НИЙГЭМНийгэм мэдээСПОРТУлс төрийн мэдээ

Ж.Хатанбаатар VS Б.Бат-Эрдэнэ: ВАДА манай улсад 4 сарын хугацаа олгов

Манай улс ирэх жилийн зуны олимпод цагаан туган дор орох эрсдэл үүссэн асуудал олны анхаарлыг татсан сэдэв хэвээр. Сүүлийн үед допингтой холбоотой асуудал ч эрчээ авч, хоёр ч сарын хугацаанд яригдлаа. Тодруулбал, Улсын наадамын түрүү бөхөөс допинг илэрсэн бол энэ удаад Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлагад АТГ нэгжлэг хийж, шалгаж байгаа.

Тэгвэл гол асуудал болох бид цагаан туган дор орох эрдсэл хэвээр байгаа юу.

Энэ талаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ тайлбар өгөхдөө "Бид олимпод цагаан туган дор орох эрсдэлээс зайлсхийсэн. ВАДА-гаас шаардлсан өр авлагыг долоодугаар сард Улсын төсвийн тодотголд тусгаж, шийдвэрлэсэн. Түүнчлэн ирэх оны төсөвт 780 сая төгрөгийг уг байгууллага дээр тусгасан.

Засгийн газраас уг байгууллагыг санхүүжүүлдэг. Тиймээс төсөвт Үндэсний аудит дүгнэлт гаргах журамтай. Харин тэдний хувьд Үндэсний аудитаар бус хөндлөнгйин аудитаар шалгуулж, зөрчилгүй гэж дүгнүүлсэн. Үндэсний аудит МОНАДА-г зөрчилтэй гэж үзсэн ч тэд хүлээн зөвшөөрөөгүй" хэмээсэн юм.

Засгийн газар нь допингийн эсрэг байгууллагаа санхүүжүүлэх бөгөөд үйл ажиллагаанд нь оролцох, тайлан нэхэх эрхтэй. Харин шийдвэр гаргах түвшинд нь оролцохыг хатуу хориглодог байна. Учир нь манай улс ЮНЕСКО-гийн конвенцод нэгдсэнээр МОНАДА-г байгуулж байсан бөгөөд Засгийн газраас хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг ТББ билээ.

Хэдийгээр Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд ийн мэдээлсэн ч нөгөө талаас буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар саяхан өгсөн ярилцлагадаа "Биеийн тамир, спортын улсын хороонд бид тайлангаа өгсөн. Гэвч тэд тайланг хүлээн авсан ч тооцохгүй гэх албан тоотыг хариу явуулсан юм. Мөн хороон даргын хүсэлтээр Үндэсний аудитын газар манай байгууллагыг зургаан сарын турш шалгасан. Бидэнд ямар нэгэн зөрчил илэрсэн тухай албан шаардлага тавиагүй. Улмаар Засгийн газрын харьяа байгууллагууд биднийг мэдээлэл өгдөггүй хэмээн худал мэдээг тарааж, төөрөгдүүлж байна" хэмээсэн байдаг.

Тэгэхээр тэдний хэн нь үнэн зөв мэдээлж буй нь тодорхой бус байсаар. Харин үүний цаана улс төрийн асуудал явж байгаа гэх шуум бий.

Тодруулбал, Засгийн газраас хараат бус байх ёстой ТББ-ыг Б.Бат-Эрдэнээр ахлуулсан Олимп, нийтийн биеийн тамир, спортын газрын харьяанд шилжүүлж, төр өөрийн мэдэлд авах үйл ажиллагаа явж байгаа гэх.

Тийм ч учраас дээрээ хуваагдал үүсэж, одоо үүссэн нөхцөл байдал дээр "тоглолт хийж" байгаа явдал үүсээд байгаа ажээ. Түүнчлэн ВАДА-гаас манайд зургаан шаардлагыг тавьсан байдаг. МОНАДА-гаас ВАДА-гийн Хэрэгжилтийн хяналтын хороонд “Амлалтын захидал” илгээжээ. Тус захидалд,

Нэгдүгээрт, 2023 оны допингийн хяналтын шинжилгээ төлөвлөгөөний дагуу явж чадаагүй талаар тодруулга хийсэн.

Хоёрдугаарт, наймдугаар сарын 24-нөөс хойш шинээр ДХХ-ийн төлөвлөгөөг хийж, төлөвлөгөөний дагуу үндэсний шигшээ багийн допингийн хяналтын хөтөлбөр хэвийн явагдаж, эхний таван шаардлагыг хэрэгжүүлэн хянуулан ажиллаж байгаагаа тайлбарласан.

Гуравдугаарт, зургаа дахь буюу цусны шинжилгээтэй холбоотой шаардлагыг хэрэгжүүлэхэд нэмэлт цаг хугацаа өгөхийг хүсжээ.

Улмаар Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хуралдаан энэ оны есдүгээр сарын 22-нд болсон. Хэрэгжилтийн хяналтын хорооны хурлаас МОНАДА-д тавигдсан шаардлагыг биелүүлэх дөрвөн сарын нэмэлт хугацаа олгохоор шийдвэрлэснээ мэдэгдсэн байна. Тэгэхээр манай улсын хувьд ВАДА-гаас дахин дөрвөн сарын хугацаа олгож, бид цагаан туган дор орох эсэх асуудлыг анхаарахаас өөр аргагүй болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Curenkhuu
Curenkhuu
10 сар 4, 2023 16:03

Мундаг гавьяатнууд шүү

Baterdene
Baterdene
10 сар 4, 2023 18:14

Ene dopingiin zagalmailsan ezeg B.baterdene shuu

Зочин
Зочин
10 сар 5, 2023 11:18

Батэрдэнэ гэдэг энэ хүнд л но байх шиг бна. Энэ байгууллагыг авах сонирхол харагдаж бна. Ажиллая гэсэн хүнд заав�##� харьяандаа авах шаардлагагүй, зөв засагл�##� хэрэгжүүлэхэд ханг�##�ттай

Эрдэнэ
Эрдэнэ
10 сар 5, 2023 21:52

Хог шаарнууд

Зочин
Зочин
10 сар 6, 2023 15:34

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ гэдэг нөхөр хаа явсан газраа будлиан хутгаж, хор найруулахаас өөр чадах юмгүй болооюудаа? Одоо их гай тариагүй дээрээ �######�аач!!!

Холбоотой мэдээ

Back to top button