Нийгэм мэдээ

"PMGC 2023" финалын тоглолтууд өнөөдөр эхэлнэ

PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн "PUBG Mobile Global Championship 2023" Туркийн Истанбул хотод болж байна.

Тэмцээний "Grand Final" буюу хамгийн шилдэг 16 баг өрсөлдөх шатанд Монголын гурван баг тоглохоор шалгараад байгаа юм.

Тодруулбал, Монголын "Stalwart Esports" болон "4Merical Vibes" багууд хэсгийн шатнаас финалын эрхээ авсан бол  "IHC Esports" баг "Last Chance" шатнаас эрхээ авсан.

PMGC 2023-д Монголын дөрвөн баг оролцсон бөгөөд "NB Esports" баг Last Chance-ын өмнөх "Survival Stage" шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Финалын шат өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 8-нд 19:00 цагаас эхэлж гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд өдөрт зургаа, нийт 18 удаа тоглож нэгдсэн дүнгээр ялагч тодорно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button