ХУУЛЬ

ШУУРХАЙ: Д.Одбаярыг хориогүй, тусгаарлан байцааж байна

Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг өнгөрсөн баасан гарагт /2019.11.01/ БНСУ-руу зорчихдоо онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр тус улсын цагдаа нар түр саатуулан сулласан байдаг. Ингэхдээ түүнийг албан ажлаа гүйцэтгэсний дараа БНСУ-д эргэн ирж хэргийг үргэлжлүүлэн шалгах ажилд саад учруулалгүй, мэдүүлэг өгөхийг шаардсан юм.

Энэ дагуу өнөө өглөө /2019.11.06/ Д.Одбаяр БНСУ-д мэдүүлэг өгөхөөр газардсан. Энэ тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Д.Одбаярыг барьсан, хорьсон” гэх мэдээллүүд гарч байгаа юм.

Харин баттай эх сурвалжийн хэлж буйгаар Д.Одбаярыг тусгаарласан орчинд оруулан мэдүүлэг авч байгаа, барьсан, хорьсон зүйлгүй гэлээ. Түүнийг ийн тусгаарлан байцаалт авч байгааг саатуулсан гэж ойлгож байж болох юм.

Т.САНТ

Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Хорьсон ч тусгаарлан байцаасан ч бай энэ бол гэмт хэрэг биз дээ,яах гэж ингэж имийж хөөдөн байна даа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close