Нийгмийн

Д.Одбаярын Монгол руу нисэх хүсэлтийг Солонгосын прокурор түдгэлзүүлжээ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан гэх үндэслэлээр БНСУ-ын Инчёны цагдаагийн Мөрдөн хэлтсээс шалгаж буй. Тус хэлтэсээс Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт 10 хоногийн хилийн хориг тавьж, хамт явсан гэх А.Батчулууныг интерполоор эрэн сурвалжилж, албадан авчрах шийдвэрийг гаргасан.

Одоогоор Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг хилийн хориг тавьсан нөхцөлтэйгээр шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Шалгагдагч Д.Одбаярын зүгээс БНСУ-ын Прокуророос Монгол руу нисэх зөвшөөрөл хүссэн талаар бид өмнө нь мэдээлж байв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, БНСУ-ын Прокуророос Д.Одбаярт Монгол руу нисэх зөвшөөрөл өгөхөөс татгалзсан байна. Түүнийг мөнгөн торгууль төлөх, нээлттэй байдлаар уучлал гуйх арга хэмжээ авахаар яригдаж байгаа аж.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button