Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил: Хамасын нэг гишүүн тутам хоёр энгийн иргэн алагдсан

“AFP” агентлаг Израилын цэргийн өндөр албан тушаалтнуудыг гадаадын хэвлэлд өгсөн тайлангаас иш татан мэдээлэхдээ Хамасын нэг гишүүн тутам хоёр иргэн алагдсан гэжээ.

Энэ талаар “CNN” агентлаг Израилын Батлан хамгаалах хүчнээс (IDF) тодруулга авсан байна. Ингэхэд “IDF”-ийн хэвлэлийн төлөөлөгч Жонатан Конрикус тус тайланг үнэн болохыг баталсан юм. Газын зурвасын эрүүл мэндийн яам дайн эхэлснээс хойш 16 мянга гаруй Палестин иргэн алагдсан гэж мэдээлсэн. Тус яамны тоо баримт Хамасын гишүүд болон энгийн иргэдийг ялгадаггүй. Гэхдээ энэ мэдээллээр бол 5 мянга гаруй Хамасын гишүүн алагдсан гэсэн үг.

Конрикус “CNN” агентлагт хэлэхдээ “Би тэр мэдээллийг харсан нь үнэн. Гэхдээ тоо баримтыг нь баталж чадахгүй.  Хэрвээ тоо баримт нь үнэн бол энгийн иргэдийг бамбай болгон ашиглаж байгаа террорист байгууллагатай хот суурин газарт байлдсан бусад мөргөлдөөнтэй харьцуулахад энэ харьцаа нь асар эерэг, дэлхийд байхгүй гэдгийг мэдэх болно” гэсэн байна.

Израилын Батлан хамгаалах хүчин аравдугаар сарын 7-ны халдлагаас өмнө Хамас 30 мянга орчим гишүүнтэй гэж тооцоолж байсан юм. “AFP” агентлаг мэдээлэл өгсөн Израилын цэргийн албан тушаалтнаас 5 мянган Хамасын гишүүнийг устгасан гэх тоо зөв эсэхийг асуухад “Тоо ерөнхийдөө зөв” гэж хариулжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button