НийгмийнНИЙГЭМ

Прокурорын эсэргүүцлийг шүүх хүлээн авч, Б.Махбал буцаж хоригдохоор боллоо

НЭМЭЛТ: 11.30 цаг

Б.Махбалыг хугацаанаас нь өмнө сулласан Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хүлээн авчээ. Ингэснээс Б.Махбал буцаж хоригдохоор болж байна.

Улсын Ерөнхий прокурорын газраас “Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын бичсэн "Иргэн Б.Махбалыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ХМШЗ/59 дугаартай захирамжийг хүчингүй болгох" эсэргүүцлийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ” гэж мэдээлэв.


ЭХЛЭЛ: 10.00 цаг

Б.Махбалыг сулласан шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг өнөөдөр хэлэлцэнэ

Б.Махбал ЗТХЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амийг хөнөөсөн билээ.

Түүний үйлдсэн гэмт хэргийн хурал 11 удаа хойшилсны эцэст 2020 онд 11 жилийн ял оноосон. Гэвч тэрбээр уг ялаас гурван жилийг нь биеэр эдлээд нэг сарын өмнө буюу 2023 оны есдүгээр сарын 27-нд хугацаанаасаа өмнө суллагдаж байв.

Б.Махбалыг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргасан Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг прокурор эсэргүүцэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандсан. 

Улмаар тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэлэлцэх хурал өнөөдөр /2023.10.26/ болохоор товлогджээ. 


Б.Махбалын хоригдох ялын 2 жилийг нь Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа уучилж байжээ агуулгыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
10 сар 26, 2023 13:08

Сулласан шүүгчид ямар арга хэмжээ авах вэ? Мөн худ�##� мэдээлэл өгсөн хорих ангийн даргад?

Зочин
Зочин
10 сар 26, 2023 13:15

ДАНДАА ЮМЫГ ДУТУУ БУРУУ ШИЙДНЭ МУУ ЛАРУУД ХОРИХ АНГИЙН ДАРГЫГ АЛБАН ТУШААЛААС НЬ ЗХЙЛУУЛАХ, САЛБАРТ ЭРГЭЖ ОРОХГҮЙГЭЭР НЭГМӨР �######�УУЛАХ, СУЛЛАСАН ШҮҮГЧИЙГ ЁС ЗҮЙН САХИЛГЫН ХОРООГООР НЬ АВЧ ХЭЛЭЛЦЭЭД МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ. ХЭРВЭЭ ГЭМТ ЭТГЭЭД БУЮУ АЛУУРЧНААС МӨНГӨ АВСАН НЬ ТОГТООГДВОЛ ХАМТ ЦУГТ НЬ НЭГ КАМЕРТ ХИЙЖ ЦООЖЛОХ АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АВАХ ЁСТОЙ.

Зочин
Зочин
10 сар 26, 2023 13:41

Хоёр жилийн уучл�##� үзүүлсэн жонхуу Баттулгыг барьж хамтад нь нар с�##�хи үзэх гэрэл гэгээгүй харанхуй газар хориочээ.

Зочин
Зочин
10 сар 26, 2023 17:03

Новш хулгайчмахжээнкоо

Бар
Бар
10 сар 26, 2023 17:12

Хүн �##�чихаад 3 жил сууна арай болохгүй ээ энэ бол санаатай хүн амьны хэрг

Зочин
Зочин
10 сар 26, 2023 17:37

shorond n baylgaachee, bux nasaar n!

Иргэн
Иргэн
10 сар 26, 2023 19:38

Манайх АНУ Өмнөд Солонгос. Чили улс шиг дарамтан болж байна.Энэ улс гоё биш дара�##�ан �##�уурчин улс даа.Өөрөөсдөө Эх орон газар нутаг хулгайч нарын эсрэг тулаан шиг бна даа.

Зочин
Зочин
10 сар 26, 2023 22:09

Шүүх тоглоом болж дээ суллаж гэрт нь хэд хонуулаад одоо дахиад давна буцаагаад гаргана даа

Зочин
Зочин
10 сар 26, 2023 23:07

Naad xun ch ergeed xorigdloo. Ter xaxuuli avch xuuli guuli bilgood bgaa shuugch xorix angiin darga nar naad garshsan uildlee daxiad l xuij xuulu guivuulaad yavna daa!!!!

zochin
zochin
10 сар 29, 2023 08:13

Ene butsaad shorondoo orno.Bid bur tsaad utga sanaag n bodoh estoi.Prokuror gol hun.Mun Bayrtsogt.J.Erdenebat.Undarmaa.Haynhyrvaa nariig butsaaj horih estoi.horij bolno shde.Shudarga.tegsh l bh estoi.1 hun alsan hun.Niitiin olonhiin erh ashiig isdsen.shamshigduulsan 2 yg tentsuu.yl edleh estoi.Gol n Bayrtsogt.J.Erdenebat 2 g butsaaj horih estoi.MAN zahialgaar Bayrtsogtiig bur darga bolgoson bga n ard tumnee doromjloj bga shuu.Zuunharaagiin horihiin darga nariig ajlaas n halah estoi.

Холбоотой мэдээ

Back to top button