УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Торгуультай жолоочдоос эмээсэн Түгжрэлийн хуулийн төсөл

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг өчигдөр Хотын дарга Х.Нямбаатар өргөн барьсан билээ.

Тус хуулийн төсөлд хэд хэдэн онцлох зүйлсийг тусгаснаас хамгийн чухал нь авто тээврийн замын түгжрэлийг бууруулах зүйл заалтууд байв. Хуулийн төслийн чухал агуулга нь зам ашигласны татварыг олон нийтээс авах явдал юм.

Өчигдөр буюу аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуулийн төслөө Хотын дарга Х.Нямбаатар олон нийтэд танилцуулсан. Ингэхдээ тэрбээр төлбөртэй бүсийн тарифыг тогтооно гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх зайд тээврийн хэрэгслээр зорчихдоо төлбөр төлөх юм. Энэ нь 27.5 хүртэлх мянган төгрөг байх бөгөөд НИТХ хуралдаж, төлбөрийн тарифыг тогтоох хүртэл эцэслэж, тариф тогтоогоогүй билээ.

Харин тухайн бүсэд амьдарч буй иргэдийн хувьд тарифыг 90 хүртэлх хувиар хөнгөлнө хэмээсэн. Тэгвэл уг хуулийн төслийг D-Parliament цахим сайтад тавьжээ. /Танилцахыг хүсвэл ЭНД дарж уншина уу/

Тус хуулийн төсөлтэй танилцахад торгуультай жолоочдыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэх бүлгээ хассан байв.

Уг хуулийн төслийг Түгжрэлийн сайд гэх албан тушаалыг гаргаснаас хойш боловсруулж эхэлсэн билээ. Экс сайд Ж.Сүхбаатар зам ашигласны төлбөрийг хотыг бүсчилж хуваахдаа авах бөгөөд хамгийн чухал нь торгуулиа төлөөгүй жолоочдыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар хуулийн төсөлд тусгана хэмээж байв.

Энэ бол чухал зүйл. Тухайн үед Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 70 орчим хувь нь их бага хэмжээгээр торгуультай байсан гэх мэдээллийг өгч байсан юм. Мөн өнгөрсөн онд 830 мянган торгууль бичигдсэнээс ердөө 47 хувь нь торгуулиа төлөөгүй гэх тоон мэдээлэл ч бий. Харин энэ он гарснаас хойш эхний есөн сарын байдлаар гэхэд 463 мянган торгууль баталгаажуулснаас жолоочдын 25 хувь нь торгуулиа төлсөн байна.

Сүүлийн 9 жилийн замын хөдөлгөөний зөрчлийн тоо хийгээд торгуулийн дүн мэдээлэл

Сүүлийн найман жилийн замын хөдөлгөөний зөрчлийн дүн мэдээллийг харвал 2023 онд гарсан зөрчил 2015 оныхоос даруй хоёр дахин их байгаа юм.

Харин Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригийн хэвлэл мэдээлэлд өгсөн мэдээллээр бол 2022 оны жил эцсийн байдлаар 103 гаруй тэрбум төгрөгийн торгуультай тээврийн хэрэгслүүд автозамаар зорчиж байгаа гэх мэдээллийг өгсөн байдаг.

Ийн харвал өргөн барьсан хуулийн төсөлд торгуулиа төлөөгүй жолоочдыг хөдөлгөөнд оролцуулахгүй гэх бүлгийг хассан нь хэр оновчтой шийдвэр байх бол. Угтаа бол эл хуулийн төсөлд торгуулиа төлөөгүй жолоочдыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байснаар нэг талаасаа жолоочдын хариуцлагыг нэмж, нөгөө талаасаа орлого бүрдүүлэх боломж бүрдэх юм. Нэгэнтээ л түгжрэлийн асуудлыг шийдэхээр зэхэж, давс мэт шорвог шийдвэр гаргаж байгаа бол жолоочдын хариуцлагыг нэмэх энэ мэт гашуун шийдвэрийг хуулиараа зохицуулаасай.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 1, 2023 15:30

Торгуулиа төлөөгүй замын хөдөлгөөнд оролцуулах хэрэггүй. Жолоочийн эрхийн үнэмлэхийн хугацааг сунгах хэрэггүй. Хуулинд энэ хоёр гол за�##�тыг оруулаачээ.

Зочин
Зочин
11 сар 1, 2023 15:40

Төрийн �##�бан хаагчдыг хувийн болон �##�баны машинаараа ажилдаа ирэх гэртээ хүргүүлэхийг хориглох хэрэгтэй. Мөн яамны сайд дэд сайд төрийн нарийн агентлагийн дарга нараас авахуулаад төрийн бүх шатны хурга ишгэн дарга нар �##�баны машинаар өглөө бүр гэрээсээ авахуулж орой бүр гартээ хүргүүлж байнаа. Иймд үүнийг яар�##�тай болих хэрэгтэй. Ялангуяа цагдаа онцгой, батлан хамга�##�ах яам жанжин штабын бүх хурга ишгэн дарга нар �##�баны машинаар гэрээсээ авахуулж мөн гартээ хүргүүлдэг, авгай хүүхдээ ажил цэцэрлэг сургуульд хүргүүлэх дэлгүүрээс хоол ундаа цуглуулах ажлыг тогтмол хийж байгааг хориглоочээ. Мөн ОБЕГ-ынран машиныхаа дугаарын дэвсгэрийг яагаад цэнхэр болгохгүй байгаа юм бэ. Үүний цаана дээр бичсэн хувийн ашиг сонирхол нь нуугдаж байгаа шүү. Иргэд та бүхнийг харж баыгаа шүү.

Зочин
Зочин
11 сар 1, 2023 15:45

Мээр минь шууд бярдаад хий, айх юм байхгүй.

хүннү
хүннү
11 сар 1, 2023 15:47

Торгуулиасаа илүү, замын хураамж авах нь хотод илүү орлого олно гэж тооцож. Үүнээс хархад түгжрэлдээ биш хотод мөнгө оруулах нь чух�##� юм байна.

Зочин
Зочин
11 сар 1, 2023 15:48

Засгийн газар нь төрийн байгууллагын автомашины серийн дугаарын дэвсгэрийг цэнхэр болгох шийдвэр гаргаад 5 сар орчим болж байхад төрийн баыгууллагууд нь хэрэгжүүлэхгүй байна. Энэ нь төрийн автомашиныг хувийн ажилдаа ашиглах мөн орой ажил тарсны дараа баар зоогийн газар хэсэж архидах лапаадах явд�##� нь иргэдэд харагдах болллоо гээд засгийн тогтоолыг хэрэгжүүлэхийн эсрэг байгаа бололтой

Зочин
Зочин
11 сар 1, 2023 17:20

ЖОЛООЧИД ГЭЖ МОНГОЛ ҮГ БАЙХГҮЙ ЖОЛООЧ НАР ГЭЖ БИЙ НА ХУЙ

Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү
11 сар 1, 2023 19:35
Reply to  Зочин

Нахуй гж бс бхгүй ээ..�####�..ккк

Зочин
Зочин
11 сар 1, 2023 18:45

Төлбөртэй бүс бий болгосноор түгжрэл зохих хэмжээгээр багасах сайн т�##�тай. Харин үүнээс өмнө торгуулиа төлдөггүй хариуцлагагүй нөхдөөр торгуулийг нь төлүүлэх, төлөөгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг нь журамлах арга хэмжээ авах шаардлагатай байна. Ингэж торгуулийг барагдуулахгүйгээр төлбөртэй бүс бий болговол торгуулийн хэмжээ улам нэмэгдэнэ.

Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү
11 сар 1, 2023 19:38

Өө ша.л дэмии торгуулиа төлжээ..түй чёрт

Зочин
Зочин
11 сар 1, 2023 21:50

Үүргээ биелүүлж хөдөлгөөнд оролц. Дугаарын хязгаарл�##�т дээр ч яригдаж байсан

Ppp
Ppp
11 сар 1, 2023 22:06

Torgono yallana shiitgene horino ywuulahgui
Amnaas n oligtoi ug garahgui har hvn svgnvvd yumaa.
Gol zorilgo: Gargaj bgaa huuli zahiramj n siimhii l garwal irgeneesee mungu saaj shaah.

Зочин
Зочин
11 сар 2, 2023 16:46
Reply to  Ppp

durmeeree yawahad torguul tuluh shaardlagagui baigaa shuu, uneheer uuriin buruutai uildleer huuli durmee zurchsun bol torguulia tuluh chin jolooch hunii uureg shdee

Зочин
Зочин
11 сар 2, 2023 06:42

Түгжрэлийг хотын төвөөс захруу гаргаж байгаа ажил болох нэн одоо гэр хороололд шилжүүлж байна даа зүгээр л илүү дутуу хууль гэхгүй тэгш сондгойгоор нь явуулаад10 сараас дараа жилийнх нь 5 сар хүртэл импортын машиныг хязгаарлах байсан юм сүртэй хүмүүс юмаа бүхэл бүтэн сайд томилоод л тэр цагдаа байхгүй болгож чадах уу

Eserguutsel
Eserguutsel
11 сар 2, 2023 12:21

Eserguutsel.. yadarsan ard irged ni hotiin zahin zamaar tugjreed esuul avtobus.nd bagtahgui chiheldeed oorsdoo bolohoor ulsin mongoor tolood tugjrelgui davhih yum bolio bolio ta nar arai oor yum bodoj olj shiidmeer yum daa...

Бямбасүрэн
Бямбасүрэн
11 сар 2, 2023 18:12

МАН 2024 оны Сонгуулиар гарахгүй нь дээ. Торгууль,Татвар төлөөгүй тээврийн хэрэгсэлийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ хууль чинь Түгжрэлийн эсрэг бус орлого олох зорилготой болчихож байгаа юм уу? Тэр орлого нь Сонгуульд зарцуулагдана Тийм үү? Дарга нар түгжрэлгүй төвөөр явцгааж иргэд Хотын захаар түгжирцээх нь дээ?

Y.Bolormaa
Y.Bolormaa
11 сар 2, 2023 22:10

Buun hulgai l yarigdaad bna.dahiad 1 hulgainii eh uusver boloh vii dee.huuliig deedlen dagah ni ard irgediin uureg bolovch sudalgaa ni togs bus huuli bol heregjih magadlal muu l bh daa.tatvar tavij ehleheesee umnu 1. tugjrelee buren shiideh 2.huuchin mashin oruulahaa ond hyazgaar tavih 3.eco mashinaa nemegduuleh 4.niitiin teevree zohitsuulah 5.zam tuluvlultuu hun am,mashindaa zohitsuulah7.zamiin hudulguunii duremd uurchlult oruulah 8.unadag dugui,yvgan hun,skuter geh metiin zamaa zohitsuulah 9.metro geh met olon asuudald buund ni buren sudalgaa hiigeed tugs huuli batluulah ni zuv bh gj bodoj bna

Зочин
Зочин
11 сар 3, 2023 09:48

Ed naraas oligtoi yum garaxgui ee.

Зочин
Зочин
11 сар 3, 2023 12:16

Durem zurchij torguuli tawiulchaad, teriigee tuluugui bl ter mashiniig zamiin xudulguund oruulaxgui bx n zuw. Zamiin xudulguunii durem zurchij bolno gsn xuuli oruulsan yumu, xaashaa yum.

Зочин
Зочин
11 сар 3, 2023 13:32

Торгуулийн мөнгийг бүгдийг төлүүлэх арга хэмжээгээ аваач. Улсын төсөвт маш их мөнгө орох болно.

Цог
Цог
11 сар 3, 2023 21:10

Үндсэн хуулийн 14.2.
2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гар�##�, байд�##�, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, �##�бан туша�##�, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна

Холбоотой мэдээ

Back to top button