Танд хэрэгтэй
Дараах иргэдийн ЭМД-ын шимтгэлийг төр хариуцна

Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ?
- 0-18 насны хүүхэд
- Тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн
- Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)
- Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
- Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
- Ял эдэлж байгаа ялтан тус тус хамаардаг.
Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлж буй иргэдийн хувьд 0-18 насны хүүхдийн шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%–иар, бусад төр хариуцах иргэдийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2%-иар тус тус улсын төсвөөс хариуцан ЭМД-ын санд шилжүүлэн төлдөг.

Даатгуулагч-иргэн та эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ www.emd.gov.mn сайтаас хялбархан шалгах боломжтой.
Эх сурвалж: ЭМДЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын төр бол шулан мөлжигч шижгийн хүмүүс байдаг.10к-20к төлдөг шулан мөлжигчөд. Ажилчид бол 40к-250к төлдөг. Монголын төр авилг�##�чдыг дэмждэг хуулийн за�##�таа болино уу?