Нийгэм мэдээ

Дата: Ханбогд сум 16 тэрбум төгрөгөөр 1,200 хүүхдийн сургууль барина

2018 онд Ханбогд суманд "Говийн оюу хөгжлийн сан"-гийн санхүүжилтээр 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг барьсан. Гэтэл таван жил хүрэлгүй сургууль, цэцэрлэгийн барилга нурж, цууралт өгсөн талаар бид мэдээлсэн билээ. /эндээс уншина уу/

Тэгвэл арваннэгдүгээр сарын 17-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЗДТГ-аас 1,200 хүүхдийн суудалтай сургууль бариулахаар нээлттэй тендер зарлажээ.

Ингэхдээ тус мөнгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргана хэмээн тусгажээ. Гэхдээ энэ онд санхүүжих төсөвт өртөг нь арван тэрбум төгрөг юм байна.

Тендерийн материалыг арванхоёрдугаар сарын 18-ны өдөр хүртэл хүлээн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 23, 2023 09:19

zowooo

Холбоотой мэдээ

Back to top button