад захиалагчдын тоо хоёр дахин нэмэгдсэн байсан. Харин энэ хугацаанд мөрдсөөр, мөрдөгдсөөр л байсан. Байцааж аваад л явуулдаг. Төв хороонд Орос Аюур гэж хүн байлаа. Намайг үргэлж мөрдөнө, дуудна.
Нэг удаа аргаа бараад эмээ дээрээ хөлсний тэргээр хүрч очлоо. Сурвалжлагчид их давуу эрхтэй байсан цаг шүү. Эмээдээ “Би Монгол Улсад буруу санасан зүйлгүй. Баярлалаа гэж хэлэх болов уу гэтэл загнаад гаргадаг. Яагаад ингэж байна вэ” гэтэл “Хар, хар!" гээд нүд рүүгээ зааж байна. Улайж бүлтэрсэн том нүднээс нь дальдчаад байтал "Хар гэж байна!" гээд чангахан дуугарлаа.
“Миний хүү айчихсан байна. Битгий ай. Намайг амьд байсан цагт чамайг даадаг мэс гэж байхгүй. Гал байвал тосоод гүй” гэж хэлээд зөөлөрсөн сөн.
Баян-Өлгийгөөс хүрээд иртэл Төв хороон дээр шууд л дуудаж байна. "Хаагуур тэнээд ирэв. Ямар удав?". Энэ удаа би зоримог байлаа. Орос Аюурт, “Би одоо ярина. Надад Монгол Улсаас хэрэгтэй хоёр л юм байна. Нэг нь хоёр литр бензин, нөгөө нь хайрцаг шүдэнз. Би өөрийгөө шатааж үхнэ. Өөр надад зам алга” гэчихлээ. Учиргүй сандарч, “Болохгүй, битгий” гээд диктафоноо унтрааж байна. Тайвшруулахчаа аядаад, “Чамайг би их мөрдсөн. Хүмүүс чамайг маш их магтдаг юм билээ. Харин их зөрүүд дутагдалтай гэж байна. Ингэсээр улс төрийн том алдаанд орчих болов уу гэж бодсон, санаа зовсон юм. Тэгээд хамгаалж байлаа. Одоо би дахиж чамайг дуудахгүй” гээд гар барьсан сан".
Энэ бол 1979 оны үйл явдал.
1911 онд төрсөн Пүрэв бөө 1993 оны зургадугаар сарын 14-нд тэнгэрт дэвшжээ.
Надад барьсан зургаа заагаад тэр "Энэ зураг дээр эмээ “Яадаг гэнэ ээ, над руу хар" гэж уурсангаа өвдөглөсөн байгаа юм. "Хүзүүнд байгаа юмаараа миний гэрлийн сүүдрийг татаж ав. Тэгээд нүцгэн биедээ авч яв. Элбэл элэг. Элээд тасарсан үед нь шатаачихна биз" хэмээж, би зургийг нь дарж авсан байдаг. Энэ бол сэргээсэн хэвлэл. Эх хувь нь одоо ч надад, энгэрт минь яваа" гэлээ.

-79 насны босгон дээр туулсан амьдрал ямар харагдаж байна?
-Би сайхан амьдарсан. Их ч мөнгө цуглуулсан. Хоёр хөлтэй, хохимой толгойтой хүн гэдэг амьтны боломжийг шавхаж амьдарсан гэж боддог.
Европт намайг үргэлж үгүйлсэн шавь нар бий. Намар, хавартаа заавал уулзалт хийхээр очдог. Бичиг үсэггүй тува айлд өссөн би үхчих ч байсан байж магадгүй. Харин аз одоор алс Герман орныг зорьж, харийн хэлийг сурах боломжийг атгалаа.
Нүүдэлчин ард түмнийг дэлхийн тайзан дээр өргөж, 20 ном бичсэн, номууд маань дэлхий даяар тарсан гэхээр гайгүй амьдарч дээ гэж боддог.
-Одоо дутуу санагддаг зүйл бий юу?
-Би Монгол улсын төлөө хүчээ огт гаргаж чадсангүй. Монгол Улс миний хүчийг ашигласангүй. Чингиз Айтматовыг Киргизийн төр ашигласан шиг ашигласан бол би Монголын төлөө дүрэлзэж амьдрах байсан. Засаг төрдөө гомдсон ч би Монголын ард түмэн, газар шорооноос хором ч нүүр буруулж үзээгүй. Улам хайртай болсоор байгаа. Мөн сая модыг би өөрийн хөрөнгөөр тарьсан. Хэн ч надаас ямар хэмжээний хөрөнгө орсон бэ, юу зориулсан бэ гэж асууж байгаагүй.
Ч.Галсангийн 43 жил амьдарсан хань Норжмаа нь 2011 онд өөд болжээ. Хорт хавдраар өвдөж, гадаадад мэс засалд орох болоход Палестиний эмч Ч.Галсанг таньсан байна. Түүний уншигч байж таарчээ. Ингээд хагалгааны зардлыг 50 хувь хөнгөлжээ.
Хагалгаа амжилттай болсон ч хоёр жилийн дараа Норжмаа нас барсан. "Надаас хойш чи яаж амьдарна даа" гэхэд нь Ч.Галсан “Би үхэн үхтлээ ном бичнэ” гэнэ. Тэгмэгц л уйлчихдаг байсан гэлээ.
Ч.Галсан хашаан дахь нэгэн том нарс модныхоо доор 43 жил ханилсан ханиа оршуулсан байна.
Харин дэргэдэх багашаар гацуур луу заагаад, "Энд Сабина" гэлээ. Дараа нь "Харин тэнд би".
"Би бэлэвсрээд 10 жил ганцаараа явсан. Харин бэр маань намайг улам өндөр насанд хүрнэ, хань л хэрэгтэй байна даа гэж хэлсэн. Нээрэн ч тийм юм уу. Монголд жил бүр ирж гэрэл зураг авдаг, олсон хэдэн цаасаа мод тарихад хандивлачихдаг энэ герман эмэгтэйтэй амьдрахаар шийдсэн. Тэр одоо Монголд амьдарна гээд бүр шийдчихсэн хүн" гэнэ.
Үүднээс нохой хорин угтаж, цай цүү болсон мөнөөх эмэгтэй, түүнийг Сабина гэдэг.
Ч.Галсан "Сайхан сэтгэлтэй. Унтаж байхыг нь харахад дандаа инээмсэглэж байдаг. Гэгээтэй одонд төрсөн амьтан" гэлээ.
-Норжмаатайгаа та яаж танилцаж байв?
-Германд төгсөөд иртэл Норжмаа гэж бүтэн өнчин нэг хөөрхөн охинтой учирлаа. Ховд голын эргээр алхаж явтал Норжмаа хувинтай ус дамжилж таарах юм. "Долдугаар анги төгсөөд Улаанбаатар явна" гэхээр нь мундаг том хүн болж, "Хот газар аюултай юм билээ. Залуус чамайг жирэмсэн болгочихож магадгүй. Хашир яв. Зөв явж, сургуулиа төгсөөд ирвэл би чамайг авч амьдарна шүү" гэж хэлсэн. Гайхаж хоцорсон.
Тэгээд л гэр бүл болсон доо. Би 21-тэй, Норжмаа 17-той байсан.
-Тэгж хэлээд хэдэн жилийн дараа?
-Тав.
-Г.Маркез Мерседестээ яг ингэж хэлээд ханилсан шүү дээ.
-Тэгвэл би үгэндээ хүрсэн л юм байна даа.
Ч.Галсан нэг сая мод тарьсан хүн. Мод тарихдаа дандаа гадаадын уншигчдаасаа гуйж, хүсэж цуглуулсан тэрбумаар хэмжигдэх хөрөнгө зарсан гэдэг.
Тойрон хүрээлсэн амьд модод дундаа тэр ингэж амьдарч байна. Норжмаагийн нарсны дэргэдэх хоёр гацуурын дор тэр өөрийгөө, бас Сабинагаа нойрсуулна. Алс алсын удаандаа энэ цэцэрлэг оршуулгын газар болох юм гэнэ билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаг гаргаж уншина аа
Монголыг Орозт зарсан БУЗАР Урвагч Цэдэнб�##� Ч.Г�##�сан гуайд хүртэл өс санаж явжээ. Маш өчүүхэн нохой байжээ Цэдэнпил гэх урвагч гөлөг. Орозын тэжээвэр гөлөг яг урвагч золбин гөлөгийн төгсгөлөөр төгссөн. урвагч гөлөгнүүд Орозын тэжээвэрүүд санатугай та нар яг энэ Золбин дүрвэд цэдэнб�##� шигээ золбин нохойн төгсөлтэй, тийм тавилантай. Г�##�сан гуай гайх�##�тай хүн шүү.
Өнгөрсөн үө муулах яах вэ. Одооныхдоо анхаарлаа төвлөрүүл. одоо ч манай улс эвгүй байд�##�д байна. Одоо чи яаж оршин тогтноно гэж бодож байна. Арми байхгүй, Найз нөхөд улс бахйгүй. Ядуу. Нэг юм эвгүйтэхэд л будаа.
Гайх�##�тай ховор сайхан монгол хүн тандаа аз жарг�##� ,эрүүл энхийг хүсэн ерөөе
Монгол биш,Тува гээд байхад даа.
mash sonin amidral tuulsan sonirholtoi hun bna. emne german helny Galsan gej zendee sonsch baisan. Urt udaan Sabinataigaa amidrahyg husje. Gamzatov Kirkiz hun baisan, amidralinhaa suul ruu baruub Evropyn neg ulsad elchin said hiij baisan yum bilee
уншмаар дурсамж бна да хөрин ч дотоод хүчээ ашиглаж чадв�##� хүн их зүйл бүтээж чаддаг гээж энэ буюу
гайх�##�тай хүн шүүү Г�##�сан гуай
Олон олон з�##�уус уншаасайн! судлаасай! хайрлаасай! зөвхөн өөрийн үзэл сурт�##�д өнөд мөнх итгэлтэй хайртай байгаасай!
Тос даасан сайхан өглөөний цай байлаа???? Баярл�##�аа
Монголыг Орозт зарсан БУЗАР Урвагч Цэдэнб�##� Ч.Г�##�сан гуайд хүртэл өс санаж явжээ. Маш өчүүхэн нохой байжээ Цэдэнпил гэх урвагч гөлөг. Орозын тэжээвэр гөлөг яг урвагч золбин гөлөгийн төгсгөлөөр төгссөн. урвагч гөлөгнүүд Орозын тэжээвэрүүд санатугай та нар яг энэ Золбин дүрвэд цэдэнб�##� шигээ золбин нохойн төгсөлтэй, тийм тавилантай. Г�##�сан гуай та үүрд өнөр өтгөн жаргаарай. Үр хүүхэд тань амар амг�##�ан жарг�##�ай байг.
Монголын зохиолчдын бүтээл герман хэл дээр гаргахын эсрэг тууштай тэмцсэн хүн тэрнийхээ горыг амсаж байгаа нь тэр өөрөөс нь өөр зохиолч байхгүй гэж германд олон жил ярьсан нөхөр.Үнэхээр бага ястны зангаа гаргасандаа
чи чинь харин ёстой өөдгүй гөлгийн юм бичдэг жижиг гар байна шдэ
тархи нь мухард�##�д ороод гацчихсан юм байгаа биз.
Тэгж ярьсан нь үнэн. Монголд өөрөөс нь өөр зохиолч байхгүй мэт аашилдаг сэтгэгдэл төрүүлдэг байсан нь үнэн.
Сонингүй хүн гэж байхгүй. Монгол улс энэ хүнийг маш ихээр тоож байж болох хэмжээгээр тулта-л нь нэрд гаргасан юм бишүү? Би ингэж бодлоо. Хэрэв тэр улсаас хүсэж байснаа а-ль эрт авчихсан бол байдаг л нэг архины лүү, хонд сахьсан өлөн гар болох байсан. Өндөр амжилтанд хүрсэн хүнд амжилт хүсэх илүү юу? Өөрийнхөөрөө амьдраарай!
ene muu tuba baahan gazar hashaalsan bololtoi
Монголын төр Баянөлгийн уугуул Монголчууд болох Тува, Урианхай ястануудаа зөнд нь хаясаны илрэл. Үнэхээр өрөвдөлтэй. Сонгуулийн хэдэн сан�##� авахын төлөө тэнд байгаа Монголчуудыг хөсөр хаясан хөгийн нам бол МАН.
Одоо Монголд байдаг уу.
Харин тэр цэрэг з�##�уу харамс�##�тай. Одоо ч гэсэн тийм хэрэг байсаар байна. Үүнийг цэгцэлж болно. Батлан хамга�##�ах яам юу ч хийдэггүй.
12 настай хүүхдэд тэгж ярьдаг сумтай хүн.
ЯАНА ДАА БАЯНМӨНХ ГАЛСАН 2 л Монголд ганцаардаж зовсон 2.Хэнч эднийг их бага ясаар ялгаагүй шдээ.Яасан тх өс хонзон атаха хорсол вэ Туванууд өөрсдиыгөө урианхай гээд байхад л би тува гээд байх юм
ТИЙМЭЭ! Эрхэм дээд хүмүүн, эрдэм номын их гүүш Б. Ринчин, Л. Түдэв, Ч. Г�##�сан болон бусад олон билиг авьяастанг Монгол улсынхаа төлөө бүрэн дүүрэн ашиглах нь байтугай эвдрээгүй зантай, ээдээгүй сэтгэлтэй эгэл жирийн хийе бүтээе гэсэн хүмүүсээ дэмжиж ашигладаггүй учраас Монгол хөгжихгүй, хүчирхэгжихгүй байгаа юм. Монголын төр засгийн эрх баригчид худ�##�ч, хулгайч, хуурч мэхлэгчидтэй хувилдан нам бүлэглэл болон эх орноо тонож байгааг харахад элэг эмтрэм байдаг.
Номуудаа дахин дахин хэвлүүлж з�##�уу үед уншуулах хэрэгтэйн бн да
Бидэнд тува бна уу нам бна уу хамаагүй шүү дээ
Одоо ингээд хараад байхад соц үеийг л муулна. Муулж байгаа ч, гайгүй гайгүй ажил хийж мөнгө олж явсан л байна. Одооны төрийг муулахгүй байгаа нь сонин. Соц үеэс чинь хэцүү юм болж байна.. Одоо бол жинхэнэ танил т�##�, эрх мэдлийн хүрээнд иднэ ууна хавчина хяхна. Цэдэнб�##�ын чамтай хүмүүсийн дэргэд дуугарахгүй байх юу ч биш. Одооны системийг муулдаггүй нь сонин. Адилхан муулах хэрэгтэй.
Тувачууд бол Монгол хүн биш өөр хэл устай цаашаа санаатай угсаатан шоо
Зүгээр л нэг өс санадаг, гомдол хорсол тээсэн бага ястан хүний л яриа байна. Монгол Урианхай биш Тува гэхээр оросын Тува гээд байгаа юм байхдаа. Эх орноо гэх сайхан санаа гаргаж байсан юм уншигдсангүй, хэдэн мод тарьж, энэ сайн санааных биш газраа эзэмшихтэй холбоотой хувийн эрх ашиг байдаг. 79 хүрчихээд 50- 60 жилийн өмнөх өс хонзонгоо одоо яриад суудаг төлөвшөж намба суугаагүй ганцаардсан көгшин байна. Герман хэлтэй Тува хүн яагаад Монгол үхэхээ хүлээж суугаа юм байхдаа.
tuvachuud mongolchuudad durgui yu guiyu? tiim bol yagaad?
Мундаг хүмүүс хаа ч адил, бусдын атааг төрүүлж түүндээ хавчигдаж явдаг төөрөгтэй. Тэр бол яс үндэс,хаана төрснөөс ч үл хамаарна.Өөрийн дураар сайхан амьдраарай.Ухаантай хүний яриаг уншсандаа баярлаж байна аа.
Мундаг
Агуу их хүн намайг хавчигдаж явхад Нойр хулжаасан бодол өгүүлэлээр минь Хөдөлмөр сонины оны шагн�##� өгүүлэж билээ би их баярлаж билээ Харин хавчигдахын зовлон мэддэг хүн байж дээ Одоо нэг уулзаж хуучлахсан хаяг утас нь олдох болуу
Энэ агуу хүн намайг хавчигдаж явхад Нойр хулжаасан бодол өгүүлэлд минь Хөдөлмөр сонины оны шагн�##� өгүүлэж билээ би их баярласансан зовлон мэддэг хүн байж дээ одоо нэг уулзахсан утсыг нь мэддэг хүн байв�##� туслаарай
Энэ агуу хүний зохиол бүтээлийг нь монгол хэл дээр уншиж нүд тайлахсан. 90 оны үед цуглуулсан хамаг мөнгө буюу 500000 орчим төгрөгөө нутгийнхандаа тараачихаад толгой дээрх ачаагаа авч хаясан шиг сайхан болсон гэж байсан хүн шүүдээ.
Монголд маань ухаантай ажилсаг чин сэтгэлтэй хүнийг ашиглах сэхээтэй хүн байхгуй. Харин �##�бан туша�##�, бирдийн шун�##�, хэнээрхэлийн агуу том т�##�бар л байна даа.
Өнөөдөр хөдөө тийм сайхан үгийн баялагтай бодож байгаа шиг чинь өвгөн байхгүй дууссан. Ардчил�##�ыг зүхсэн, Хятадыг зүхсэн, �########� уншсан, хүнээс архи горьдсон, хүүхдийнхээ хулгайлсан м�##�ыг нуусан, архи өгсөн дарга, гишүүнээ магтсан, шар сэмжилсэн, хүний үнэргүй, худлаа шаасан хар эсвэл улцан ногоон цэлхэрсэн царайтай юмнууд дүүрэн байна.
Хмм Тува гэж Х�##�х шиг сүүлд гарж ирсэн нэршил юм�##�даа
Урианхай гэж нэрлэх нь зөв нууц товчооноос авхуулаад 17 зуун хүртэл Урианхай гэж нэрлээд дан монголчуудын захиргаанд байсан түрэг гар�##�тай иргэд . Сүүлд оросын зохиож өгсөн Тува гэх дуудлага хичнээн муухай сонсогдож байна
Урианхайчууд монголжсон тува нар биш ээ! Тувачууд харин түрэгжсэн монголчууд шүү! Тувачууд, Алтайчууд цөмөөрөө түрэгжээд түрэг хэлтэй болсон. Үүх түүхийг үнэн өнцгөөр харах хэрэгтэй
Монгол хүн биш гэдэгээ л тод харуулж монгол эрчүүд харин ч өс санамтгай зуумтгай биш их өрөвч цагаахан бдйшд энэ хүн эсрэгээрээ юм өтөл насандаа гомдсон хэвээрээ мундаг зохиолч дэлхийд гарсан гэдэг бол үнэн гоё шүүү
Mongoliin tur gaduurhalgui german hurtel surguulid yavuulj ugsun l yum bna.uuruu ch uhaalag mundag hun baijee.
Өдий сайхан наслаж Монгол нутагт төрж өсөж яасан их хөндий гомдолсон хүн бэ!!!! Байгаа юмандаа сэтгэл ханаагүй өлөн зөлмөн өссөн зангаа тавихгүй юм даа.Хэлмэгдсэн дарамтлуулсан гээд байгаа зохиолч шүлэгч нар ихэнхи бууны нохой л байдаг
Оросын Тувад төрсөн бол үнлэгдэх байж дээ Г�##�сан Чи Монголд төрсөндөө гомдоод байгаа юм уу . Баян тарган эдлэн газартай сайхан л амьдарч байна даг .
Буур�##� дарга монгол улсын иргэн байтлаа үндэсрэхэг үзэл гагаад байхад тэр зэргийн зангараг гагах нь мэдээж наашаа гээд байхад нь цаашаа санаа өвөртөлж тэрсэлдэжилдээ өсөрхөж чаддаг л хүн байна их эрдэмтэй хүн байх л даа
Чихэр шиг хүлхэж уншлаа, уг нь нийтлэлийг л тэгж уншдаг. Ярилцлага арай өөр хэмнэлтэй, гэтэл яг чихэр шиг, давс шиг ... Амжилт.
Гайх�##�тай. Энэ хүнд шавь орох юмсан. Үнэн зүйл хэлснийх нь, бичснийх ээ төлөө их л гадуурхагдаж дээ хөөрхий. Манай төрийн төмөр царай одоо ч гэсэн цайраагүй л бна даа.
ЦЭДЭНБАЛ ДАРГАД ТУВА ГЭСЭН НЬ ЭВГҮЙ САНАГДАЖ
Монголд дургуй юм бол тэр оросын колони тувадаа очиж амьдраач! Монгол улсад төрж өсчөөд ийм хүнийрхүү сэтгэлтэй хүмүүс тэр дуртай улсруугаа �######�аарай ! Хэнч та нарыг монголд хүчээр хориогүй шүү!
Төрсөн нутгаа ухахыг зөвшөөрч гарын үсэг зурж мөнгө авсан уу
Энэ хүнийг соц нийгэмд үнэхээр их гадуурхсан болохоор ингэж хэлж байгаа биз ээ. Юуны туханд хүрэлгүй уурлах нь ч хаашаа юм. Монголын нэрийг дэлхийд гаргасан, монгол хүнийхээ үүргийг биелүүлсэн байна. Болоо шд. Өөр юу хэрэгтэй юм.
Соц аймшигт цагт шавь нартаа тухайн цагтаа бол эсэргүү зүйлс ярьдаг багш байсан даа. Eр нь л хөндлөн хүн дээ.
Хятадын эрлийзүүдийг угаасаа хавчдаг л байсан л даа.
Одоо байгаадаа сэтгэл ханг�##�уун амьдарсан нь дээр шүү. Та инженер биш. Үг нийлүүлдэг л хүн. Ханг�##�тгүй биш л баймаар. Соц нийгмийн үед хавчагдаагүй хүн байхгүй. Та өөрийгөө хэт бүү дөвийлгээрэй.
Mongoloo muuldag zabaan
энэ ярилцлагыг ойлгосонгүй
Bi mongol bish tuva hun ch geh shg hen in ene odoo
Тувад ашиглагдах дургүй байсан юм уу? Монголыг муу хэлж хоргодох хэрэггүй баймаарсан даа?
Цэдэнб�##� дарга зөв хэлжээ. Хэдэр тывад
Бага ястанууд хавчигддаг нь Монголын ёс