УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЗГ "Рио Тинто"-той тохиролцвол хууль зөрчинө: Иргэн бүрд ₮300 мянга тараасан татварын маргаан он дуустал түдгэлзжээ

“Оюу толгой” төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн УИХ-ын 92-р тогтоолыг баталж, энэ дагуу хэлэлцээг 2020-2021 оны хооронд үргэлжлүүлсэн байдаг. Ингээд хэлэлцээний үр дүнг дүгнэж, дахин 103-р тогтоолыг баталсан.

Уг 103-р тогтоолыг “Хэлэлцээний хүрээнд ийм зүйлс дээр тохирлоо. Эдгээрийг яг таг ажил хэрэг болгоно” гэсэн агуулгатай гэж ойлгох боломжтой юм.

Харин тус тогтоолд "Оюу толгой" ХХК-д тавьсан татварын актыг төлүүлж, цаашид мөрдүүлэх тухай заалт бий. Энэ агуулга өдгөө хэрэгжихгүй гацсан. Сүүлийн гурван жил Арбитрын шүүх дээр Засгийн газар актаа хамгаалж, "Рио Тинто" групп "Оюу толгой" ХХК-ийн байр суурийг илэрхийлэн маргаж буй.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Засгийн газар нэхэмжлэлээ татаж магадагүй", "Талууд тохиролцож, актыг биелүүлэхгүй өнгөрөөр шийдэж" гэх мэт мэдээллүүд түгсэн. Энэ үүднээс Арбитрын шүүх дээр өрнөж буй татварын актын маргааны явцыг багцалж мэдээлье.

Засгийн газар актын биелэлтийг хангуулна, тохиролцоо хийх боломжгүй

"Рио Тинто"-гоос энэ асуудалд зөвшилцөх хүсэлт гаргажээ. Энэ дагуу шүүх дээрх маргааныг энэ 2023 он дуустал түр түдгэлзүүлсэн байна. Түр түдгэлзүүлсэн хугацааг сунгахаар талууд хүсэхгүй бол Лондонгийн олон улсын Арбитрын шүүхээр асуудал хэлэлцэгдэнэ.

Мөн энэ асуудлаарх Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буй ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо бидэнд өгсөн ярилцлагадаа "Хөрөнгө оруулагч талаас маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэх хоёр ч албан санал ирүүлсэн. Харин Татварын ерөнхий хуульд аливаа хуулийн этгээд, татвар төлөгчтэй хэлэлцээр хийж, тохиролцохыг хориглосон байдаг" гэж дурдсан юм.

Тиймээс Засгийн газрын байр суурь бол "Оюу толгой" ХХК-д ногдуулсан татварын акттай холбогдуулж ногдуулсан дүнг бууруулах, эсвэл хэсэгчлэн тохиролцох боломжгүй.

Б.Солонгоогийн хэлсэнчлэн, "Рио Тинто" болон "Оюутолгой" ХХК-ийн зүгээс нэхэмжлэлээ татах талаар тодорхой байр суурь илэрхийлсэн мэдээлэл одоогоор ирээгүй байна.

Шинэ хуулийн фирм ажлын хэсэгт зөвлөж байна

Мөн маргаантай холбогдуулж Засгийн газрын хуулийн зөвлөхөөр "Кинг энд Спалдинг" хуулийн фирм ажиллаж байсан. Энэ удаа хамтын ажиллагаагаа зогсоож, "Herbert Smith Freehills"-ээр зөвлүүлж эхэлсэн шинэ мэдээлэл анхаарал татаж буй юм.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо "Тодруулахад, энэ нь "Оюу толгой" ХХК-ийн нэхэмжлэлтэй маргаан. "Рио Тинто" компани оролцогч тал биш гэдгийг тодорхой дурдах нь зүйтэй. Мэдээж "Оюу толгой" ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 66%-ийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчийн хувьд маргаантай холбогдох асуудалд оролцоод явдаг болов уу. Оюу толгой төсөлтэй холбогдуулж байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд ч "Рио Тинто" компани гарын үсэг зурсан хэрнээ гэрээний тал гэж явдаггүй, тодорхой үүрэг хүлээсэн заалт байдаггүйг дурдах нь зүйтэй" гэлээ.

Хоёр удаагийн акт, нэг Арбитрын маргаан

Эргэн сануулъя,

2018 оны нэгдүгээр сард Татварын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-д 155 сая ам.долларын татварын акт тавьсан байдаг. “Оюу толгой” компани үүний 4.8 сая долларыг нь хүлээн зөвшөөрч төлсөн бөгөөд үлдсэн 150 сая ам.долларыг нь үндэслэлгүй хэмээн үзэж байгаагаа мэдэгдэж байсан. Улмаар Арбитрын шүүхэд хандсан байдаг.

Дараа нь, 2020 оны арванхоёрдугаар сард дахиад акт тавьсан. Нэмж 649 тэрбум төгрөгийн акт ийн тавьсныг “Оюу толгой” ХХК мөн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд, өмнө нь үргэлжилж байсан Арбитрын маргаанд эл актын асуудлыг нэмж оруулахаар болсон юм.

Ингээд хоёр удаагийн татварын актыг нэг Арбитрын маргаанаар шийдэх процесс өрнөж эхэлсэн. Энэ нь 2020 оны хоёрдугаар сар бөгөөд, Оюу толгойн хэлэлцээ ид анхаарал татаж байсан үе.

Хуулийн дагуу байршуулсан ₮1.1 их наядыг иргэн бүрд тараасан нь

Үүнд нэг сонирхолтой өнцөг бий нь, “Оюу толгой” ХХК нь 2021 онд хэд хэдэн удаагийн шилжүүлгээр 1.1 их наяд орчим төгрөгийг Төрийн санд байршуулсан байдаг. Үүнийг Засгийн газраас “Тэд татварын актыг хүлээн зөвшөөрч, төлөлтөө бүрэн хийлээ” гэсэн утгаар мэдээлсэн.

Гэвч Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 43.3-р зүйлд, “…Гомдол гаргасан нь ногдуулсан татвар, алданги, торгууль төлөхийг зогсоох үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Арбитрын шүүх дээр гомдол нь хэлэлцэгдэж байгаа ч шийдвэр гартал хуулийн дагуу татварын өрөө төлөх үүргээ “Оюу толгой” ХХК биелүүлэх учиртай гэсэн үг. Энэ дагуу мөнгөн хөрөнгийг байршуулсан бөгөөд, хэрэв Арбитрын шүүх Оюу толгойн талд шийдвэл тэд Төрийн санд байршуулсан мөнгөө буцааж авах нөхцөл байдал үүссэн юм.

Гэтэл Засгийн газар энэ эхний төлөлтийг иргэн бүрд 300 мянган төгрөг болгоод тараачихсан. Хэрвээ Арбитр дээр унавал, Засгийн газар энэ 1.1 их наяд төгрөгийг “Оюу толгой” ХХК-д буцаан төлөх “өр”-тэй болчихсон гэсэн үг.

Арбитрынмаргаан хэлэлцээнд хөшүүрэг болж, хойшлуулав

Энэ үес Оюу толгойн хэлэлцээ үргэлжилж л байсан. Тэгэхээр Засгийн газар хөрөнгө оруулагч талыг тодорхой хэсгүүд дээр буулт хийлгэх үүднээс зорилтот арга хэмжээ авч, ажиллаж байлаа. Үүний нэг нь, Арбитрын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргасан явдал.

2021 оны дөрөвдүгээр сард, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр, Лондонгийн Арбитрын маргаанд хөрөнгө оруулагчдыг оролцогч тал болгон нэмж, сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг.

Энэ ч хэлэлцээний үр дүнд тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Ингээд 2021 оны төгсгөлд хөрөнгө оруулагч талын тавьсан саналыг өөрсдийнхтэйгээ уялдуулж, хэлэлцээг эцэслэх үе шат өрнөсөн. Эл үес “Арбитрын маргааныг зургаан сараар хойшлуулах” тухай санал “Рио Тинто” группээс ирсэн юм. Засгийн газар хүлээн авсан. Улмаар Арбитрын маргааны хэлэлцэх хугацааг хойшлуулж байгаад, хэлэлцээнд Дубайн гэрээг цуцлах, “Оюу толгой” ХХК-д ноогдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх зэрэг амжилтад хүрсэн дүр зурагтай.

Тэгэхээр хэлэлцээнд хөшүүрэг болгон ашигласнаас гадна иргэн бүрд 300 мянган төгрөг болгоод тараачихсан татварын маргаандаа өдгөө Засгийн газар ялалт байгуулах уу, “Рио Тинто”-д ялагдаж нэгэнт үрсэн 1.1 их наяд төгрөгийн “өр”-нд унах уу гэдэг нь өрнөх хүлээлт юм.

Б.Солонгоо: Татварын актуудад дурдагдсан асуудлууд эртнээс улбаатай

Төгсгөлд нь, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоогийн ярилцлагадаа дурдсан, татварын актыг талаарх байр суурийг хүргэе.

"ИХ-ын 103 дугаар тогтоолд татварын актуудыг нэг мөр ойлгож хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Ажлын хэсгийн хувьд татварын актуудыг үндэслэлтэй гэсэн байр сууриа хадгалж байгаа бөгөөд бэлтгэл ажлыг хангаж хуулийн зөвлөхтэй хамтран ажиллаж байна.  Ер нь татварын актуудад дурдагдсан асуудлууд Оюутолгой ХХК бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш эхтэй, олон жил үргэлжилж буй маргаан гэдгийг дурдах нь зүйтэй.  2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний “Татварын орчин”  нэртэй хоёрдугаар бүлгийн заалтуудыг хэрхэн тайлбарлаж, ойлгох уу гэдгээс зарим маргаантай асуудал үүссэн байдаг.

2015 онд зарим маргаантай асуудлаар бидний хэлж заншссанаар Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг байгуулж шийдвэрлэхийг оролдсон байдаг. Тухайн үед Дубайн гэрээний холбогдох заалтуудыг УИХ-аар бүү хэл, Засгийн газрын хуралдаанаар ч хэлэлцүүлэлгүй гарын үсэг зурсан нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн талаар Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэр гарсан".

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
11 сар 2, 2023 00:14

Иргэн бүрт 300 мянган төгрөг болгоод тараасан гэв үү? Хэзээ вэ?

Зочин
Зочин
11 сар 2, 2023 04:38

цэнэггүй на�##�аадаа. Хэзээ тэр мөнгийг хаана өгсөн юм бэ. МАН зүүдлээд байна уу яагаад байна. Харин хэдэн жил өгөөгүй ноогдол ашгаа авьяа. Нөгөө ТТ -н хувьцааны. Мартцана уу...

Иргэн
Иргэн
11 сар 2, 2023 12:12
Reply to  Зочин

Бүгдээрээ аваад короноогийн үеэр идчисэн шдээ

Зочин
Зочин
11 сар 4, 2023 16:02

Солонго дэд сайдын ярилцлагад тайлбар, сан�##� бичсэн зарим хүн, жишээ нь эхний 2-3 хүний сан�##�ыг Засгийн газар онцгой анхаарв�##� зүйтэй юм.

Зочин
Зочин
11 сар 4, 2023 23:03

Иргэдэд тараасан мөнгө эрдэнэтийх гээд бсан биздээ

Зочин
Зочин
11 сар 5, 2023 10:39

Covidiin yed xyn burt 300k tug taraasan. Xymyys yamar amarxan martaj baina aa.

Зочин
Зочин
11 сар 6, 2023 09:45

Хүрэлсүх �####� монголын болгох нэхэмжлэхийг үхүүлсэн ацыг удамыг тас�##�

Зочин
Зочин
11 сар 6, 2023 10:23

Луйварчин авилгачдаа арга хэмжээ мваачээ ард иргэд ядуурч гүйцлээ 24 онд луйварчдыг сонгомооргүй бна

Холбоотой мэдээ

Back to top button