Нийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

ГССҮТ-ийн эмч нар алсын зайнаас зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс телемедицин (цахим зөвлөн туслах үйлчилгээ)-ээр дамжуулан орон нутгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон нэгдсэн эмнэлгүүдтэй хамтран гэмтлийн шалтгаантай, биеийн ерөнхий байдал маш хүнд үйлчлүүлэгчдэд яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай үзүүлж байна.

Тодруулбал, ГССҮТ-ийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Р.Гантуяагаар ахлуулсан эмч нарын баг энэ сарын 21-ний өдөр Дорнод аймгийн БОЭТ, Хэнтий, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдсэн эмнэлгүүдтэй телемедицин хийснээр шаардлагатай зарим үйлчлүүлэгчийн оношийг тодруулж, орон нутагт нь очиж мэс засал эмчилгээ хийхээр шийдвэрлэжээ.

Тус ажлын хүрээнд ГССҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн алсын дуудлагын баг Хэнтий, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллаж, биеийн ерөнхий байдал маш хүнд өвчтөнүүдэд гэмтлийн яаралтай мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.

Орон зайн алслалтаас үл хамааран иргэд, үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай, чанар хүртээмжтэй үзүүлэх чухал ач холбогдолтой энэхүү ажлын хүрээнд гэмтлийн шалтгаант өвчлөлийн оношийг тодруулах, эмчилгээний талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, алсын дуудлагын баг томилох, үйлчлүүлэгч тээвэрлэх зэрэг цогц үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button