НИЙГЭМНийгэм мэдээ

"Оюу толгой"-н 7.2 тэрбумаар “Говийн Өгөөж” ХХК-ийн барьсан сургууль, цэцэрлэг нурах эрсдэлд хүрчээ

Таван жилийн өмнө "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар Ханбогд суманд 640 хүүхдийн суудалтай сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг барьсан байна. "Оюу толгой" компанийн 7.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн "Говийн өгөөж" ХХК барьсан. Харамсалтай нь энэ сургууль, цэцэрлэгт цууралт үүсэж эхэлжээ.

Өнгөрсөн жил буюу 2022 онд сургуулийн шал нь нурж, ажилчид өөрсдөө засч янзлаж байжээ.

29 анги танхимтай сургууль, найман ангитай цэцэрлэгийн барилгыг барьж гүйцэтгэх өртөг 6.1 тэрбум, тоног төхөөрөмж, менежментийн зардал 1.1 тэрбум төгрөг болсон байна.

Цууралт өгсөн барилгын аюулгүй байдлын талаар нутгийн иргэд барилга хариуцсан инженерээс асуухад "Тухайн барилгыг аюулгүй, үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэж" мэдээлжээ.

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”

“Оюу толгой” компани орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжин тус сангаар дамжуулан Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумуудад жил бүр таван сая ам доллартой тэнцэх төгрөгийн санхүүжилтийг олгодог байна.

640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барьсан компанийн тухайд:

Уг барилгыг барьж, гүйцэтгэсэн "Говийн Өгөөж" ХХК нь өмнө нь хэд хэдэн тендерт шалгарч байжээ.

Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд 320 хүүхдийн сургуулийн барилга, Цаг уурын барилгын их засварын ажил, ЗДТГ-ын барилгын засвар, гадна тохижилт, дулааны шугамын холболтын ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

2019 онд ЗДТГ-ын барилгын засвар, гадна тохижилт, дулааны шугамын холболтын ажил хийгдсний дараа гадна засварын үүдний хэсэг урссан байна.


"Говийн Өгөөж" ХХК нь: 2005 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагдсан гэж бүртгүүлжээ. Тус компанийн хамтран эзэмшигчээр "Говийн Өгөөж" групп, БНХАУ-ын иргэн Эзх Компани Сун Юань нар бүртгэлтэй байна. Гүйцэтгэх захирал нь Алтанцэцэгийн Нарандэлгэр аж.

Shilengov.mn сайтаас хайж үзэхэд, "Говийн Өгөөж" ХХК нь Өмнөговь аймгийн Даланзадгад суманд таван газар эзэмшдэг тухай мэдээлэл гарч ирж байна. 2016.03.03-нд дөрвөн газраа авсан бөгөөд Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар 578м2, 455м2, 426м2, 255м2 гэхчлэн нийт 1,714м2 газар авчээ. Мөн 2006.11.15-нд ХАА-н машин, механизмын хашаа, гаражаар 2,049м2 газар авсан байна.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-22 08:36

Орон нутгийн компаниуд ийм л юм хийнэ

Зочин
Зочин
2023-11-22 11:50

barisan companiign shuuhed ogood buh zardalaa garguulaad oor chanartai baridag companiar bariul

Зочин
Зочин
2023-11-24 07:21

Хятадтай нийлэхээрээ ингэж гурилдаж байгаа юмдаа

Бодлын хулгайч
Бодлын хулгайч
2023-11-24 09:55

ХАРИУЦЛАГА ТООЦ. ХУЖАА ЭЗЭНТЭЙ БОЛ ОЙЛГОМЖТОЙ ЧАНАР МУУ МАТЕРИАЛААР БАРЬСАН

Зочин
Зочин
2023-11-24 10:22

Aidaa hetsuu umdaa...Hunii ogson mongoor oligtoihon baishin bariad avahgui yavdaa. Nogoo hed n huvia neheed... End tend baahan mongo ogsoor arai chuu barisan baihdaa hoorhii min...

Зочин
Зочин
2023-11-24 15:24

Арчаагүй шун�##�тнууд барьж дээ.

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг
2023-11-24 16:10

Новшнуудаар дахин бариул

Зочин
Зочин
2023-11-24 16:12

Барьсан компаниар нь төлбөрийг барагдуулж, дахин чанартай бариул

Холбоотой мэдээ

Back to top button