Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден бодлоо өөрчилж Трампын эхлүүлсэн ханыг үргэлжлүүлэн барих болов

Жо Байден 2021 оны нэгдүгээр сард ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авахаа хамгийн эхэнд авсан арга хэмжээ бол АНУ, Мексикийн хил дээрх ханын бүтээн байгуулалтыг зогсоох байсан.

Тэрбээр “АНУ-ын иргэдийн татварт өгсөн доллар хилийн хана барихад дахин зарцуулагдахгүй” гэж хэлсэн билээ. Гэвч Мексикээс хууль бусаар цагаачилж буй хүмүүсийн тоо ихсэж байгаа учир Байден бодлоо өөрчилж, хилийн ханын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх болсон аж.

Байдены засаг пүрэв гарагт /2023.10.05/ хил дээрх хананд шинэ хэсэг нэмнэ, гэхдээ Байден хэлсэн үгээсээ буцаагүй гэж мэдэгдсэн байна. Тус мэдэгдэлд 2019 онд Трампын баталсан ханыг барих санхүүжилтийн мөнгийг одоо ашиглаж байгаа учир амлалтаа зөрчөөгүй гэжээ.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Алехандро Майоркас энэ тал дээр мэдэгдэл хийхдээ “Хилийн хана дээр засаг захиргаа шинэ бодлого батлаагүй. Эхний өдрөөсөө л эхлэн манай захиргаа хана барих бол шийдэл биш гэдгийг тодорхой хэлсэн” хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button