"Эрдмийн өргөө" цогцолборын шинэ сургуулийн хана нь цуурч, цонх нь хагарчээ

Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль энэ оны есдүгээр сард 640 хүүхдийн хүчин чадал бүхий өргөтгөлтэй болсон. Гэвч тус сургуулийн 4-5 ангийн цонх хагарч, хана нь цуурч эхэлжээ.
Өргөтгөлийн барилгын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд эхэлсэн юм.
Бид тус сургуулийн сургалтын менежерээс энэ талаар тодруулахад "4-5 ангийн цонх хагарсан, мөн хана таазанд цууралт өгч эхэлсэн. Барилгыг барьсан "Солид констракшн" компанид хандахад сурагчид цонх хагалсан байж болзошгүй учир, анхаарлаа сайн хандуулаарай гээд шилийг солиулсан. Харин хананд үүссэн цууралтыг шавар хагарсан байх мөн хүйтнээс болж цан цохисон энэ тэр гэж байгаа" гэв.
Уг өргөтгөл ашиглалтад орсноор тус сургууль нь хичээлийн хоёр ээлжид шилжсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 жил дотор засах үүрэгтэй шүү дээ засуулаач дээ
Суурь нь но-той л байна даа!
Baishin barix gej xaltuurddag boljee
Мэргэжлийн багаар бариулах хэрэгтэй. Танил т�##� хахуулаар хэн нэгэнд өгч ийм юм болж байгаа юм хайран хөрөнгө
Хулхины барилгын компаниуд нэг иймэрхүү юм л хийнэ дээ
Barilglln hynaltiin baitsaaghaar shalguul !!! Ulsiin komiiss hvleej abSan um uu ???