"Дэлхийн допингийн эсрэг байгууллага 2024.01.22 хүртэл ноцтой 5 зөрчлөө арилгах үүрэг өгсөн"

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Дэлхийн допингийн эсрэг байгууллага нь 2022 оны 12 сарын 02-нд нэг хоёрдугаар шатлалд багтах кодын нийцлэлийн асуулгын дүнгээр Монгол Улсад ноцтой 11, чухал 8, ерөнхий 2 нийт 21 зөрчлийг арилгах шаардлагыг ирүүлсэн байдаг. Эдгээр зөрчлийг арилгах хугацааг ирүүлэхдээ ноцтой зөрчлийг арилгах хугацааг 2023.03.02-ны дотор, чухал зөрчлийг 2023.06.02-ны дотор, 2023.09.02-ны өдөр арилгах үүргийг хүлээлгэсэн. Харамсалтай нь, арилгаж чадаагүй учраас олон улсын допингийн эсрэг байгууллага
Саяын Азийн залуучуудын наадамд Биеийн тамирын асуудал эрхэлсэн сайд Б.Бат-Эрдэнэ очиж оролцсон. Үүний хажуугаар "WADA"-гийн хуралд оролцсон. Энэ үеэр тус байгууллагаас ирэх оны нэгдүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд зөрчлүүдээ арилгахыг Монголын үндэсний допингийн эсрэг төвд сануулсан. Энэ хугацаанд ноцтой 5 зөрчлөө арилгана.
- Эрсдэлийн үнэлгээнд үндэслэн боловсруулж баталгаажуулсан эсэх
- Шинжилгээний түүврийн төлөвлөгөөнд туссан спортын төрлүүд нь спортын тусгай төрлүүдийн техникийн баримт бичигт заасан хамгийн доод шаардлагад нийцэж буй эсэх
- Тамирчны биологийн паспорт дахь цусны шинжилгээний модулийг хэрэгжүүлсэн эсэх
- Шинжилгээний бүртгэлийн сан дахь тамирчдыг жилд 3-аас доошгүй удаа шинжилсэн эсэх
- Шинжилгээний дээжийг зохих хугацаанд лабораторид хүргүүлэн шинжлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа эсэх таван шаардлагыг өнөөдрийн байдлаар бид хангаж чадаагүй байна.
Цаашид эдгээр шаардлагыг хангахын тулд Засгийн газар болон Монголын допингийн эсрэг үндэсний төв нягт хамтран ажиллах шаардлага тулгарсан. Шинэ удирдлагаар Ц.Уугангэрэл хурандаа сонгогдсон. Спортын салбар, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай. Мөн Монголын үндэсний допингийн эсрэг төвийн үйл ажиллагааг тодорхой мэддэг учраас энэ байгууллагын шинэ бүтэц, зохион байгуулалтыг хийж, хэрэгжүүлэх үүрэгтэй томилогдлоо. Допингийн эсрэг төв бүх талаар нээлттэй байгууллага болно.
Хаалттай нэг хоёрхон хүний удирдлага дор 15 жил явж ирсэн" хэмээв.
-"Цаашлаад үндэсний бөхөд допингийн шинжилгээ хийх шаардлагатай юу, үгүй юу гэдгийг шийдвэрлэх хэрэгтэй"-
Мөн тэрбээр "Наадам болгоны дараа үндэсний бөхчүүдээс допинг илэрч, олон нийтийг бухимдуулдаг асуудал үүсдэг. Үндэснийхээ спортод сэтгэлгүй болгох зүйлийг бий болгоод байдаг. Тэгэхээр допингийн эсрэг үндэсний төв шинэчилсэн бүтэц бүрэлдэхүүнээ байгуулсны дараа ялангуяа үндэсний спортын допингийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Цаашлаад үндэсний бөхөд допингийн шинжилгээ хийх шаардлагатай юу, үгүй юу гэдгийг шийдвэрлэх хүртэл шаардлага бий" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮНДЭСНИЙ БӨХ СЭРГЭЭШИЙН ШИНЖИЛГЭЭГҮЙГЭЭР ЦААШИД ҮНЭН ХҮЧЭЭР ШУДАРГА ЯВАХ НЬ ХУДАЛ БОЛСНЫГ АМЬДРАЛ ДЭЭР НААДАМ НОТОЛЧИХСОН
Үндэсний бөх бол допингын зах блсон