НИЙГЭМНийгэм мэдээ

Скүүтер түрээслэх үйлчилгээг ирэх оны 4-р сар хүртэл зогсооно

"Jet Sharing Mongolia" скүүтер түрээсийн үйлчилгээг 2023 оны тавдугаар сард анх үйлчилгээнд нэвтрүүлж байсан юм.

Тэгвэл өвлийн улирал хаяанд ирсэнтэй холбогдуулан Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр скүүтер болон унадаг дугуй унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах хэрэгтэй хэмээв.

Эл шийдвэртэй холбогдуулан манай улсад нийт 3000 скүүтер түрээсэлж, нийтийн хэрэгцээг хангаж буй "Jet Sharing Mongolia"-гаас үйл ажиллагааных нь талаар тодруулсан юм.

Ингэхэд "Энэ долоо хоногт скүүтерүүдээ хурааж авна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж бид хагас жилийн үйл ажиллагаагаа явуулахгүй. Ирэх оны буюу 2024 оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаа үргэлжлүүлнэ" гэлээ.

"Jet Sharing Mongolia"-гийн скүүтер түрээс нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш удаа дараа хулгайд скүүтерээ алдаж байсан хэдий ч олон нийтийг нэг төрлийн соёлд сургаж, түгжрэлийн эсрэг хувь нэмрээ оруулсан байдаг. Улмаар Эрдэнэт хотод скүүтер түрээсийн үйлчилгээг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа тэлсэн юм.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хэрэглэгч
хэрэглэгч
10 сар 31, 2023 12:49

Огт ашиглахгүй 5 сар байв�##� батарей нь нурах байх даа!

Холбоотой мэдээ

Back to top button