Нийгэм мэдээ

Дорнод аймаг нярайн скрининг төвтэй болжээ

Дорнод аймагт нярайн скринингийн төвийг шинээр нээжээ. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр АШУИС-ийн Нярайн скринингийн төвтэй болсноор цаг алдалгүй нарийн шинжилгээнүүдийг хийж оношлон эмчлэх боломж бүрдэж байгаа юм.

Скрининг шинжилгээ нь нярайн хэдэн дусал цусыг шинжилж, төрөлхийн хөгжлийн гажиг, дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг байгаа эсэхийг илрүүлснээр эмчилгээнд цаг алдалгүй хамруулах юм.

Ийнхүү эрт үеийн эндэгдэл, оюуны хомсдол, бие бялдрын хөгжлийн хоцрогдол, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх боломж нэмэгдэж байна.

Сонирхуулахад, дэлхий дахинаа 1965 оноос нярайн скрининг шинжилгээг эхлүүлж, өдгөө 70 гаруй орон 40 гаруй төрлийн эмгэгийг илрүүлэх шинжилгээг хийж байна. Хөгжингүй бүх оронд скрининг шинжилгээг эрүүл мэндийн системдээ нэвтрүүлсэн байдаг. Харин манай орны хувьд 2010 оноос түнхний скрининг, 2012 оноос эхлэн амаржих газрууд бамбай, сонсголын эмгэг илрүүлэх шинжилгээг хийж эхэлжээ. 

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
эрдэнээ.с
эрдэнээ.с
11 сар 24, 2023 09:39

Саранцэцэг дүүдээ баяр хүргэе.

Холбоотой мэдээ

Back to top button