Нийгмийн

Засгийн газраас чөлөөт бүсийн асуудлаар ТАЙЛБАР хийлээ

Хоёр улс хоорондын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ /1994 он/”, “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал /2014 он/”, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд нийцэж байгаа. “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталснаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн ямар нэгэн сөрөг үр дагавар гарахгүй, нэмэлт төсөв зардал шаардагдахгүй болно.

Эрхэм гишүүдийн сонрихсон асуудал, эргэлзэж, болгоомжилж байгаа зарим асуудлын талаар:

1.Хэлэлцээрийн дагуу Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх 900 га Монгол Улсын хилээс 800 м зайтай газар, Эрээний нутаг дэвсгэр дэх 903 га Хятадын хил хамгаалалтын зориулалт бүхий тусгай хашаатай залгаа газар нь Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд хамаарах бөгөөд хоёр бүс нь жинхэнэ “хил дамнасан байгууламж”-аар холбогдох бөгөөд зөвхөн энэ сувгаар л иргэд харилцан визгүй зорчино.

2.Хэлэлцээрт заасан Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх 900 га газар бүхий бүсээр дамжин Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт хэн ч нэвтрэхгүй, Эрээний нутаг дэвсгэр дэх 903 га газар бүхий бүсээр дамжин хэн ч Эрээний нутаг дэсгэрт нэвтрэхгүй.

3.Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх 900 га газар бүхий бүсэд Монгол Улсын хууль, Эрээний нутаг дэвсгэр дэх 903 га газар бүхий бүсэд БНХАУ-ын хууль тус тус үйлчлэх юм.

4.Энэ бол Монгол Улсын иргэд Замын-Үүд, Эрээний олон улсын хилийн нээлттэй боомтоор БНХАУ-д зорчих, БНХАУ-ын иргэд Эрээн, Замын-Үүдийн олон улсын хилийн нээлттэй боомтоор Монгол Улсад зорчих асуудалтай ямар ч холбоогүй, зөвхөн хэлэлцээрийн дагуу тухайн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд иргэд харилцан зорчих асуудалд хамааралтай юм. Үүнийг хольж хутгах хэрэггүй.

5.Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх 900 га газар бүхий бүсэд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, ложистик, аялал жуулчлалын зэрэг үйл ажиллагаа эрхлэх бөгөөд том зорилт маань “Монголд үйлдвэрлэв” шошготой нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг түлхүү дэмжиж, БНХАУ болон гуравдах оронд гаргах, тэргүүний технологи нэвтрүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдыг татахад илүү анхаарах юм.

6.Одоогоор зөвхөн худалдаа зонхилж байгаа тул иргэд орж ирээд өдөртөө орсон газраараа буцаад гарна. Цаашдаа үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал хөгжөөд, дээд зэрэглэлийн зочид буудал баригдаад ирвэл хөрөнгө оруулагчид 30 хүртэл хоногоор байрлах боломж бүрдэх бөгөөд худалдаа эрхэлж байгаа хүн олон байх бодит шаардлага байхгүй болохыг Та бүхэн надаар тайлбарлуулалтгүй ойлгох биз ээ.

7.Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх 900 га газар бүхий бүс нь хил хамгаалалтын бүх шаардлагыг хангасан хашаа, хамгаалалтын зурвас, тоноглол, шалган нэвтрүүлэх цэгтэй байх бөгөөд энэ чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг Хил хамгаалах ерөнхий газар гардан хэрэгжүүлж байна. Шаардагдах хөрөнгийн асуудлыг бид шуурхай шийдвэрлэж өгөх учиртай.

8.“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ээр худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж байгаа юм биш, цаашид энэ бүсэд худалдаа, хөрөнгө оруулалт хийх зэрэг бодит үйл ажиллагаа явуулах талаар байгуулах гэрээ, хэлэлцээрүүдийн урьтал нөхцөл юм шүү.

9.Иймээс цаашид энэ бүсэд худалдаа, үйлчилгээ эрхлэх, бүтээн байгуулалтын ажил явуулах, хөрөнгө оруулалт хийх зэрэг бодит үйл ажиллагаа явуулах талаар гэрээ, хэлэлцээр байгуулахдаа хөрөнгө оруулагчдын тэнцвэртэй байдлыг хадгалах, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудалд онцгой анхаарах шаардлагатай бөгөөд энэ үүднээс хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа асуудлыг зохицуулах, шийдвэрлэх үүрэг бүхий гурван түвшний хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлж ажиллуулахаар тохиролцсон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
xaxa
xaxa
2019-11-10 07:59

geree baiguulsan odoo yahavdeee songuul oirtoj bn pop uls turchidiin amni bilyy bolson helsen am gereegee bieluulj uzuugei uls

Холбоотой мэдээ

Back to top button