УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нь аймаг, нийслэлийнхийг сонгоно"

МАН-ын бүлгээс өнөөдөр /2023.10.30/-ийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар мэдээлэл хийлээ.

Бүлгээр Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн дотор батлах ёстой талаар хэлэлцжээ. Мөн ойрын үед УИХ-д суудалтай намуудтай ярилцаж, хэлэлцэх юм байна. МАН-ын бүлгээс уг хуулийн төслийг УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "Орон нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар танилцууллаа. Нөхөн сонгуулиудын гомдол маргаанд үндэслэж, үндсэн гурван зарчмаар орон нутгийн сонгуульд өөрчлөлт хийх шаардлагатай хэмээн үзэж, боловсруулалтыг хийж, бүлгийн гишүүдэд танилцууллаа.

НЭГТ. Орон нутгийн сонгууль иргэдэд нээлттэй, ил тод байх чиглэл дээр нэмэлт өөрчлөлт орууллаа.

Улсын хэмжээнд орон нутгийн санал авах 2148 хэсэг байдаг. Үүнийг камержуулах системийг идэвхжүүлнэ. Ингэснээр нэр дэвшигч нар, намууд, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, хөндлөнгийн хяналт тавих боломж бололцоог гаргаж өгнө. Ингэснээр сонгууль явуулах процесс ойлгомжтой байна.

ХОЁРТ. Сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулах.

Сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид мөнгөний нөлөөгүй байх зарчмыг тусгасан. Самбарын биш бодлогын өрсөлдөөнийг орон нутгийн сонгуулийн хуульд шигтгэж өгч, тусгах ёстой. Сонгуульд мөнгөтэй хүн нэр дэвшдэг гэх олон нийтийн дунд түгсэн буруу мэдээллийг арилгах юм. Улсын хэмжээнд 70-80 мянган самбар сонгуулийн жилд хэвлэгддэг. Боломж бололцоотой нь самбар их түгээж, мэдээллийн тэгш бус хүртээмжийг бий болгож байгаа юм. Тиймээс нэгдсэн самбар бий болгосноор самбарын зардлыг 93 хувиар бууруулж, зардал хэмнэж байна. Мөн ухуулагчдын цалин хөлс, ухуулах байрны тоо хэмжээг багасгасан. Мөн хэвлэл мэдээлэл, сонин, сэтгүүлийн тоог бууруулж, зардал хэмнэж байгаа.

ГУРАВТ. Анхан шатанд улстөржилтийг багасгах явдал.

Сум дүүрэгт Үндсэн хуульд нийцүүлж, шууд нэр дэвших асуудал орж ирсэн. Сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг бүрдүүлэх зарчмаар хуулийн нэмэлт өөрчлөлт орж ирж байгаа. Сум дүүргээс сонгогдсон гишүүд тулгамдсан асуудлуудаа аймаг, дүүргийн гишүүддээ мэдээлж, асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой болно" гэв.

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Орон нутгийн төлөөлөгчдийн тоо өөрчлөгдсөн үү?

-Орон нутгийн сонгууль ес болон аравдугаар сард зохион байгуулагддаг хэвээрээ байна. Аймаг, сум дүүргээр нь төлөөлөгчдийн тоог тогтоодог явдлыг хэвээр байлгана.

-Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг хэрхэн сонгоно гэсэн үг юм. Иргэд саналаа өгөхгүй хэрэг үү?

-Жишээ нь, Баянзүрх дүүрэг ИТХ-ын 43 мандаттай. Тус дүүргээс 10 нь нийслэлийн ИТХ төлөөлөгч сонгогдох магадлалтай. Авсан саналынхаа тоогоор буюу нийслэлд очиж суудлын хуваарилалт хийх зарчимтай.

Тэгэхээр сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд иргэд санал өгнө. Хурлаас хурлыг сонгох хэлбэрээр аймаг, нийслэлийн ИТХ-г сонгоно. Бүлгийн гишүүдийн зарим нь дэмжиж, зарим нь дэмжээгүй. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд өөрчлөлт орсон. Өмнө нь14 хоног байсныг 10 хоног болгоно. Орон нутагт жагсаалт байхгүй. Энэ нь анх удаагийн туршлага биш. Өмнө нь 1992 онд хийж байсан туршлагатай.

-Камержуулах ажлын талаар ярилцсан уу?

-Камержуулах талаар УИХ дээр хэлэлцэж байгаа. Бүх гишүүд дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн. Интернэт, эрчим хүчний бүхий л бололцоотой газар камержуулна гэж тооцоолсон. Төсвийг нь ирэх жилийн төсөвт тусгасан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 30, 2023 21:33

Сураггүй новшнууд топуудын утсан хүүхэлдэй болж юу юу гэж хуцнам

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
10 сар 31, 2023 08:57

хамгийн заваан бохир сонгууль нь орон нутагт явдаг төрөл садан танил т�##� гэх мэт

Холбоотой мэдээ

Back to top button