НИЙГЭМ

Фронтын “галзуучууд” иргэн Б.Болороогоос ичсэн болов уу

“Монголын үндэсний Фронт” хөдөлгөөн хамгийн анхны хэвлэлийн бага хурлаа зарлаж, сүржин мэдэгдэл хийж байсан нь саяхан. Тоймч Ш.Гантулга, нэрт геологич Б.Хурц тэргүүтэй сонин “дүр”-үүдийг нэгтгэсэн тус хөдөлгөөн хүмүүст гайхал ч төрүүлсэн, зарим хэсэгт нь итгэлийн оч ч бадраасан. Ямартай ч тэд эхэлсэн эрчээрээ хуйларсаар Төв талбайд жагсаал үйлдэж, УИХ-ыг тараах шаардлагыг амжилттай хүргүүлж чадсан. Жокерийн дүртэй тэмцэгч, дэгжин зураач Л.Өнөрчимэг нар Төрийн ордоны гадаа эх орончийн ч, “галзуучуудын” ч дүр төрхийг зэрэг үзүүлэн байв.

Сүүлдээ нэг л биш болов. Хөдөлгөөнийг тэргүүлж байсан генерал Б.Баярмагнай “Фронт”-оос ар гэрийн гэх шалтгаанаар түр гарч буйгаа өөрийн нүүр хуудсаар дамжуулан илэрхийлэв. Ингээд “Туйлбаргүй генерал” гэж цоллуулсан. Тоймч Ш.Гантулга, “Хэрвээ би ерөнхийлөгч болвол Засгийн газрын ордоныг юу ч үгүй нурааж, оронд нь таван ханатай гэрээ барина” гэж урьдны “цуст” яриагаа ярьж, айдас хүйдэс авчрав. Ингээд нийгэм дэх нөгөө л “эрүүл бус” дүрүүдийн тоог нэгээр нэмсэн.

Өнөөдөр /2019.11.12/ Фронтынхны зүгээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, тэргүүнээрээ Ш.Гантулгыг өргөмжилж буйгаа зарлав. Хариу мэдэгдлийг Б.Баярмагнай мөн нүүр хуудсаараа дамжуулан цацаж, “Намайг урвагч гэж цоллосон, итгэж чадахгүй гэсэн. Элдэв үгээр дайрч доромжилсон. Ийм учир гарахаас өөр сонголт надад үлдээгүй” гэж тайлбарласан. Ингээд хөл толгой нь мэдэгдэхээ байв.

Үйл явдал өндөр авч байх үеэр амьдралын ханиа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Болороо Төв талбайд шударга ёс нэхэн суулт зарлаж байв. Тэр ч бас шударга ёс нэхжээ. Гэхдээ даруухнаар, бас чигч үнэнчээр, гол нь нэг янзаараа, дайчин тэвчээртэйгээр үйлдлээ. Цас хялмаалж, салхи шуурч байхад ч юүдэнтэй малгайгаа өмсчихөөд сууж л байсан Б.Болороо нөхрийнхөө хэргийг үнэн мөнөөр шийдүүлнэ гэдэгтээ бат итгэсэн болохоос, сүрийг үзүүлж, нийгмийг турхирч “галзуурах” гэсэнгүй. Эцэст нь түүний үг ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүрлээ.

У.Хүрэлсүх өөрийн биеэр Б.Болороотой уулзаж, бас тэвэрч, сэтгэлийн дэм өгөөд буцлаа. Дайчин бүсгүй суултаа зогсоолоо. Шүүхийн байгууллага задлан шинжилгээг нь дахин сөхөж, мөрдөн шалгах ажиллагааг нь хянан нягтлахаар болов гэнэ. Намрын ганц улиас “нэг зүйлд” хүрлээ. Харин хүний олон сүрэг “Фронтынхон”-ы хөөс хагарчихав уу. Фронтын “Галзуучууд” иргэн Б.Болороогоос ичсэн болов уу.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Discount Legally Pyridium 200mg Worldwide Pills. Mail Order Pyridium 200mg Secure Medication Shipped Ups [url=http://cialibuy.com]Buy Ciali

MatFuse
MatFuse

Zantac Amoxicillin http://abcialisnews.com - cialis without prescription Levitra Buy Us cialis online Cephalexin Parvo Dog

LesOrdiff
LesOrdiff

Amoxicillin Potentiated By http://cheapcialisir.com - Cialis Az Cheap Cialis Viagra Generico Cialis

Холбоотой мэдээ

Back to top button