"Цавчаа ногоон"-той холбоотой хоёр солонгос иргэнийг 30 хоног цагдан хорино

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс автобусны тендер худалдан авалттай холбоотойгоор БНСУ-ын хоёр иргэнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Тодруулбал, БНСУ-ын иргэн Ий Жун Соб /Lee Jung Seob/ болон Ким Кеабаум /Kim Keabaum/ нарт дээрх арга хэмжээг авахаар болжээ.
Тэднийг Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо нэр бүхий хүмүүстэй үйлдлээрээ санаатай нэгдэн, уг хэрэгт хамжигчаар хамтран оролцон ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм.
Тэгвэл шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр цагдан хорихоор болоод байна.
Ингэхдээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх аравдугаар сарын 4-ний өдөр буюу өчигдөр хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул прокурорын саналыг үндэслэлтэй гэж дүгнэн нэг сарын буюу 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.