СПОРТ
"Ханжоу-2022": Э.Содномпэлжээ мөнгөн медаль хүртлээ

“Ханжоу 2022” дөрөв дэх удаагийн Азийн пара наадам Хятадын Ханжоу хотноо үргэлжилж байна.
Өнөөдөр /2023.10.27/ пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд “Токио-2020” паралимпын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын алт, мөнгөн медальт, Ази тивийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдөж мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр цээжнээс 245 кг-ыг шахсанаар мөнгөн медалийн болзол хангасан бол Иран Улсын тамирчид алт, хүрэл медалийн тавцанд гарлаа.
Э.Содномпилжээ Азийн зуны спортын пара наадмаас иж бүрдэл буюу “Инчёон-2014”-өөс хүрэл, “Жакарт-2018”-аас алт, “Ханжоу-2022”-оос мөнгө медаль хүртсэн түүхэн амжилт тогтооу буй аж.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.