Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Гавьяат тамирчин боллоо

Маргааш үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо мандуулсны 112 жилийн ойн баярын өдөр.
Энэхүү баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2023.12.28/ Төрийн ордонд төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
Энэ үеэр 73 дахь удаагийн сүмо бөхийн аварга Гантулгын Ган-Эрдэнэд гавьяат тамирчин цол хүртээлээ.
Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нь 2014 оны гуравдугаар сарын башёгоос эхлэн Маэгаширийн 10-т эрэмблэгдэн макүүчи зиндаанд анхны барилдаанаа хийж эхэлсэн билээ. Энэ өдрөөс хойш дээд зиндаанд тогтмол сайн барилдаж, Сэкивакэ цол хүртэн 2015 оны тавдугаар сард дээд зиндаанд 12 даваа, гурван унаатай түрүүлж Монголын их хүчтнүүдийн залгамж гэдгээ харуулсан тамирчин юм.
Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бол өнөө цагийн үлгэр жишээ болсон гайхалтай бөх. Олон дараалсан хүнд гэмтлүүд, зиндаа буурч, цолоо алдаж, туслахынхаа туслах хийж явсан хүнд цаг үеүдийг даван эргэн дээд зиндаандаа гарч ирсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой гавьяат болохоор өвчин зовлонгийнхоо өмнө шантарч бууж өгөөгүй явсаар ёкозуна болсон, бүхий л с�##�барын хүмүүст сургамж болохоор мундаг з�##�уу даа. Баяр хүргэж биеэ бодоорой гэж ерөөе
Туслахынхаа туслах хийнэ гэдэг их л юм бодогдуулна шүү. Баяр хүргэе.
Япон улсын бөх хүн монгол улсын мед�##�ь зүүжээ