Гадаад мэдээДЭЛХИЙ

Францын сайт: Монгол Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой пүрэв гарагт уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францад айлчилж байгаа билээ. Айлчлалын талаар Францын “20 minutes” сонин мэдээлсэн байна. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.

Франц дипломат харилцаагаа өргөжүүлж эхэлсэн. Харилцаагаа өргөжүүлж буй орнуудад Монгол багтаж байгаа юм. Ийм учраас Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүч, уран нийлүүлэлтийн тал дээр хэлэлцээ хийх гэж мягмар гарагт /2023.10.10/ Франц улсад айлчлан ирлээ.

Түүний айлчлал бямба гараг /2023.10.14/ хүртэл үргэлжилнэ. Өнгөрсөн тавдугаар сард Эммануэль Макрон Монголд айлчилсан хамгийн анхны Францын ерөнхийлөгч болсон билээ. Түүний айлчлал барууны орнууд Монголд анхаарлаа хандуулж эхэлснийг харуулсан юм.

Монгол хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байдаг ч гуравдагч хөршийн бодлого хэрэгжүүлж, бусад улсуудтай ойр харилцаа үүсгэж байгаа.

Чухал хэрэгцээтэй газрын ховор металлууд

Францын Орано компани Монголоос уран экспортлох хүсэлтэй байгаа. Хоёр улсын төрийн тэргүүн пүрэв гарагт /2023.10.12/ Елисейн ордонд уулзаж Монголын ураны экспортын талаар хэлэлцэнэ.

Монголоос уран импортлох төсөл нь тэрбум гаруй еврогоор үнэлэгдэж буй. Өнгөрсөн зургаадугаар сард тус төсөлтэй холбоо бүхий эх сурвалж уран импортлох төсөл нь Францын стратегийн бие даасан байдлыг бэхжүүлнэ гэж хэлсэн юм.

Тус эх сурвалж хоёр улсын удирдагч нар уулзалтын хүрээнд гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна гэжээ.

Эх сурвалж: 20 minutes

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button