Улс төрийн мэдээ

Ц.Хулан УДШ-д хандана: Шүүх түүний Б.Отгонбаатар ламтай ажилласныг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн үү

Яруу найрагч Ц.Хулан давж заалдсанаар хорих ялаа нэг жил, таван сараар хасууллаа. Харин энэ сарын 1-нд болсон уг шүүх хуралдаанаар, Ц.Хулангийн хамт шүүгдсэн Б.Отгонбаатар ламыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн юм.

Өдгөө Ц.Хулангийн өмгөөлөгч Ц.Оюунбаатарын хэвлэлд өгсөн тодруулгаар бол, тэд Улсын дээд шүүхэд хандах юм байна. Цаашид олон улсын байгууллагатай ч хамтарч ажиллана гэж байр сууриа илэрхийллээ.

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт буруутгагдсан Ц.Хуланд долоодугаар сард анхан шатны шүүхээс есөн жил, зургаан сарын хорих ял оноосон. Энэ удаа Ц.Хулангийн ялыг багасгаж шийдвэрлэсэн шалтгаан бол Б.Отгонбаатар ламтай ТББ-ын холбоотой ажилласан үйлдлийг нь хөнгөвчилж үзсэн явдал байх магадлалтай байна.

Ц.Хуланг Х Богдыг тодруулсан асуудалд БНХАУ-ын талтай хамтарч ажилласан байж болзошгүй гэж ил болсон мэдээллүүдээс дүгнэх боломжтой байдаг.

Өмгөөлөгч Ц.Оюунбаатарын манай сайтад өгсөн ярилцлагаар бол,

  • XIV Далай ламд Х Богдын энгийн ард дундаас тодруулахыг хүсэн захидал бичсэн
  • Ном хэвлүүлэн Өвөрмонголд худалдсан
  • 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр мөн Х Богдын асуудлаар хоёр цуврал нэвтрүүлэг хийсэн
  • Дээрх үйлдлүүдээ БНХАУ-ын талаас ирсэн санхүүжилтийг ТББ-аар дамжуулан авч, хийсэн зэрэг асуудал шалгагдах гол шалтгаан болсон гэгддэг.

Харин эх сурвалжуудын мэдээлдгээр Ц.Хуланг хуулийн байгууллага сүүлийн 10-аад жил хяналтдаа авсан. Ажиглаж, холбогдох баримт материалуудыг цуглуулсан. Эдгээр нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан үйлдлийг нь бүрэн нотолсон гэдэг. Харин улсын нууцад ч хамаарч болох агуулгууд бий гэдэг шалтгаанаар ялласан зүйл анги бүрээ тусгайлчлан танилцуулдаггүй, хуулийн байгууллагаас ил ам нээдэггүй.

Тэгвэл, энэ сарын 1-нд болсон давж заалдах шатны шүүх хурлаар Б.Отгонбаатар ламыг ялаас чөлөөлснөөс харахад, ТББ-ын асуудалд шинэ нөхцөл байдлаар хандсан байх боломжтой юм байна.

Ц.Хулан анхан шатны шүүхэд үг хэлэхдээ “Б.Отгонбаатар лам ямар ч буруугүй, энэ хүнийг суллах ёстой. Барьж хоривол намайг л хорь” гэх агуулгыг дурдсан гэдэг. Харин өмгөөлөгч Ц.Оюунбаатар нь хууль хяналтын байгууллагынхан Б.Отгонбаатар ламтай “Ц.Хулангийн эсрэг мэдүүлэг өгвөл ялаас чөлөөлнө” гэдэг байдлаар гэрээ байгуулсан ч түүнээсээ буцсан хэмээсэн юм.

Дээрхээс дүгнэхэд, Ц.Хулан ба Б.Отгонбаатар нарын хамтын ажиллагааны тодорхой хэсгийг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн байж болохоор. Мөн Б.Отгонбаатар ламыг сулласан нь дээрх “Ц.Хулангийн эсрэг мэдүүлбэл чөлөөлнө” гэх утгаар тохирсон гэдэг мэдээлэл ч батлагдаж байж болно гэдгийг эх сурвалжууд тайлбарлаж байна.

Ерөнхий утгаараа Ц.Хулан 2017-2020 оны хооронд Ерөнхийлөгч Х.Баттулгын Шашин, соёлын зөвлөхөөр ажиллаж байхдаа БНХАУ руу гарч, кино хийж, ном хэвлүүлсэн удаа бий. Ингэхдээ БНХАУ-ын ШУА-иас 6 мянган ам.долларын төлбөр авсан бөгөөд энэ нь Б.Отгонбаатар ламын ТББ-аар дамжин орж ирсэн гэдэг мэдээлэл бий.

Хэвлүүлсэн ном, хийсэн кино, авсан мөнгө нь илийн хувьд үүнийг улсын нууцад хамаарах асуудлаар гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэж шууд холбоход учир дутагдалтай байгаа. Харин хэргийн нэг хэсэг, үндэслэл болж болно. Энэ явдлаас өмнө буюу Х Богдыг 2014 онд XIV Далай лам тодруулснаас хойш гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээ хийж эхэлсэн гэдэг.

Иймд давж заалдах шатны шүүх хурлаар, Б.Отгонбаатар ламтай хамтарч ажилласан хэсгийг л гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн байх боломжтой юм.

Ц.Оюунбаатар өмгөөлөгч ярилцлагадаа дээрх агуулгын талаар “Ц.Хулан Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байх хугацаанд Чингис хаан, Чанжинбумба хоёрын уулзалтын тухай монгол кино хийхээр БНХАУ-ын шинжлэх ухааны академийн урилгаар хэсэг хүн томилолтоор явсан.Үүнд Б.Отгонбаатар оролцсон. Мөн Монголд дөрвөлжин бичиг үүссэний 750 жилийн ойд зориулж, дөрвөлжин бичгийн хөшөө дурсгал байгуулж,  эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн ивээл дор хийсэн. Үүнд 6000 мянган ам.доллар БНХАУ-ын ШУА-иас  өгсөн. Ном гаргасан, хөшөө дурсгал хийсэн, үйл ажиллагаан дээр нь манай төрийн олон албан тушаалтнууд очсон байдаг” гэж ярьсан юм.

Одоо Улсын дээд шүүхэд хандвал энэ эцсийн шат болно. Өөрөөр хэлбэл, УДШ-ийн шийдвэр эцсийнх.

Ц.Хулан нарын ил ярьж буй нэг үндэслэл бол XIV Далай ламд хандан бичсэн захидлын тухай юм. Уг захидалд дулдуйдан гэмт хэрэгт холбогдуулж байна гэдэг өнцгийг Ц.Хулан хорих ангиас бичсэн захидалдаа ч дурдаж, Ц.Оюунбаатар өмгөөлөгч хэвлэлд өгсөн тодруулгадаа ч хэлжээ.

XIV Далай ламд бичсэн захидал нь өдгөө нийтэд ил болоод буй. Харин энэ захидал нь шууд Х Богдыг Ц.Гарамжавын зээ хүүгээр тодруулсан нь буруу гэсэн агуулгатай. Түүнлчэн, энэ асуудлыг Ерөнхийлөгчийн бодлоготой уялдуулах ёстой, Х Богдыг Ерөнхийлөгч батламжлах номтой зэргээр дурдсан байдаг.

Өдгөө Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамбын суудлаач Д.Чойжамц буугаад байна. Цаашид Х Богдын эрдэм номын үйл хэргийг дуусгаж, албан ёсоор суудалд нь залах процесс өрнөнө. Нэгэнт гадаад бодлого, улс төрийн ч асуудал энд яригддаг тул Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Сүхбаатар аймгийн гаралтай Б.Жавзандоржоор Гандантэгчинлэн хийдийг удирдуулахаар болсон гэж үздэг.

БНХАУ-аас Монгол Улсад суух Бүрэн эрхт Элчин сайд асан Цай Вэньруйг буцаан татсан шалтгаан бол Х Богдыг тодруулах процесст хаалт тавьж чадаагүй гэдэг үндэслэл байх магадлалтайг улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Одоо шинэ элчин сайд ажилдаа орж, түүнээс удалгүй бид дотроо Гандантэгчинлэн хийдийн удирдлагыг ч солилоо.

Харин Х Богд нэгэнт хүлээн зөвшөөрөгдөх замдаа орсныг энэ бүх үйл явдал харуулж байгаа. Энэ хүртэлх үйл явцад БНХАУ-ын талаас ихээхэн анхаарал хандуулж байсан бөгөөд, Х Богдоор тодорсон хүүгийн талаар мэдээлэл цуглуулах эхний жилүүдийн зорилтот үйл ажиллагаанд Ц.Хулан ашиглагдсан гэх яриа ч бий юм. Нэгэнт өөрийн үзэл бодол нь Ц.Гарамжавын зээ хүү Х Богдоор тодорсонтой харшилдсан байлаа гэж үзэхэд энэ дагуу БНХАУ талын байгууллагад мэдээлэл өгөх, Х Богдыг эсэргүүцэх агуулгаар хамтарч, “халтирсан” нь өдгөө тагнуулын гэх хэрэгт холбогдсон үндэслэл гэж үзэх хэсэг бий.

Нөгөө талаа бүр Ц.Хуланг Банчин богдын институтээс тогтмол цалинжиж байсан ч гэдэг мэдээллүүд ирдэг.

Тэмдэглэл:

Ямартай ч шүүх Б.Отгонбаатар ламтай хамтарч ажилласан хэсгийг нь хэргээс тусгаарлаж үзсэн нь өдгөө тодорхой боллоо. Ингэснээр Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах хугацаандаа кино хийсэн, ном хэвлэсэн гэх ил мэдээллүүд ерөнхийдөө буруутгагдсан гол шалтгаан биш гэж харах боломжтой дүр зураг үүсээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 4, 2023 10:15

ЯАЖ Ч БОДСОН ХУЖААТАЙ ХАМТАРЧ МОНГОЛЫНХОО ЭСРЭГ АЖИЛЛАЖ, ТАГНУУЛ ХИЙСЭН НЬ ҮНЭН Л ЮМ БНА ШДЭЭ! ЭХ ОРНООСОО УРВАСАН ИЙМ ХҮМҮҮСТ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭЭД БАЙВАЛ ХОЖИМ ГАРАХ ҮР ДАГАВАР НЬ АСАР ХОРТОЙ БОЛОЙ!!!

Зочин
Зочин
11 сар 4, 2023 10:33

Гаднаас их хэмжээний зоос авч байсан.Монгол улсыг худ�##�даж идэж мөнгөжиж байжээ. Урвагчдыг хатуу цээрлүүлж байх ёстой.

Зөөз
Зөөз
11 сар 4, 2023 17:51
Reply to  Зочин

Мэдээж, манай тагнуул зүгээр нэг зүйлээр оролдохгүй шүү

Зоч
Зоч
11 сар 5, 2023 04:35
Reply to  Зөөз

Цагтаа гэм зэмгүй З0 000 хүний амийг бүрэлгэж л явсан тагнуулын газар даа ! Найдах итгэх үндэслэл ч байхгүй даа, хө !

Зочин
Зочин
11 сар 4, 2023 10:35

Лам бол хамаагүй л юм байна. Тагнуулчинд ашиглагдаж чирэгдэхээ шахаж дээ.

Зочин
Зочин
11 сар 4, 2023 18:41

Энэ авгай Женког дагаж д�##�дганаж байхдаа улсын нууц зад.а.лж зарж явсан биз толгойлогч нь Женко х.у.л.г.а.й.ч л байгаадаа яагаа ялаа эдлэхгүй яваад байна
Женкогийн томилсон шүүх прокурор яаж ч чадахгүй байнуу....п.и.з.д.а

Зочин
Зочин
11 сар 4, 2023 19:15

ЗА ЗА ХУЛАН МИНЬ ЦААЗ ЧААЛГААГҮЙ НЬ ИХ ЮМ ОДОО ЛУУСАНГИЙН ХОРИХОД ОЧООД САНЧИГАНДАА БУУРАЛТАЙ ЭР ХҮНД БИ ХАЙРТАЙ ТЭДНИЙ ХҮЧИРХЭГ БООВЫГ ТАХИН ШҮТМОЙ ГЭЖ УНШААД ЯЛАА ЭДЭЛЖ ДЭЭ.ЧИ ЕР НЬ ГАТНУУЛ ХИЙСЭН НЬ ҮНЭН ЮМ УУ? ХЭРВЭЭ ГАТНУУЛ БОЛ МОНГОЛНУУД ХЭНДЭЭ ИТГЭЖ ЯВАХ БОЛЖ БАЙНА.ЦООХОР ДЭЭЛТИЙН ТОГЛООМЫН ХӨЗӨР БОЛЧИХОВ УУ? ЗҮГЭЭР Л ГАНЦ НЭГ ШҮЛЭГ БИЧЭЭД ЯВЖ БАЙХГҮЙ ЯАХ ГЭЖ ДАЛЧИГНАСАН ШААРАН БЭ?

Зоч
Зоч
11 сар 5, 2023 04:39
Reply to  Зочин

Цоохор дээлтийн хаялага хатуу хатуу, бурхан минь ! Чууд л чорон чаана....бүү үзэгд !

Ббоб
Ббоб
11 сар 5, 2023 06:31

Анхдугаар Богд чинь монгол хүн байсан шүү дээ олон жил хятадын сонирхлоор бусад нь тодорч байсан бол 10-р богд маань Монголоос тодорсонд баярлаж байнаа. Үүнийг ёстой хятадын ашиг сонирхолд нийцүүлэх гэж Д�##�ай багшид захиа бичсэн бол ёстой эх орноосоо урвагч гэж үзэх нь зүй ёсны хэрэг байна. Юун давж за�##�дах цагтаа юу ч ойлголтгүй хуланг хиёнээн өмөөрч байв аа ёстой гутчихлаа

Зочин
Зочин
11 сар 5, 2023 07:09

Энэ янтгар авгай хэрээ мэдэж дураа татаж явб�##� барав. Ямаан толгой ямбанд, Янтгар авгай зарга шүүдэггүй л гэдэг. Их оодроод дүрдээ итгээд дүрэх ёсгүй зүйлд хошуу дүрээд зүгээр ч үгүй гаднаас санхүүжилт авчихсан нь өөрөө гэмт хэрэг юм. Ялыг бага сага хасахаас бус цагаадах ямар ч боломжгүй билээ, Монгол төрийн уурга нь урт хуйв нь уужим билээ.

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
11 сар 5, 2023 15:59

отгонбаатар бага ял авах нь хаашаа юм вээ хариуцлагаас мултарна гэж байхгүй шүү

Зоба
Зоба
11 сар 5, 2023 19:29

Унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ. Хор шар нь уу, шун�##� хүсэл нь үү ямар ч байсан хийх ёсгүй зүйл хийсэн нь тодорхой . Сайн л найрагч юмсан, саваагүй л юм хийж дээ.

Холбоотой мэдээ

Back to top button