Тэд УИХ-ын сонгуульд ямар сценар зурж, хэрхэн оролцохоор төлөвлөв

Улс төрийн хүрээнд экс Ерөнхийлөгч нарыг дахин парламентад хөл тавих замыг хаах ёстой гэж яригдаж байсан ч ажил хэрэг болоогүй. Одоо 2024 оны сонгуульд Х.Баттулга идэвхтэй горилж байна. Мөн Н.Энхбаяр ч улс төрөөс явах болоогүй. Ц.Элбэгдорж аг жиг оргивч Монголыг гадаад ертөнцөд өрнөдийн талд хэмээн сурталчлах маягаар улс төр хийж л явна. Түүнчлэн өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх сонгуульд нөлөөлөх хамгийн гол дүрүүдэд зүй ёсоор багтаж байна.
Тэдний сонгуульд ямар оролцоотой тоглолт хийх талаар ерөнхий агуулгыг тайлбарлаж байна.
Нэг. АН, МАН дамнуулан мандат, жагсаалт эзэмших У.Хүрэлсүхийн бас нэг холбоо
Парламентын энэ шинэ бүрдүүлбэр дээр Ерөнхийлөгчийн эзлэх жин, хувь оролцоо ямар байх вэ. Зургаан жил суугаад, төрийн тэргүүний индрээс буучхаар хуульчлагдсан У.Хүрэлсүх эрх хэмжээгээ өргөхийн тулд юу хийх вэ.
Эдгээр асуултуудын хариултуудад, зэрэгцүүлсэн хоёр логикийг тавьж болно.
Нэгдүгээрт, МАН-аас мандат авах ба жагсаалтаар орох гишүүдээр өөрийн гэсэн баг бүрдүүлэхийг чухалчилж байна. Ингэхдээ яг өөрт нь ойр ажиллаж ирсэн С.Лүндэг, Б.Даваадалай тэргүүтэй зөвлөхүүд, төрсөн дүү У.Отгонбаяр зэрэг ойрын садан төрлүүдээ эрэмбэлэн бэлтгэж байгаа юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс МАН-ын жагсаалтын эрэмбийн эхний байрууд руу өөрийн хүмүүсээ байршуулахад онц ихээр анхаарч буй.
Хоёрдугаарт, Төрийн тэргүүн АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогттой үлэмж ойр байх болов. Хөшигний ард, С.Баярцогт У.Хүрэлсүхэд Үндсэн хуулинд туссан дахин нэр дэвших боломжийг хязгаарласан заалтыг нь зөөлрүүлж өгнө гэж амласан гэгдэж буй. Энэ амлалт талаар боллоо ч, МАН-ын сул өрсөлдөгч бүхий тойргуудад АН-аас өөрийн дэмжлэгтэй сайн нэр дэвшигч дэвшүүлэх, жагсаалт руу үгэнд нь орохоор хүмүүсийг С.Баярцогтоор түлхүүлэх боломжийг тэр эдлэх юм.
Нэг ёсондоо АН-аас тойрог ба жагсаалтаар Ерөнхийлөгчийн ивгээлд багтсан хүмүүс гарах боломжийг тэр үүсгэлцэх стратеги хэрэгжүүлж, С.Баярцогттой ойр нөхөрлөж буй гэх логик.
Мөнхүү тэр монголд янз бүрийн холбоо, ТББ, хөдөлгөөнөөр дамжуулж саналыг албан бусаар хайрцагладаг үзэгдлийг ч давхар ашиглах юм. Тодруулбал, Ерөнхий сайд байхдаа “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэгч ТББ-ыг тэргүүлсэн. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд санал цуглуулах ихээхэн дэмтэй бүтэц болсон гэгддэг. Үүнийхээ үйл ажиллагааг ч идэвхтэй барьж байна.
Уг холбоо болон Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага гэдэг утгаараа Дорнодоос цэргийн ангиудын саналыг хайрцаглах замаар гарч ирсэн Ц.Сэргэлэнгийн арга туршлага ч төрийн тэргүүний сонгуулийн нүүдэлд чухал нөлөө үзүүлэхээр байна. Түүнд бас "Нэг монгол" гэсэн нэршилтэй Н.Ганибалын үүсгэсэн нэгдэл шиг бүлгэм ч бий юм.
Хоёр: Х.Баттулгын МоАХ фракциас гадна нам бусчуудын саналыг хумих технологи
Ерөнхийлөгч асан төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаанд АН-ын орон нутаг дахь хөлийг бэхжүүлэх ажлыг тасралтгүй хийж, намын санхүүжүүлэгч нь ЕТГ аятай ажиллаж ирсэн байдаг. Тэрбээр төрийн тэргүүн байх хугацаандаа 21 аймагт " хүн шиг дүрстэй" зочид буудал байгуулах санаачлага гаргаж, өөрийн ойр залуусаараа ажлыг нь эхлүүлсэн. Энэ нь АН-ын хөлийг сууриар нь барих алсын санаануудынх нь нэг байв.
АН-ынхан тамга тэмдгээ булаацалдсаар саяхан нэг юм эвлэрэхтэй зэрэгцээд, чимээгүй ажилласаар байсан Х.Баттулга 10 гаруй аймаг, зургаан дүүрэг, Нийслэлийн АН-ын хорооны даргыг өөрийн хүмүүсээрээ сонгуулсан. Улмаар АН-ын генсекийн суудалд П.Нүрзэдийг томилуулахаар ажиллаж байсан ч Н.Ганибалын удирддаг "Нэг монгол"-ынхан МАН-тай зөвшилцөх замаар Э.Одбаярыг томилуулсан юм.
Х.Баттулгын АН дахь МоАХ фракци намын дэд дарга нарын ихэнх суудлыг авахтай зэрэгцээд "Хөх монголын хөх туг" нэршлээр тэр 21 аймаг тойров. Ерөнхий сайдын орон нутгийн томилолтууд, Л.Гантөмөрийн уулзалтуудтай зэрэгцсэн Х.Баттулгын гол мессиж нь нам бусчуудыг нэгтгэхэд чиглэж байв.
Монголчуудын туг хууриа дээдлэх үзэл дээр өөрийн нэг хүлээн зөвшөөрөгддөг имидж, олон нийтийн дунд үнэлэмж нь өнөө ч өндөр яваа С.Ганбаатар гишүүнтэй хамт тойрон уулзалт хийв. Үүн дээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ч нэгдэж орлоо. АН-ын хамгийн их санал алддаг хэсгийг тэр ингэж өөр лүүгээ хумихаар ажиллаж байна.
Магад түүний хүсэл 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газрыг хамт түшилцэх агуулга биз ээ.
Гурав: Н.Энхбаяр нэр дэвшихгүй ч тохироо дуусаагүй
Харин Н.Энхбаярын хувьд сонгуульд өрсөлдөхгүй. Ерөнхийдөө тэр УИХ, ЗГ-аас зарласан элдэв хүндэтгэлийн үйл ажиллагаанд уригдаж л байдаг, очиж л байдаг намбагар Намбарын Энхбаяр болжээ. Тэр 2021 Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа НҮБ-д төлөөлөгчөөр томилогдох хүсэлт тавьсан гэгддэг.
МАН-ынхан намыг нь нэгтгэснийхээ хариуд Н.Энхбаярт нэг эрдэм шинжилгээний багахан бүтцийг л ахлах ажил оноосныг голоод хийгээгүй билээ. Тэрбээр хүүгээ СХД-ээс нөхөн томилуулж, Б.Тулгыг сайдаар томилуулсан.
Тэр энэ удаагийн сонгуулиар дээрх нүүдлээ улам ахиулахаар ажиллах нь тодорхой. Н.Энхбаярыг дагаж, МАХН-ын хуучин бүтэц нь МАН-ын тусгаар тогтнолын ордны нэг давхрыг эзлэн, нүүж ирсэн. Тэдгээр хүмүүс хийгээд ер аливаа улс төрийн тохироон дээр барьцаа ахиулахаар ажиллах хүлээлт Н.Энхбаярт байна.
Тэр МАХН-ыг МАН-тай нэгтгэсэн. Санал хуваах, ахимаг насны сонгогчдын итгэл үнэмшлийг багагүй хэмжээнд хураан цуглуулах потенциалтай тийм намаа тэр МАН-тай нэгтгэж, хариуд нь өөртөө болон хүүдээ, намын нөхдөдөө албан тушаал авахаар тохирсон.
Маш ерөнхийдөө бол энэ утгаар Н.Энхбаяр намаа МАН-д нэгтгэснийхээ хариу тохироог сэтгэлээ ханатал авч чадсан уу гэвэл тийм гэж хариулахын учиргүй. Сонгууль дамнах нь, тэдний тохироо. Иймд ирэх 2024 оны сонгуулиар чухам өөрөө нэр дэвшдэггүй юм гэхэд бас л юм нэхнэ, тохироонд орно. Тэр утгаар, экс Ерөнхийлөгч нарын улс төр дэх нөлөөллөө тавьж өгдөггүй тэр үйл явц үргэлжилнэ л гэсэн үг.
Дөрөв: Ц.Элбэгдорж идэвхжихгүй ч тэр өрнөдийг төлөөлнө
Ховдын “муу санаа” Ц.Элбэгдорж мэтийн хүнээс гарахгүй бол өөр хэнээс гарах билээ.
Ямар ч үед гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно гэдэг Ц.Элбэгдорж нүүрсний сонсголын эхний шатанд гэрчээр дуудагдаад лав ирсэнгүй. Тэр өөрт холбогдох, нэлээд эрсдэл бүхий хэд хэдэн хэргүүдийг аргалж өгөхийг хүсэж, энэ утгаар өөрөө өөрийгөө нам жим, аг жиг аргалж суугаа дүр зурагтай.
Харин Ц.Элбэгдоржийн ард ардчилал гэхээсээ өрнөдийн үзэл санаа, түлхэц нөлөөлөл оршиж байдаг. Тэр Монголыг өдгөө олон улсад Украины талд гэж сурталчлах, Оросын эсрэг гэж пиардах маягаар, нэг ёсондоо гадаад ертөнцөд улс төр хийж яваа. Нэг талдаа дотоодод хулгай хийхээс ч хөнөөлтэй зүйл хийж яваа Ц.Элбэгдоржийн нөлөөгөөр С.Баярцогт АН-ын тэргүүн дэд даргаар сонгогдсон.
Тэр Ажнай Д.Бат-Эрдэнийн хэргийг "унтуулах", С.Баярцогтын нөлөөг У.Хүрэлсүхийн дэргэд бэхжүүлэх зэрэг чухал тоглолтуудаа өнөө ч хийсээр буй. Мөнхүү сахал Д.Эрдэнэбилэг тэргүүтэй томчуудын хүслийн төлөөллөөр АН дахь улс төрөө хийх л юм.
УИХ-ын сонгуулиар Ц.Элбэгдорж хувийн улс төр хийж сүржигнээд байхгүй. Гэхдээ зүгээр суухгүй, түүнийг бас зүгээр суулгахгүй. Тэр одоо Арчилалд, Ардчилсан намд гэхээсээ өрнөдийн үзэл санааг өмөөрөн дуугарч болох хүмүүсийг санамсартай, санамсаргүйгээр хөхиүлэн дэмжих маягаар ажиллах талтай юм.
Тэмдэглэл: Улс төрөөс барилаа тавьдаггүй хүмүүс хамгийн хортой, тэр дундаа төрийн тэргүүн асан эрхмүүдэд хүч нь, нөлөө нь байдаг учраас бүр аюултай.
Төрийн тэргүүнээр сонгогдоод асар удаагүй байхдаа сайтар хайрцаглагдаж, улсынхаа ардчиллыг ухраах нь уу гэмээр гэмээр дүр бүтээж яваа У.Хүрэлсүх ирэх сонгуулийн гол тоглогчдын нэг байх нь ээ.
Төмөр замын хэргээр Монголд түүх (сайн биш муугийн түүх) үлдээсэн зарт Х.Баттулга улс төрд эргэн ирэхээр санаархаж байгаа нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд эерэгээр тусах эсэх нь их л эргэлзээтэй.
Н.Энхбаярын буюу ерөөс ганц хувь хүний хүслийг гүйцэлдүүлэхээр эрх баригч намын бүтэц тэр чигтээ хөдөлдөг байж ч бас болохгүй.
Ц.Элбэгдорж шиг, төрийн тэргүүн байсан имижээ (өнгөрсөн цаг дээрх) одоо ч олон улсад төлөөлөл, нэр нүүр болгон ашиглаж, тэр замаар амар хялбар, нам жим амьдрах боломж бололцоогоо хийж яваа дүр зургууд ч асар эх оронч бус юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоёр тажгар нийлээд энрбаяр т хүрэхгүй юм даа
МОНГОЛ ХҮН БҮХЭН ҮЗЭН ЯДДАГ НИЙГМИЙН ГУТАМШИГТ ХҮН БОЛ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ, ОГИУДАС ХҮРМЭЭР ӨЛӨН ХУЛГАЙЧ ЭТГЭЭД БОЛ ТЭР ЮМ.
Элбэгдорж чимээгүй байж байгаад гэнэт Европ нтр яриад гарч ирэхийг бол үгүйсгэхгүй л дээ
Ээдээ одоо энэ хэдээр улс төр дутахгүй гэж бодож байна. Ирэх сонгуульд сан�##�аа өгч тэнэгтэвдээ
Хэрвээ энэ хэд дахиад гарч ирээд өнөөхүүлээсээ өшөөгөө аваад ёстой гоё юм болвол яах вэ?
Баттулга нүхээ м�##�таад л яваад байгаа шүү
Улс төр надаар дутахгүй л дээ гэхдээ надаас илүү энэ хэдээр дутахгүй шүү.
Эби ганц найдвар элийрэгч уянга түүний фэнүүд юм шиг харагдсан.эби өөрөө дэлхий хүн ардын төлөө сэтгэл нь өвдөөөд хур�##� цуглаан дамжаад монголын утаанааас … зугтаад л ккк
Эх орон, нийт иргэдийн эрх ашгийг эрхэмлэн дээдэлдэг байгаасай, ийм ажил хэрэгч байд�##�, нийтий эрх ашгийг эхэнд тавигч байгаасай
монгол төрийн тэргүүн нь хүмүүст одон мед�##�ь баатар гавьяат гэх мэт шагн�##� олгож өөртөө татдаг. Хэрвээ энэ эрх нь байхгүй болчихвол ерөнхийлөгч ямарч нэр хүндгүй хэн ч биш болно. Тухайлб�##� герман улсын ерөнхийлөгч байсан байгаагүй нь мэдэгддэггүй. Одоо орос манай хоёроос өөр оронд энэ гавьяат баатар маатар гэсэн шагн�##� байхгүй болсон. Үүнийг харахаар бид соци�##�истаараа л байна даа. Ер нь ерөнхийлөгч байсан хүмүүсийг их хурлын гишүүнээр сонгох хэрэггүй. Ерөнхийлөгчөөр ажилласан Очирбатыг завханы Түдэвтэй суманд нь Багабандийг Завханы Яруу суманд нь нь Энхбаярыг Архангайд нь Элбэгдоржийг Ховдын Зэрэг суманд нь Баттулгыг Баянхонгорт гэр барьж өгөөд м�##�чнаар явуулах хэрэгтэй. Энэ бол бидний шүтэн биширдэг Америкийн туршлага шүү.
Энэ дөрвөөс Баттулга л гайгүй дээ. Бусад 3 нь ч нохойн баас дөө!
Hamgiin gaigvi Battulga shvv!!!
Ховдын муу санаа гэнээ ха ха гоё хэлсэн. Ховдынхоны санаа ч Увсынханаас айхтар. Хүн шиг дүрстэй зочид бууд�##� гэнэ үү, юу ч юмб
Хэн гарахаа хоорондоо тохироод л хар машинаа хакердаад гараад ирнэ шдээ. Хар машины т�##�аар ярьсан ганц з�##�ууг эхнэрийг нь худ�##�даж авч байгаад гадаадад шоронд суулгаж дөнгөсөн. Угаасаа энэ новшнуудад нэг ч хүн сан�##� өгөхгүй байсан гараад л ирнэ.
Баттулгаас бусад нь больчихоосой юу хийсэн одоо юу хийх гэж гарч ирнэ гэж.Жаахан ч гэсэн ичээсэй ард иргэд газар шороогоороо олон жил тоглолоо шдээ