УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: Энэ удаагийн сонгууль хуучин хуулиараа явах ёстой

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдсан.  Бэлтгэл ажлын явцын талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.

Тэрээр, “Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналыг гаргасан. МАН-ын бүлэг энэ саналыг  хүлээж авахгүй. Ард түмний сонголтыг парламент авч болохгүй. Өөрөөр хэлбэл ард түмний эрхийг авч болохгүй. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах асуудлаар ирэх даваа гаригийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ. Манай нам сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах бол 2024 оноос хэрэгжүүлнэ гэсэн саналтай байгаа. Энэ удаагийн сонгууль хуучин хуулиараа явах ёстой. Хамгийн гол нь Үндсэн хуулиа батлах чин хүсэлтэй байх ёстой” хэмээлээ.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button