Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэрэгт М банкны захирал гэрчийн мэдүүлэг өгчээ

Өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал болсон ч, яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр энэ сарын 30-нд товлогдсон билээ.
Мөн яллагдагчдын өмгөөлөгч нар хэд хэдэн гэрчээс мэдүүлэг авах, шүүх хуралд оролцуулах хүсэлтийг тавьсан байдаг.
Үүний нэг нь Т.Аюурсайханы өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн “М Си Эс холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулалттай М банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд гүйцэтгэх захирал Л.Соронзонболдыг гэрчээр дуудах хүсэлт байсан билээ.
Энэхүү хүсэлтийг хангаж, "Нүүрсний" гэх хэрэгт Эм Си Эс-ийн харьяа М банкны гүйцэтгэх захирал, МАН-ын Шинэчлэлийн хорооны гишүүн Л.Соронзонболдоос мэдүүлэг авсан байна.
Мөн түүнийг хуралд оролцуулахаар болоод байгаа аж.
- ЭТТ ХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Х.Батсайхан,
- Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа,
- Худалдан авалтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Б.Баярцэцэг,
- ЭТТ ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат тэргүүтэй хүмүүс өмгөөлөгчдийнх нь гэрчээр дуудагдсан.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Соронзонболд ч Аюурсайхантай найз байх шүү. Дорнодынх
Аюур найз Соронзонгоо Монгол банкны eрөнхийлөгчөөр зүтгүүлэх шинжтэй байсанаа чимээгүй болчихсон юм, нүүрсний мөнгөөрөө бүр банк байгуулчихсан нөхөд байжээ.
тэгвэл M банкны захир�##� чинь юманд бас орооцолддог хүн юм бна
Shine Banknii ner hynd navs unlaadaa
Оюутны хоол�######�ны найз нар нь ЭТТ-д зүгээр архидаад мөнгө үрээд сууж байдаг бсан дөө одоо зувчуулсан мөнгийг нь цэвэрлээд бизнес нэртэй мөнгө уга�##�т энд тэнд хийж байгааг ш�##�гаарай