СПОРТ

Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд О.Хангай түрүүллээ

Монгол Улсын начин цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх, “Их засаг” сургуулийг үүсгэн байгуулсны 25 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд өнөөдөр болов.

11 дэх удаагийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Х.Гантулга, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарлаа.

О.Хангай харцага нэгийн даваанд сумын заан С.Өсөхбаярыг, хоёрын даваанд аймгийн начин Б.Лхамдоржийг, гурвын даваанд аймгийн арслан Б.Пүрэвдоржийг, дөрвийн даваанд аймгийн харцага И.Мандахыг, тавын даваанд улсын начин Б.Ганхуягийг, зургаагийн даваанд улсын начин Б.Батжаргалыг, долоогийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг, наймын даваанд улсын арслан Р.Пүрэвдагвыг өвдөг шороодуулсан юм.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button