УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэрэгт М банкны захирал гэрчийн мэдүүлэг өгчээ

Өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал болсон ч, яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр энэ сарын 30-нд товлогдсон билээ.

Мөн яллагдагчдын өмгөөлөгч нар хэд хэдэн гэрчээс мэдүүлэг авах, шүүх хуралд оролцуулах хүсэлтийг тавьсан байдаг.

Үүний нэг нь Т.Аюурсайханы өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн “М Си Эс холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулалттай М банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд гүйцэтгэх захирал Л.Соронзонболдыг гэрчээр дуудах хүсэлт байсан билээ.

Энэхүү хүсэлтийг хангаж, "Нүүрсний" гэх хэрэгт Эм Си Эс-ийн харьяа М банкны гүйцэтгэх захирал, МАН-ын Шинэчлэлийн хорооны гишүүн Л.Соронзонболдоос мэдүүлэг авсан байна.

Мөн түүнийг хуралд оролцуулахаар болоод байгаа аж.

  • ЭТТ ХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Х.Батсайхан,
  • Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа,
  • Худалдан авалтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Б.Баярцэцэг,
  • ЭТТ ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат тэргүүтэй хүмүүс өмгөөлөгчдийнх нь гэрчээр дуудагдсан.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-09 16:52

Соронзонболд ч Аюурсайхантай найз байх шүү. Дорнодынх

иргэн
иргэн
2023-10-09 17:17

тэгвэл M банкны захир�##� чинь юманд бас орооцолддог хүн юм бна

Зочин
Зочин
2023-10-09 17:55

Shine Banknii ner hynd navs unlaadaa

Зочин
Зочин
2023-10-09 19:24

Аюур найз Соронзонгоо Монгол банкны eрөнхийлөгчөөр зүтгүүлэх шинжтэй байсанаа чимээгүй болчихсон юм, нүүрсний мөнгөөрөө бүр банк байгуулчихсан нөхөд байжээ.

Санжид
Санжид
2023-10-09 20:47

Оюутны хоол�######�ны найз нар нь ЭТТ-д зүгээр архидаад мөнгө үрээд сууж байдаг бсан дөө одоо зувчуулсан мөнгийг нь цэвэрлээд бизнес нэртэй мөнгө уга�##�т энд тэнд хийж байгааг ш�##�гаарай

Холбоотой мэдээ

Back to top button