Улс төрийн мэдээ

Владимир Путин, Ши Жиньпин хоёулаа 2024 онд Монголд айлчлах хуваарь тогтжээ

БНХАУ-ын Бээжин хотноо болж буй "Бүс ба зам" дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсаа төлөөлөн оролцсон.

Энэ үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, манай улсад айлчлахыг урьсан гэдэг мэдээлэл түгсэн. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ч уулзаад амжлаа.

Тэгвэл, хойд ба урд хөршийн ирэх 2024 оны гадаад айлчлалын хуваарьт Монгол Улс багтсан байна. Өөрөөр хэлбэл Владимир Путин, Ши Жиньпин нарын аль аль нь дараа жил манай улсад айлчлахаар төлөвлөчихсөн байгаа аж.

Түүний өмнө харин "Урилаа" гэдэг урьдач мессежийг цахим орчинд мэдээлсэн дүр зураг харагдаж буй.

Төрийн тэргүүний хувьд гадаад бодлогын үлэмж сэргэлтийн он жилүүдэд ажиллаж, бас манлайлж байна. 2023 оны хувьд Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн, Пап Францис тэргүүтэй гуравдагч хөрш рүү чиглэсэн олон тулгуурт гадаад бодлого явуулж чадсан. Х Богдын асуудал, Францтай уран олборлох чиглэлээр тохироод буй гэхчлэн хоёр хөрштэйгөө эв найрамдал дор ойлголцох ёстой сэдвүүд ч энэ дунд хүчтэй өрнөсөн.

Ийм болохоор төрийн тэргүүний хараа хоёр хөрш рүүгээ өдгөө хэрхэн чиглэх вэ гэдэг нь анхаарал татаж байсан юм. Хамгийн сүүлд Ерөнхий сайд БНХАУ-д айлчилж, УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д ажилласнаас бусдаар төрийн тэргүүний хэмжээнд гадаад бодлогын нүүдэл хийгдээгүй байгаа.

Ямартай ч хуваарьт айлчлалд багтсан гэдэг нь манай талаас ЕТГ, ГХЯ хичээл зүтгэл гарган ажилласны хүчинд бүтээсэн, төлөвлүүлсэн гэсэн үг. Манай хойд, урд хоёр хөрш нэг онд дараалж айлчлан ирж байсан удаа өмнө нь цөөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 20, 2023 09:16

Ааая гоё ч юм болох нь дээ

Зочин
Зочин
10 сар 20, 2023 14:26

Царь, Хуанди хоёр хэлэлцэн тохирч байгаад "стратег"- ийн тулг лтуудаа хийнэ дээ !
Тэр дундаас нь харин манайх гадаад бодлогын концепцоо тодруулан боловсруулах боломж бүрдэнэ ! Гадаад Яам ер нь чамлахааргүй сайн ажиллаад бнаа !!!
Батцэцэг сайдад баяр хүргэе !

Зочин
Зочин
10 сар 20, 2023 18:53

МИНИЙ ХОЁР АХ ИРЭХНЭЭ НАДДАА ГАНЗАГА ДҮҮРЭН ЧИХЭРТЭЙ ИРНЭ ДЭЭ ГОЁ ДОО ДАРВАЛЗААД БАЙГАА ГАРУУДЫГ ХОЁР АХДАА ХЭЛНЭ ДЭЭ БИ АРЬСЫГ ЧИНЬ ХУУЛУУЛНАА БИ

ZOCHIN
ZOCHIN
10 сар 21, 2023 12:33

Yaj huvaaj hurteh tuhai l bodotsgooj suugaa daa

Зочин
Зочин
10 сар 21, 2023 22:31

Гоёо гоё. Хоёр ах маань ирэх юм байна. Баярлаж байна шүү.

Зочин
Зочин
10 сар 22, 2023 06:25

Гоё ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button