УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Би таалагдахгүй байгаа юм уу эсвэл надаас айгаад байна уу"

Нүүрсний сонсголын асуудал цаашид хэрхэн үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа билээ. Ямартай ч ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сонсголыг зохион байгуулах түр хороог ахалж байгаа.

Тэгвэл тэрбээр өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсголтой холбоотой дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Б.Энхбаяр "Нүүрсний сонсголыг хийх тогтоолыг гаргасан. Ямартай ч тогтоолын дагуу ажиллана. Намайг түр хороо даргалахаас өмнө таван хянан шалгагч томилсон байсан. Намайг түр хороог даргалахаар болсны дараагаар гурван хянан шалгагч болих өргөдөл өгсөн. Би таалагдахгүй байгаа юу уу, надаас айгаад байгаа юм уу. Тайлангаа тавьж байж, чөлөөлөгдөнө гээд яриад л байж байна.

Нэмж хянан шалгах шинжээч томилно. Хугацаа богино байна. Би Хөгжлийн банкны хэрэг дээр нэг жил ажилласан. Өөрөө хянан шалгагч шинжээч бүхий 11 хүнтэй хагас жил сууж байж тухайн ажлыг хийсэн. Ирэх долоо хоногт түр хороо хуралдаж, дэлгэрэнгүй шийднэ. Айж зугатаад байгаа хянан шалгагчдынхаа асуудлыг бас хэлэлцэнэ" гэсэн юм.

Тэгэхээр түүний хэлснээр нүүрсний сонсголын хянан шалгагчид ч ажлаа хүлээлгэн өгч, дахин дараагийн хянан шалгагчид тайлантай танилцаж, ажиллана гэхээр сонсгол хийхэд тодорхой хугацаа шаардагдах бололтой.

Түүнчлэн өмнө нь нүүрсний сонсголыг хийхээр зэхэж байсан ч АТГ-аас хэргийн явц задрах эрсдэлтэй хэмээн үзэж, болиулж байсан билээ. Нүүрсний гэх хэргийг эцэслэж шийдээгүй энэ үед ч хэргийн мөрдлөгөд саад учруулах эрсдэлтэй гэх нэрийдлээр сонсгол гацах эрсдэл байсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 24, 2023 18:49

Зоригтой бас зогсолтгүйгээр шударга ёсны төлөө зүтгээрэй.

Зочин Зочин
Зочин Зочин
10 сар 24, 2023 20:20

Хянах, ш�##�гах ажиллагаанд оролцох хүсэлгүй бгаа бол төрийн �##�банаас эн тэргүүнд чөлөөлж.амраа наад хүмүүсээ! Шударгаар ажиллах хүн олон байгаа.Амжилт.

Зочин
Зочин
10 сар 25, 2023 07:41

СҮ БАТБОЛД ГЭГЧ 60 ТЭРБУМЫН ЗУЛБАСГА ЧАМАЙГ ЮУН ДЭЭР СОЙЖ БАЙГААГ ЧИ МЭДНЭ

Зочин
Зочин
10 сар 25, 2023 12:46

Адилхан хулгайч байж чамаас айхуу угаадас долоогчоо

Эрдэнэ
Эрдэнэ
10 сар 25, 2023 15:07

Илд битгий хөшөөчихөө

Zochin
Zochin
10 сар 25, 2023 15:08

Yagaad hvn doromjlood baidag yum be

Зочин
Зочин
10 сар 25, 2023 18:55

Захаас нь эхлээд дүүжлээч авилгачдаа...сонгууль хүлээгээд бнуу

Зоч
Зоч
10 сар 26, 2023 09:10

Сайд хийх сайхан байх. Хадаасан дээр суух өдөр чамайг ч бас хүлээж байгаа. Цусаар уйлаад ч нэмэргүй үе зөвхөн төрийн хүнд заяагддагюм. Үзэн ядагч төрд сайд хийдэггүй юм. Сайн муу хүүгээ ижилхэн хайрладаг хүн төрийн ажлыг зөв хийдэг юм. Нийгмийн муухай гэмт хэрэг бидний дундаас гардаг. Үүсгэх үзлийг бид л бий болгосон. Та ч байж мэднэ

Мөнгөгүй хүн
Мөнгөгүй хүн
10 сар 26, 2023 19:41

Ажил хийх гэж байгаа хүнээс бүү ай.Шинжээч нар нь мэдлэгтэй чадвартай шударга ажиллаж чадв�##� нилээд нөхдийн бузар булай хулгай дээрэм илрэх байх
Харин нөгөө долоогч цүнх баригч гээд д�##�дагнасан юмнууд томилогдох юм бол цагийн гарз болж баячууд баярлаж ядуучууд өлсөж шүүх хур�##� нэртэй цуглаан хийгээд л дуусна даа.Энхбаяр сайд минь .шударга хүн байгаа гэж бүү итгээрэй эхнэрээс чинь бусад хулхи гарууд шүү

Холбоотой мэдээ

Back to top button