Нийгмийн

Гэмтэл гарсны улмаас зарим хэсгээр ТОГ ТАСАРЛАА

Сибирийн зарим хэсэгт агаарын хэм -50 хүртэл буурч, цасан шуурга шуурсан. Үүний улмаас Сибирийн Галуут нуурын станцын хоёр блокын засвар дуусаагүй гэдэг шалтгаанаар ОХУ-аас Монголд нийлүүлдэг эрчим хүчийг хязгаарлахаа мэдэгдсэн билээ. Ингэхдээ, ОХУ-аас Монгол Улсад нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон  хязгаарлахаар болсон юм. Харин үүний улмаас ойрын өдрүүдэд Монгол Улсад цахилгааны доголдол үүсч, урьдчилан мэдэгдэлгүйгээр цахилгаан тасраад байгаа юм.

Харин өнөөдрийн 18.00 цагийн байдлаар СХД-ийн 38-р хороо, БЗД 9 хороо, БЗД 34-р хороо, Завхан аймаг, Таван шар, Хайлааст, Алтай хотхон, Нарны хороолол орчмоор гэмтэл гарсны улмаас цахилгаан тасарчээ. Уг гэмтлийг засварлахад 1-2 цаг шаардлагатай хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баагий
Баагий
12 сар 18, 2023 18:01

Сэтгүүлч нэртэй өөрийн үзэл бодлоо ард түмэнд тулгадаг нөхдүүд Гэмтэл гарснаас ток тасарлаа гэж мэдээлдэг.Харин эрчим хүчний диспетчирийн �##�ба гэмтэл гараагүй ача�##�лаа даахгүй хэмжээнд хэрэглээ нэмэгдсэн учир станцуудыг хэвийн ажлуулахын тулд 2цаг хязгаарл�##�т хийсэн гэж мэдэгдсэн.Албаны эх сурв�##�жид итгэцгээе.

Холбоотой мэдээ

Back to top button