Чуулган | "Н.Алтанхуяг аа, Увсад өрсөлдөх гэж байгаа бол зүгээр очоод дэвш. Битгий хүн доромжлоод бай"

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2023.11.02/ хуралдаан 10.00 цагт эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дарааллын тухай УИХ-ын гишүүд үг хэлж байна.
НЭМЭЛТ: 11.00 цаг
-Ч.Хүрэлбаатар: Н.Алтанхуяг аа, Увсад очиж дэвших гэж байгаа бол зүгээр очоод дэвш-
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: "Н.Алтанхуяг гишүүн сая хэд хэдэн зүйл ярьчихлаа. Тогтворжуулалтын санг Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёр зарцуулаад дуусаж байгаа юм шиг зүйл ярьж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2011 оноос хэрэгжиж эхэлсэн. Би буруу санаагүй бол 2012-2014 оны хооронд Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан. Энэ санг өөрөө адилхан л зохицуулаад явж байсан. Тэгчхээд дайрч доромжлоод. Хоёр үгнийх нь нэг нь Хүрэлбаатар болчхоод байна. Н.Алтанхуяг аа, Увсад очиж дэвших гэж байгаа бол зүгээр очоод дэвш. Битгий хүн доромжлоод бай" гэв.
НЭМЭЛТ: 10.40 цаг
Т.Доржханд: Сонгууль болох тул мөнгө хэвлээд орон нутгаар тараачих" гэсэн байдлаар явбал инфляцаа дийлэхгүй

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан сайд нар байна уу. Хүүе, бид нар ипотекийн зээлийг Засгийн газар руу шилжүүлнэ гэчихсэн. Одоо орон нутаг, нийслэлд өг гээд байгаа юм уу. Ингэж уншигдаад байна. Хэзээ Засгийн газар авах вэ. Төсвөө маш их тэлчихсэн. Мөнгөний бодлого дээр ямар ч орон зай байхгүй болгочихсон. Мөнгөө сайхан хэвлээд орон нутгаар тараачих, ирэх жил сонгууль болно гэсэн байдлаар явбал бид инфляцаа дийлэхгүй шүү".
Сангийн сайд Б.Жавхлан: Ирэх жил аль болох төсөв, мөнгөний бодлогоо нийцүүлэх хэрэгтэй. Төвбанк зөвхөн оператор хийнэ. Тодруулж оруулбал, бүр хардлагагүй болно. Одоо нэмж мөнгө хэвлэх шаардлагагүй болчихсон байгаа" гэлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: "Мөнгө хэвлэнэ гээд зарим нь яриад яваад байна лээ. Ийм зүйл байхгүй шүү" гэв.
НЭМЭЛТ: 10.30 цаг
-Х.Ганхуяг: "E mongolia"-д E-business гэх цэс гаргаад 100 гаруй зөвшөөрлийг бүртгэл нэрээр нэмчхэж-

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Зөвшөөрлийн хууль дээр хэд хэдэн асуудал үүсчхээд байна. Энэ хуулиар ямар нэгэн зөвшөөрлийг бүртгэл, лиценз нэрээр шинээр бий болгохгүй байхаар маш тодорхой оруулж өгсөн. 1.5-д заасан байгаа. Ийм зөвшөөрлүүд байна гэдгийг ч тодорхой нэрлэсэн. Гэтэл "E mongolia" платформ дээр E-business гэдэг цэс гаргаад 100 гаруй зөвшөөрлийг бүртгэл нэрээр нэмчихсэн байна. Мухлагийн, найман нэрийн барааны дэлгүүрийн, дугуй засварын гэхчлэн. Байж болох бүх үйлчилгээг жагсаачихсан. Хэрэв зөвшөөрлийг оролдохоор болвол УИХ хуулиар өөрчилнө гэж заасан. Бидний батлаад байдаг хуулийг яаж гууль болгож байгааг нүдээрээ хараад байж байна" гэлээ.
ЭХЛЭЛ: 10.15 цаг
-Н.Алтанхуяг: Төсвийн тогтворжуулалтын сангийн 1.3 их наяд төгрөгийг та нар идчихсэн-

Эхлээд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ. Тэрбээр
"Нэгдүгээрт, Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулаад гурван зүйл хэлье. НӨАТ-тай холбоотой. 2 хувийг буцаан олгоё гэдэг системийг 2014 онд эхлүүлсэн. Тэр үеийн Татварын ерөнхий газрын даргаар Батмагнай гэдэг хүн ажиллаж байсан. "Бид НӨАТ-ыг буцаан олголтын урамшууллын систем чинь их зөв юм байна. Далд эдийн засгийг ил болгох хөшүүрэг болох юм байна" гэж байсан. Энэ нь явсаар хууль нь гараад 2 хувь болсон. Одоо буцаан олголтын урамшууллыг 5 хувь болгохыг Б.Жавхлан сайд та нар дэмжмээр байна. Бүгдээрээ НӨАТ төлөгч болох систем рүү шилжье. Нэг нь төлдөг, нэг бултдаг асуудал алга болно.
УИХ-ын дарга санал аваад яваад байгаа нь зөв зүйл шүү. Та нар нэг их талцалгүй шийдчихмээр байна.
Хоёрдугаарт, Ч.Хүрэлбаатар эртээд зурагтаар худлаа ярьчихсан зогсоно лээ. "Төсвийн орлого гэнэтхэн доошоо унавал яах юм бэ, НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг нэмэгдүүлж болохгүй" гэж худлаа ярьж байгаа юм. 2019 онд би Монгол Улсын баялгийн сангийн тухай илтгэл тавьж байсан юм. Төсвийн тогтворжуулалтын санг та нар идчихсэн байхгүй юу, Б.Жавхлан. Түүхий эдийн үнийн өсөлтийнх нь үеийн мөнгөнүүдийг аваад хадгалах, буурсан үед нь гаргаж хэргэлж байх үүрэгтэй сан юм. Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарын Засгийн газраас эхлээд, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхаас эхлээд зүгээр л төсвийн цоорхойг нөхдөг болчихсон. Маш их мөнгө устгасан. 2019 он хүртэл 1 их наяд 309 тэрбум төгрөгийг идчихсэн. Энэ мөнгөө зүгээр л цоорхойгоо нөхчихсөн. Ингэж болохгүй. Тэгэхээр түүхий эдийн үнийн өсөлт бууралт НӨАТ-тай ямар ч холбоогүй. Хуулийнхаа дагуу Төсвийн тогтворжуулалтын сангаа та нар сэргээгээд ашигла.
Гуравдугаарт, Ирээдүй өв санг бас алаад идчихсэн. Болиоч дээ, Б.Жавхлан. 2030 он хүртэл энэ сангаас нэг ч мөнгө зарцуулж болохгүй гэснийг та нар хүчиндэж байгаад аваад иддэг болчихсон. Хэдэн их наяд төгрөг цугларсныг иддэг болчихсон.
Тэгсэн хэрнээ НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүл гэхээр үгүй гээд гүрийгээд байх юм. Төсвийнхөө зарлагыг багасга аа, Б.Жавхлан. Би Ерөнхий сайдыг хэлэхгүй. Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан сайд нар асар буруу бодлого явуулж байна. Төсвийн зарлага нэг жилийн дотор хоёр дахин өснө гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ийм айл дэлхий дээр байхгүй. Хавар баталчихсан тоонуудаа одоо өөрчлөхөө болиоч ээ. Баярлалаа" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Н.Алтанхуяг төсвийн тогтворжуул�##�тын сан, ирээдүйн өвийн сангийн тухай хуулийг хэрхэн зөрчиж төсвийн цоорхой, МАН-ы сонгуулийн очков авахад яаж зарцуулж байгаа. үнэнийг.хэллээ. Ард түмэн төсөв зохиогч нар яаж худлаа бүлтэрдэгийг ойлгоход хэрэг болох нь ээ
Хүрэлбаатар жавхлан гэх цайрсан хулгайчууд төрд байтугай л байх учиргүй хогнууд бус уу
Х.Ганхуяг гишүүн үнэн юм яриад байгаа юм биш үү.үнэншдээ....
Энэ Алтанхуяг гэж з�##�уу болох гэж хичнээн их мэс зас�##� хийлгэж байна аа. Хүний хувийн асууд�##� ч гэлээ үнэхээр ичмээр юм. Адаглаад зовхио, хөмсөгнийхээ дээгүүрх мэсний сорвио эдгээчихээд хур�##�дп суугаач ээ. Одоо бас тэр Баттөмөр гэж ичмээр заваан нөхөр байна. Нүдээ давхараа хийлгэж үрчлээсээ татуулна. Элэг эвчих юм аа. Гадаадад ийм байдаг л байх даа.