Гадаад мэдээНИЙГЭМНийгэм мэдээ

Л.Мөнхбатын хохирогч эмэгтэйг БНСУ-ын шүүх эмнэлгээс бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй байх магадлалтай гэх дүгнэлт гаргажээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбат Өмнөд Солонгос улсад явахдаа орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэргээр баригдсан билээ. Тодруулбал, Чэжү хотод байрлалтай нэгэн зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20 настай орчуулагч монгол эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй гэх дуудлага мэдээллийг зургаадугаар сарын 4-ний өдөр 01.00 цагт бүртгэсэн байдаг.

Улмаар 44 настай Л.Мөнхбат нь хийсэн хэргээ санахгүй байгаа гэж мэдүүлж байсан бол удалгүй хэргээ хүлээн зөвшөөрсөн билээ. Тэгвэл есдүгээр сарын 22-ны өдөр Өмнөд Солонгос улсын прокурорын байгууллагаас түүнд таван жилийн хорих ял товлосон байна.

Л.Мөнхбатад холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх арванхоёрдугаар сард товлосон талаар Өмнөд Солонгосын KBS агентлаг мэдээллээ.

Түүнчлэн шүүх эмнэлгийн зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй байх магадлалтай гэх урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Л.Мөнхбатын өмгөөлөгч нь уг дүгнэлтийг түүний шүүх хурлаар гол баримтаа болгож буй ажээ.

Л.Мөнхбат хэргийн мөрдөн байцаалтын явцад “Хохирогч, түүний ар гэрийнхэн, мөн өөрийн гэр бүлээсээ чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Хийсэн хэрэгтээ насан туршдаа харамсаж явах болно” гэж хэлжээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 8, 2023 16:48

Ер нь бол архи уусан хэнд ч тохиолдож болох үйлдэл учраас архийг тохируулах хэрэгтэй юм бөйна. Буруугаа хүлээж байгаа нь сайн хэрэг.

solongosiin tsetsegt mogoin zalilan
solongosiin tsetsegt mogoin zalilan
10 сар 8, 2023 17:15

arhindn mansuuruulah bodis hiigeed buudal hamt orood margaashn huchindsen geed tsagdaad ogchihdog ohid huuhnuud solongost ih baidag gesenshuu

Зочин
Зочин
10 сар 8, 2023 17:48

Ер нь бол Архи шүүдээ. Ууж идэхээ л тохируулж сурах хэрэгтэй. Хайран сайхан з�##�уу нас, нэр хүнд , гэр бүлийн үнэ цэнэ, итгэл сэтгэл…

Энх-Амгалан мангар хүүхдээ төрөөс ав
Энх-Амгалан мангар хүүхдээ төрөөс ав
10 сар 8, 2023 19:10

Хахаха дээр доороосоо чулуу шидүүлэн2 санд�##� ширээтэйгээ зуур�##�дах ямар шаардлага бнаааа. Ж.Эрдэнэбатыг л дагасан хулгайч нар шд ээ. Энэ Баярхүү хүртэл хахуульд хонь м�##� юу ч хамаагүй авж явна.

Зочин
Зочин
10 сар 8, 2023 20:09

Угаасаа хүчирхийлэхийг завдсан хэргээр шийтгүүлж бий.

Зочин
Зочин
10 сар 8, 2023 22:06

Тэнд нь хорь , Энд хахууль аваад суллачихна

Зочин
Зочин
10 сар 9, 2023 11:36

Монгол шулам �########�нүүд юу ч зохион байгуулж мэднэ

Зочин
Зочин
10 сар 10, 2023 16:05

Хайран з�##�уу, сайн мэдэхгүй л дээ... гэхдээ л 5 жил арай л бага хугацаа байгаамдаа 10, бүүр 20 байсан ч болохоор юм байгаан.

Зочин
Зочин
10 сар 11, 2023 11:04

Хөөрхийдөө хархмс�##�тай л бна. Ийм юм хийх биш гэдрийг сайн мэдэж бна. Харин эсрэгээрээ хүн хорлоод хаячихсан юм шиг санагдаад бна

Холбоотой мэдээ

Back to top button