Улсын хэмжээнд өвөлжих малын тоо толгой 9 саяар буурчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн жилийн байдлаар нийт 71.8 сая толгой мал өвөлжсөн хэмээн ХХААХҮЯ-наас мэдээлж байсан билээ.
Тэгвэл энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 62.8 сая толгой мал өвөлжиж, хаваржина гэх урьдчилсан тооцоог гаргажээ. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад есөн сая толгой малаар буурсан үзүүлэлт юм.
Энэ онд,
- 18.1 сая толгой төл хүлээн авч
- 5.1 сая толгой малыг дотоодын хэрэгцээнд
- 12.1 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажээ.
Түнчлэн салбарын сайд өчигдрийн УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар малын гоц халдварт өвчний талаар мэдээлсэн юм.
Энэ он гарснаар мал, амьтны гоц халдварт өвчний 192 голомт бүртгэгдсэн байна. Мөн малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг нийт 18.9 сая толгой бог хамруулах ёстойгоор 17.6 сая толгой бог хамруулжээ.
Түүнчлэн шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад 5.5 сая толгой мал амьтан хамруулахаас 5.1 саяыг нь хамруулсан байна. Мөн хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 4.6 сая богийг хамруулахаас 3.6 сая толгой хонь, хургыг хамруулсан аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.