Нийслэлийн бондын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг хойшлууллаа

Нийслэл анх удаа 500 тэрбум төгрөгийн бонд босгоно гэдгээ мэдэгдээд багагүй хугацаа өнгөрсөн. Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийн 427 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын мөн өдрийн А/160 тоот тушаалаар бүртгэгдсэн нийслэлийн Засаг даргын гаргаж буй “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдөр эхлүүлэх байсан билээ. Улмаар энэ сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх байсан юм.
Тэгвэл “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга авах хугацааг эрх бүхий байгууллагаас холбогдох чиглэл, нэмэлт мэдээлэл ирүүлэх хүртэл түр хугацаагаар хойшлуулжээ.
Тус бондыг өнөөдрийн 11.40 цагт Хотын мээр Д.Сумъяабазар цан цохих үйл ажиллагаагаар нээх байсан юм. Гэсэн хэдий ч МАН-ын бүлэг одоо Төрийн ордонд хуралдаж, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Хотын Дарга Д.Сумъяабазар нарыг “байцааж” буй.
“Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулж, олон нийтэд гаргах гэж буй нийслэлийн бондын талаарх мэдээллийг доор хүргэе.
Бондын нэр: Улаанбаатар бонд
Бондын тоо ширхэг: 2,778,635 ширхэг
Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Бондын нийт үнийн дүн: 277,863,500,000 төгрөг
Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн17.2%
Бондын хугацаа: 24 сар
Бондын хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд
Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст
”Улаанбаатар бонд”-ын үндсэн андеррайтераар “БиДиСек ҮЦК” ХК, туслах андеррайтераар "Голомт капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-иуд тус тус ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бонд сайхан өндөр хүү зарлагджээ. Хүүгээ 6 сар тутам авах ч 2 жилийн дараа өрийн бичгээ хэрхэн мөнгөжүүлж, иргэнд өгөх вэ. санхүүжилтийг нь хаанаас гаргах нь тодорхойгүй. бас голдуу зард�##� санхүүжүүлэхээр байна. Ашиг хуримтлуулах үйлдвэрлэл �##�га байна.