НИЙГЭМ

Налайхын замын зургаан цэгт хурд хэмжигчээр шалгаж байна

Налайхын чиглэлийн авто замыг нээснээс хойш жолоочид хурд хэтрүүлэх тохиолдол их гарах болжээ. Эл зам Налайх, Баянзүрх дүүргийг холбосон зам учраас хот, суурин газрын зам гэж тодорхойлогдоно. Тиймээс суурин газарт тээврийн хэрэгслийн дээд хурд 60 км/цаг байдаг журмыг баримтлах учиртай. Налайхын замд гарах осол, аварыг бууруулах үүднээс Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэс,  Налайх дүүргийн Замын цагдаагийн тасаг, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Зам тээврийн яамны гэрээт Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч гэсэн таван нэгжээс бүрдэн ажиллаж байна.

Улаанбаатар Налайх чиглэлийн замд зургаан цэгт хөдөлгөөнт болон суурин хурд хэмжигчээр шалгаж байгаа юм.

Сонирхуулахад, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас 50 хүртэлх хувиар хэтрүүлвэл Зөрчлийн тухай хуулийн 14.7.31-т заасны дагуу 50 нэгж буюу 50 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авдаг.

Харин 50-иас дээш хувиар хурд хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.32-т заасны дагуу жолоочийг 50 000 төгрөгөөр торгож, зургаан сар жолоодох эрхийг хасдаг журамтай.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-01-19 18:25

Lasix With No Scrpit [url=http://cialibuy.com]cialis[/url] Cialis Comprimes

StevSlarie
StevSlarie
2020-01-30 22:50

Cialis Generico En Farmacias Similares [url=http://abcialisnews.com]Cialis[/url] Viagra Principio Attivo cheap cialis online Canada Viagra Online

Холбоотой мэдээ

Back to top button