СПОРТ

Э.Содномпилжээ: Миний бэлтгэл, тэмцээн уралдааны зардал бүгд Үндэсний шигшээ багаас гардаг

Өнгөрсөн даваа гарагт /2019.11.05/ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд улсаас төсөвлөсөн мөнгийг завшсан байж болзошгүй нэр бүхий улс төрчдийг шалгуулахаар АТГ-т баримт материал бүрдүүлж өгч буй талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн.

Тодруулбал, БСШУСЯ-ны дэргэдэх спортыг дэмжих чиг үүрэгтэй Биеийн тамир спортын салбарын санг шалгаж өгөхийг хүссэн байна. Уг сангаас гаргасан илт ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүд буюу 2017-2019 онд улсын төсвөөс гаргасан санхүүжилтүүдийг хянаж өгөхийг хүссэн байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад улсаас төсөвлөсөн мөнгө хүрдэггүй гэж тэд үзэж байгаа юм.

Энэ тухай Баянгол дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн н.Дашдулам хэлэхдээ “Та бүхэн Содномпилжээ гэж тамирчинг санаж байгаа бол тэр хүнд Монголын төр нэг ч төгрөг өгөөгүй шүү дээ, энэ чинь дээрх асуудалтай л холбоотой, Солонгосын тал бүх зардлыг даасан” хэмээн ярьсан юм.  

Үнэхээр Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргаж буй пара тамирчдад зохих ёстой хөрөнгө мөнгийг гарган өгдөггүй юу, Э.Сопномпилжээ тамирчинд Монголын төр нэг ч төгрөг гаргаж өгч байгаагүй юу гэх асуултад бид хариулт авахаар МУГТ Э.Содномпилжээтэй холбогдон тодрууллаа.

ПАРАЛИМПИЙН ХОРОО УЛСААС ТӨСӨВ БАЙХГҮЙ

-Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд улсаас төсөвлөсөн мөнгийг завшсан байж болзошгүй нэр бүхий хүмүүсийг шалгуулахаар АТГ-т хандаж байгаа тухай мэдээлэл гарч байна. Уг баримтуудыг дурдахдаа таныг Монголын паралимпийн хорооноос зардал мөнгө гаргуулж авч чадалгүй тэмцээндээ оролцдог байсан тухай дурдаж байна. Паралимпийн хороо танд зардал гаргаж өгдөггүй байсан нь үнэн үү?

-Миний зардал мөнгө Үндэсний шигшээ багаас гардаг. Би Үндэсний шигшээ багийн тамирчин учир мөнгө төгрөг гаргахгүй байгаа зүйлгүй. Миний бэлтгэл, тэмцээн уралдааны зардал бүгд БСШУСЯ-ны харьяа Биеийн тамир спортын газрын Үндэсний шигшээ багаас гардаг. Манай Паралимпийн хороо нь улсаас төсөв байхгүй, спорт хороодынхоо дэмжлэг, ТУЗ-ийн гишүүдийн хандиваар үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага шүү дээ.

Б.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button