Нийгмийн

Монголын талаас Д.Одбаярын дипломат эрхийг сануулж албан бичиг илгээжээ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан гэх үндэслэлээр БНСУ-ын Инчёны цагдаагийн Мөрдөн хэлтсээс шалгаж буй. Тус хэлтэсээс Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт 10 хоногийн хилийн хориг тавьж, Монгол руу нисэх хүсэлтэд нь татгалзсан хариу өгөөд байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас БНСУ-ын Гадаад хэрэг хариуцсан яаманд хандан, Д.Одбаярын дипломат ямбыг харгалзан үзэхийг хүсч, албан бичиг илгээгээд байгаа аж. Гэвч БНСУ-ын Прокурорын байгууллагаас тодорхой хариулт өгөхгүй байгаа аж.

Холбогдох албаныхны дүгнэж буйгаар, Д.Одбаярын гаргасан байж болзошгүй үйлдэл нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэдэд сөрөг нөлөө үзүүлсэн, цаашлаад Монгол Улсын нэр хүнд Солонгосчуудын дунд унаж, энэ нь эдийн засаг, аялал жуулчлалын салбарт сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Улмаар БНСУ дотооддоо сошиалд дуулианд хөтлөгддөг нөхцөл байдалтай, жендерийн тэгш байдал, үндэсэрхэг үзэл ярьж "попордог ” улстөрчид нөлөөтэй зэрэг шалтгаануудаас үүдэж, Прокурорын байгууллага нэр хүндээ алдахгүй байх тал дээр анхаарч буй гэх өнцөг ч байна.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2019-11-13 12:23

ГАДААД ЯАМНЫ ЭРХЭМСЭГ ОФФШОРТОЙ САЙД ТА ЁС ЗҮЙТЭЙ ОГЦРООЧЭЭ... ОДБАЯРЫГ ӨМГӨӨЛӨХЫН ОРОНД ХАРИЙН ОРОНД БАЙГАА МЯНГА МЯНГАН ИРГЭНЭЭ БОДСОНГҮЙ ДЭЭ!!

Ароо
Ароо
2019-11-13 16:24

Дипломат эрхтэй гээд хүний хормой доогуур гараа шургуулж с�##�таа саамыг нь илдэг эрх Монголын хуулинд л байдаг бололтой.

StevSlarie
StevSlarie
2020-01-18 13:17

Buy Propecia Europe Celecoxib Discount Indian Generic isotretinoin drugs by money order overseas no rx [url=http://cialibuy.com]cialis no p

LesOrdiff
LesOrdiff
2020-02-09 23:43

How Much Does Viagra Cost Per Pill 337 http://buycialisuss.com - buy cialis Lasix Purchase Cialis Amoxicillin Abnorm#l Dreams

Холбоотой мэдээ

Back to top button