Спикерийн үгэн доторх үг: Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай нэгдмэл буйгаа илэрхийлж, Д.Сумъяабазарыг шахлаа

УИХ-ын отгон чуулган өнөөдөр (2023.10.02) нээлээ. Өөрөөр хэлбэл 2020 оны сонгуулиар бүрэлдсэн парламентын бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллах сүүлчийн чуулган энэ болох юм.
Дараа жил парламент 126 гишүүнтэй болж, сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулна.
Энэ ч утгаар УИХ-ын дарга Г.Занданшатарын намрын чуулганыг нээж хэлсэн үг урьд урьдынхаас илүү анхаарал татах юм. Үгэн дотор үг, үхэр дотор гиван гэдэг. Тэр бичиж бэлдсэн үгийг өөрийн сэтгэгдлээр нэмж, баяжуулж ярьж байв.
Тэр юу гэв,
Нэг: Нийслэлийн асуудал санамсаргүй бишийг илэрхийллээ
Намрын чуулган нээхийн өмнөх өдрүүдэд Нийслэлээс нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн автобусны асуудал нийгмийн сэдэв болон "босож" ирлээ.
Харин Г.Занданшатар дарга хэлсэн үгэндээ "Нийслэлд ужгирсан асуудлыг шалгаж, шийдэмгий арга хэмжээ авах нь чухал байна. Энэ чиглэлд УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига хээл хахуулийг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой гэж бодож байна" гэж онцоллоо.
Улс төрийн хүрээнд Д.Сумъяабазарыг "шахах" санаачилга МАН зүгээс боловсорсон гэж яригдаж буй. Магадгүй Нийслэлд өрнөсөн автобусны асуудал санамсаргүй хэрэг бишийг ингэж илэрхийлэв үү.
Мөн үүгээр тогтохгүй, үргэлжлүүлээд төрийн худалдан авалт тойрсон асуудлуудыг ил тод болгох асуудал өрнөж эхэлнэ гэдгийг ч цохон тэмдэглэжээ.
Хоёр: ШЕЗ-д үг хаяв
10 гаруй минут хэлсэн үгэндээ тэр шүүх, шүүгчдийн асуудлыг хөндсөн нэг өгүүлбэр шигтгэсэн.
Тэр нь, "Шинэ хуулиарх шүүхийн гажуудлыг засах тодорхой заалт хэрэгжихгүй байгаа шалтгааныг тайлбарлахыг ШЕЗ-өөс шаардаж байна" юм.
Ингэснээр ШЕЗ-тэй асуудал ярьж эхлэх буюу, авлигатай тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй аливаа бодлого шийдвэр шүүхийн байгууллага дээр очоод "царцдаг" гэгддэг Ерөнхий сайдын давтан давтан өгүүлдэг санааг онцолсон нь анхаарал татлаа.
Гурав: Парламентын спикерийн хувиарх үзэл санааны үг
Спикерийн үгэнд мөн үндэстний сэргэлтийн тухай дахь эерэг, ирээдүйдээ итгэл тээсэн агуулгатай хэд хэдэн онцлог үзэл санааны үг багтсан байна.
Тухайлбал,
"Манай нийгэм амьд хэв шинжээр сайн тал руугаа өөрчлөгдөж байна. Нийгмээрээ буруу булхайгаа хэлэлцэж, худал хуурмагт орон зай үлдээлгүй шахаж байна. Гэхдээ бид орчин үеийн технологийн хувьсгалын нөлөөлж буй сөрөг нөлөөллийг ч мартах учиргүй"
"Хөгжих учиртай амьд үндэстний шинж манай нийгмээс харагдаж байна"
"Нийгэмд оюун санааны хөгжил өөрчлөлт хурдацтай явагдаж буй энэ цаг үед эрхэм гишүдийн саруул ухаан, мэргэн шийдвэр, онч бодлогод итгэж байна" гэлээ.
Мөн зөвхөн уул уурхайд түшиглэсэн бус, уламжлалт үнэ цэнээ хадгалж, "Ухдаг биш ургуулдаг" эдийн засгийн хэлбэрт зорих, МАА-н соёлоо чухалчлах агуулгыг дурдлаа.
Дөрөв: Айлчлал, гадаад бодлогыг дурдав
Мөн сүүлийн жилүүд дэх гадаад бодлогын амжилт, ололтыг дурдлаа.
Тодруулбал,
"Цар тахал, дайны дараа манай гадаад бодлого төв тэгш байгааг дурдах ёстой. Эрс сэргэж идэвжхсэн гадаад айлчлалууд дараалж, түүхэн боомжууд бий болсоор байна"
"Гадаа хүйтэрсэн уур амьсгал дотроо дулаан байхыг шаардаж байна" зэрэг юм.
Гадаад бодлого бол Ерөнхийлөгчийн сэдэв. Энэ үгээрээ тэр Ерөнхийлөгчтэй нэгдмэл буйгаа ч хавчуулан илэрхийлж байна.
Тав: Хийсэн ажлын тайлан
Мөн УИХ-аас баталсан реформын шинжтэй хуулиудыг дурдлаа.
Ер нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, УИХ-ын хянан шалгах үүрэг оролцоог сайжруулах шинэчлэл хийж буйгаа Г.Занданшатар дарга хэлсэн үг бүрдээ дурдан, тайлагнадаг.
Тухайлбал,
"Бид парламентын хянан шалгах эрхийг өргөтгөсөн. Оролцооны эрхийг хуулиар баталгаажуулсан. Элдэв булхай луйврыг ард түмэнтэйгээ хамт шалгах боломжтой болсон. Иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хамтарсан оролцоо ил тод байдалд тулгуурладаг болсон. Үүнийг бүх шатанд хэрэгжүүлэх цаг ирсэн" гэлээ.
Базаад харвал, УИХ-ын даргын хувьд тэр ирээдүйд чиглэсэн эх оронч үзэл санааны үгэнд суурилсан улс төрийн жинтэй мэдэгдэл хийлээ. Тэр дундаа шүүхийн асуудлыг дурдаж Ерөнхий сайдтай, гадаад бодлогын сэргэлтийг дурдаж Ерөнхийлөгчтэй нэгдмэл байгаагаа илэрхийлэв. Харин Нийслэл дээр өрнөсөн асуудлыг тухайлчлан дурдсан нь маш анхаарал татах өнцөг. Үүнээс гадна мэдээж 2024 оны төсөвт анхааралтай, няхуур хандах сануулгыг өгсөн. "Баялаг бүтээгчдийн тухай хууль"-ийг мөн хэлэлцэхээ дурдлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Д.Сумъяабазар юу ч хийж чадаагүй. Утаа, замын түгжрэлийг байхгүй болгоно гэсэн яaлаа. Авилгaл хорооллыг нураана гээд бүлтрээд байсан байхгүй. Одоо ногоон автобусны луйвар. Д.Сумъяабазар суудлаасааа зaйлах ёстой.
МАН Сумьяабазарыг �######�уулахгүй 24 оны сонгуульд нийслэлд л лав ялагдана шүү Оюун-Эрдэнэ ерөнхий сайдаа. Замаа үамахын тулд юун түрүүнд Сумьяа гэх бөхөөсөө с�##�аа.
УУЛААСАА УИХ ГИШҮҮН ХҮН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТҮГЖРЭЛИЙН САЙД БОЛСОН. СҮХБААТАРЫГ БҮР МӨСӨН ОРОН ТООГООР НЬ АВЧ ХАЯХ НЬ ЗӨВ. МӨН СУМЪЯАБАЗАР ЯАРАЛТТАЙ БЭЛТГЭХ ЗОРИЛГООР АРЬСАА ХАМГААЛЖ, МЭРГЭЖЛИЙН БУС ЗАХИРАМЖ ГАРГАЖ, ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТЕЛЕВИЗЭЭР ЯРЬЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН, ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН СҮХБААТАРЫГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ ХААЛГЫГ НЭЭЖ ӨГСӨН СҮХБААТАРААС ИЛҮҮ, БҮР ХОЁР ДАХИН ОГЦРОХ ЁСТОЙ ГЭСЭН ҮГ. ЕР СУМЪЯАБАЗАРЫГ ТОЙРСОН ДАРГА НАР БҮГД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ТОЛГОЙГҮЙ, ГАНЦХАН СУМЪЯАГИЙН ТОЛГОЙГООР АЖИЛЛАДАГ. ЮУ ХЭЛЖ БАЙГАА, ЮУ ХЭЛЭХ ГЭЭД БАЙГАА НЬ ОЙЛГОГДДОГГҮЙ. ХОЁУЛАНГ НЬ ТОЙРСОН БАГТАЙ НЬ АВЧ ХАЯЖ БАЙЖ МАН СОНГУУЛЬД АМЬД ҮЛДЭНЭ. СУМЪЯАД ӨӨР ОЛОН ХУУЛЬ ЗӨРЧСӨН АСУУДЛУУД БИЙ. АРД ТҮМЭН НҮДГҮЙ ЧИХГҮЙ БИШ. БОЛОМЖИТ ҮЕИЙГ ХҮЛЭЭЖ ЗАСАГТАЙ, НАМТАЙ НЬ ХАМТ ТОНГОРОХЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА. МАН НОГООН АВТОБУС МАШ ИХ ТУС БОЛЛОО ГЭЖ БОДООД ГАНЦ НЭГ ХАТИГНААСАА ЭРТХЭН САЛЖ БАЙХГҮЙ БОЛ СОНГУУЛИАР НАМААРАА ГОДРОЙТОНО ШҮҮ.
Ха ха гэмгүй нэгэн болох гэж ядах шив. Хэдэн жил ингэж ярив юу өөрчлөгдөв.
Шүүх үнэхээр хогийн байгаа. Аль ч засаг, парламeнт, eрөнхийлөгч гэтэл шүүхэд шинэчлэл хийж чадахгүй байна. Монголд хууль шудрага ёс биш хэдэн авилгачин шүүгч нар л засаглаж байна